Categories
Uncategorized

Бүсэлхий нурууны хэвийн хотгор тэгшрэх нь нуруунд суулт үүсэж мэдрэл дарагдах шалтгаан болдог уу?

Бүсэлхий нурууны хэвийн хотгор тэгшрэх нь нуруунд суулт үүсэж мэдрэл дарагдах шалтгаан болдог уу?

Хүний багана нуруу хүзүү болон бүсэлхий хэсэгтээ хотгор хэлбэртэй байдаг нь нугалмын үелэл нэг бүр дээр ирэх даралтыг тэгш хуваарилан, багана нуруунд ирэх ачааллыг багасгах үүрэг гүйцэтгэдэг.

Амьдралын буруу дадал хэвшлүүдээс шалтгаалан хүзүү, бүсэлхийн хэсэг дэх физиологийн хэвийн хотойлт арилахыг анагаах ухаанд лордоз тэгшрэх, харин хэвийн хотойлт ихсэхийг лордоз ихсэх гэж нэрлэдэг. Тэгэхээр лордоз гэдэг ойлголт нь хэвийн болон эмгэг хоёр ойлголтыг илэрхийлдэг байна.

Багана нурууны хэвийн хотойлтын өөрчлөлтийн хэлбэрээр нь

Лордоз ихсэх

Лордоз тэгшрэх буюу арилах

Байрлалаар нь

Хүзүүний

Бүсэлхийн гэх ба сээрний хэсэгт харьцангуй цөөн тохиолдоно.

Шалтгаан

Гол шалтгаан ажил амьдралын буруу дадал хэвшил, таргалалт, ажлын нөхцөл, гэмтэл нөлөөлнө.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хүзүүний хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Толгой их биетэй нэг шугаманд бус, их биеэс урагш байрласнаас хүзүүгээ сунгасан юм шиг харагдах

Хүзүүний хотгор арилах, эсвэл хүзүүгээрээ хэт хотгор болох

Хүзүүний нугалмуудыг тэмтрэхэд эмзэглэлтэй болох

Хүзүүгээр байнга эсвэл хааяа чилж өвдөх

Хүзүүгээрээ бөхийх, тонгойх,гэдийх , хазайх, эргүүлэх хөдөлгөөн хийхэд ямар нэг хэмжээгээр хөдөлгөөн хязгаарлагдан, хүзүүгээ сунгах эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт мэдрэгдэх

Хүзүүний булчин чангарах

Гар бадайрах, өвдөх

Амархан ядарч цуцах

Хүзүүний орчим арьсны мэдрэмтгий чанар өөрчлөгдөх

Тархины цусан хангамж өөрчлөгдөх, толгой өвдөх, эргэх

Бүсэлхийн хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Бүсэлхий орчим байнга хөшиж, чилж өвдөх

Бүсэлхийн хэлбэр өөрчлөгдөж бүсэлхийгээрээ хэт тэгшхэн эсвэл хэт хотгор болох, үүнээс шалтгаалан бөгс оцгор эсвэл хавтгай бөгстэй мэт харагдах

Алхаа гишгээ өөрчлөгдөх

Хөдөлгөөний баримжаа хааяа алдагдах, эвгүй гишгэх

Хөл урт богино болсон мэт санагдах

Бүсэлхий хэсгээр бөхийх, хотойх, гэдийх хөдөлгөөн хязгаарлагдах, эдгээр хөдөлгөөний үед өвдөлт мэдрэгдэх

Хөдөлгөөнгүй удаан хэвтэх, суух, зогсоход нуруу амархан чилж хөших, бөөр өвдөх мэт санагдах

Яваандаа нурууны мэдрэл дарагдсанаас хонго түнхээр өвдөх, ташаагаар чилэх, гуяны ар хажуу, урд талаар өвдөх, цавиар ороож өвдөх, тахим эрээн булчингаар доошоо шагай хүртэл дамжижи өвдөх, бадайрах шинж илэрч эхэлнэ.

Эмчилгээ

Хотойлтыг хэвийн болгохын тулд бариа, бумба, татлага, зүү эмчилгээ зэрэг уламжлалт- сэргээн засах комплекс эмчилгээ шаардагддаг. Гэхдээ хамгийн үр дүнтэй эмчилгээ бол ивээс эмчилгээг хавсруулан Нугалмын хөдөлгөөн заслын аргаар засах юм. Мөн амьдралын буруу дадал хэвшлийг заавал засах хэрэгтэй.

Бэханзэ эмнэлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *