Бид кофены сүү, хуурай сүү гэж нэрлэж, ойлгож ирсэн дээрх бүтээгдэхүүнүүд яг үнэндээ “Non Dairy Creamer” буюу “Сүүн бус тослог” гэсэн олон төрлийн хүнсний Е нэмэлтээр бүтсэн бүтээгдэхүүн юм.

Шошгоны мэдээллэл дээрх орц найрлагыг нь уншвал:
Глюкозны сироп
Цэвэршүүлсэн ус
Ургамлын гаралтай тос (транс тос)
Казейн
Е471 (бэхжүүлэгч)
E340ii (үл исэлдүүлэгч)
Байгалийн амт үнэр оруулагч
E160b (хүнсний будаг)

Өөрөөр хэлбэл транс тос, глюкозны сиропыг сүүний өнгө, үнэр, амт нэмэлтээр оруулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн бол хуурай сүү биш юм. Хуурай сүү гэдэг нь малын сүүг үйлдвэрийн аргаар усыг нь хуурайшуулсан сүүний агууламж тэр чигтээ байгаа хуурай концентраци юм.
Энэхүү сүүн бус тослогийг дэлгүүрт хуурай сүү, кофены сүү нэрээр хэрэглэгчдийг төөрөгдүүлнэ, цайны газрууд сүүтэй цай нэрээр хууран мэхэлнэ, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд улсын төсвийн мөнгөөр зүрх судасны өвчлөлтэй болгох бусармаг үйл бүтээж байна. Үүнийг иргэд анхааралдаа авч хянах хэрэгтэй!

Сүүн бус тослог нь элэгний өөхлөлт, судасны хатуурал, зүрх судасны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг болохыг анагаахын шинжлэх ухаан тогтоосон билээ. Монгол хүний өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх #1 шалтгаан нь зүрх судасны өвчлөл байгааг анхаарна уу!

Бидний кофегоо цагаан өнгөтэй болгоход хэрэглэдэг нунтгийг /соffее сгеаmег/ хүмүүс ХУУРАЙ СҮҮ гэж боддог. Гэхдээ энэ бол СҮҮ БИШ, ХУУРАЙ СҮҮ БҮР Ч БИШ. Шошгон дээр гол төлөв NON-DAIRY CREAM буюу СҮҮНИЙ БУС ТОС гэсэн бичиг байдаг. Бид найрлаганд нь юу агуулагдаж байгаа, хаана, яаж бий болсныг нь мэдэхгүй учраас хэрэглэсээр байгаа билээ.
“Golden Milk” нунтгийн найрлага:
Глюкозын сироп –
Цэвэршүүлсэн ус –

Ургамлын гаралтай тос –
Казейн бэхжүүлэгч Е471 –
Үл исэлдүүлэгч Е340 ii –
Байгалийн гаралтай амт, үнэр оруулагч –
Будаг Е160 b –
Шим тэжээлийн мэдээлэлийн тооцоог нягталж үзэхэд: 100 грамм нунтгийн 59% – амт оруулагч – глюкозын сироп, 32% гидрогенизацид орсон тос байна. 3.2% – уураг – казейн бэхжүүлэгч гэхээр шар сүүний уураг нэмсэн юм уу? гэж таамаглахаар байна. Уг нь кофе амтлагчийн гол орц нь шар сүүнээс ялган авсан уураг ч юмуу ямар ч байсан энэ талын нэмэлт байдаг боловч энд бичээгүй юмуу? гэж харагдаж байна. “Nestle company Coffee mate” нунтгийн найрлагад орж байгаа нэмэлтүүдийн тодорхой тайлбарыг орууллаа.

Glucose syrop – Глюкозын сироп – энгийн сахараас 75-80% илүү амтлаг амт оруулдаг, сахар орлуулах зорилгоор хэрэглэдэг натураль бодис
Hydrogenated vegetable oil – Гипрогенизацид оруулсан ургамлын тос – ямар тоснууд агуулдаг вэ? – транс буюу төлөвөө өөрчилсөн тос уу? Энэ тосонд агуулагдах тоснуудын мэдээлэл байхгүй байна.

Milk casein – Сүүний казейн – ???
Stabilizers (E340 ii, E331 ii, E 452 i ) – Тогтворжуулагч бодисууд
• Е340 – Калийн фосфат – dipotassium phosphate – хүчиллэг тохируулах, эмульсжүүлэх, тогтворжуулах, чийг барих, өнгийг тогтвортой байлгах, исэлдэлтийг зогсоох зориулалттай органик бус, эрдсийн гаралтай давс.

• Е452(i) Полифосфат натрия – Sodium polyphosphates – чийг барих, өнгө тогтворжуулах, эцсийн бүтээгдэхүүний гарцыг өсгөх зориулалттай дүүргэгч бодис;
- Emulsifiers (E 471, E 472 e) – Эмульсжүүлэгч бодисууд –
• E 471 – Моно болон диглицеридүүд – хүний бие организм боловсруулдаг, гэхдээ эмч нар элэгний өвчтэй, бодисын солилцооны эмгэгтэй, илүүдэл жинтэй хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

• E 472 e – эфирүүд болон глицеридийн хүчлийн бүлэгт хамаардаг.
- Flavorings – Амт, үнэр оруулагч нэмэлтүүд –
- Anti cakings (E170/E524) – Өнгө, хүчиллэг тохируулагч болон дүүргэгч бодисууд
• E170 – Карбонат кальци,
• E 524 – Натрийн шүлт,

Таны хэрэглэх химийн бодисуудын тоо ингэж нэмэгдсээр…
Ямартай ч та кофендоо сүү гэж бодоод нэмдэг нунтаг бол сүү биш, хуурай сүү ч биш харин олон хүнсний нэмэлт – химийн бодис гэдгийг ойлгож авсан байх. Энэ нунтгийн оронд савласан сүү хэрэглэх, эсвэл сүүгүй уух нь хамгийн зөв болж таарах нь.