Categories
Uncategorized

Америк, Канад зэрэг орнуудад хүүхдийг 3 нас хүртэл нь сахар, давс аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь… ХАДГАЛААД АВААРАЙ

Хүүхдийг 3 нас хүртэл нь сахар, давс аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм билээ уг нь.

Гэтэл бид бөөн алдаа гаргадаг юм байна.

Бид 6 сар хүрээд бор хоолонд ормогц нь амтгүй хоол өгч чадахгүй гээд өөрсдөө идэх гэж байгаа мэтээр аашилж, цэв цэвэрхэн ходоод руу давстай хоол хийж өгөөд л бөөрөнд нь ачаалал өгөх жишээний. Тийм багаасаа давс амталчихсан том болоод давс багатай хоолонд дургүй байх жишээний.

Бантан өгөхдөө цагаан гурил, мах л хийж мэддэг. Гэтэл сүүлийн үед хүүхдийнхээ ходоод гэдэс, бүдүүн гэдэсний ханыг лаг шавраар лацдая гэвэл цагаан гурилтай бантан өгч хордуул гэдэг болсон байна.

Овьёос блиндэрлэж болно, бор гурил, бор будаа, шар будаа, хөц будаа, эрдэнэ шиш блиндэрдэж бас болно яг гурил шиг болдог. Цагаан будааг хүүхдэд бага өг гэдэг юм байна. Бид ер нь орлуулах зүйлийг мэдмээр юм билээ.

Ногоонд сайн болгоё гэвэл багаас нь төрөл бүрийн ногоог үрж, жигнэж, блиндэрдэж нухаш болгон хөлдөөж хоолонд нь хийж өгч байгаарай.

Дэлгүүрээс баахан чихэрлэг зүйл аваад өгчихдөг юм билээ.

Дэлгүүрээс сок нухаш авахгүйгээр гэртээ алим+лууван, алим+амтат төмсөө жигнээд блиндэрдээд өгч байгаарай. Яг л нухаш шиг болдог доо.

Банана+амтат төмстэй

Лийр+лууван

Алим+лийр+лууван

Алим+банана+лууван гэх мэт.

Үндэсний үйлдвэрлэгч гээд аль болох сонгохыг хичээнэ. Даан ч сахар ихтэй.

Ер нь сахар, давсны хэрэглээгээ багасгахыг хичээе. 3 цагаан хорд багтдаг эд шүү дээ.

САХАР, ЧИХЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус

Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр

Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг

Энэ цагаан, бор сахар хоёрын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар аминдэм эрдэс агуулдгаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй

Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 30гр, эмэгтэй хүн 25гр байдаг.

САХАР БИЕД ОРООД ЮУ БОЛДОГ ВЭ?

Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.

Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана.

1гр сахар 4 ккал илч ялгаруулна.

ХҮҮХДЭД ЯМАР ХОРТОЙ ВЭ?

Шүд цоорох, буйлны үрэвсэлтэй болох,

Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,

Кальци дутах, үүнээс болж Д аминдэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх,

Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх,

Сахар чихэрт донтох,

Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муудах,

Хэт хөдөлгөөнтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх,

Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах,

Хүнсний харшилд өртөх,

ХҮҮХДИЙГ ЧИХЭРТ ДОНТОХООС СЭРГИЙЛЭХ

1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй байх,

Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах,

Бага насны хүүхдэд хоногт 5гр сахарын нормтой байдаг. Сургуулийн насны хүүхдэд 6-8гр,

Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх,

Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх,

Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх,

Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх,

Хүүхдээ өвчлөхөд чихэрлэг шингэн эм хэрэглэхгүй байх. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан шингэн эмийг хүүхдэд өгөхгүй байх,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *