Categories
Uncategorized

Хүүхдээ унтахаас өмнө өгч болохгүй хоол хүнс. Хүүхдийн зөв хоололтын 10 зөвлөмж ЭЦЭГ ЭХЧҮҮД АНХААРАЙ ЗААВАЛ УНШААРАЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний иддэг хоол хүнсний зарим нь хүний тархийг ӨДӨӨХ,СЭРГЭЭХ нөлөө үзүүлдэг. Хүүхдэдээ доорх хоол хүнсийг унтахаас нь өмнө өгвөл таны хүүхэд хурдан сэрэх, өлсөх, нойр хулжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдээ шөнийн турш сайн унтуулж амраая гэвэл бүү өгөөрэй. Үүнд:

Кафен агуулсан хоол хүнс

Кафен нь тархийг хүчтэй өдөөж сэргээх нөлөөтэй. Элсэн чихэр нь ч мөн адил хүүхдийн тархийг өдөөж өгдөг. Кофен гэхээр ганцхан кофе багтдаг юм биш шүү.

Үүнд: шоколад, кола, цай гэх мэт.. Мөн кофен нь шээс хөөх эмийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь шээс ялгаруулах процессыг дэмжиж өгдөг. Кафен агуулсан хоол хүнсийг хүүхдэд унтахаас 4-6 цагийн өмнө өгөх хэрэгтэй

Чихэрлэг хоол хүнс

Маш их энергийг өгдөг болохоор хүүхэд унтахгүй байх магадлалтай мөн хурдан цатгаж хурдан өлсгөдөг. Тиймээс оройд чихэрлэг хоол хүнс өгч болохгүй. Жимсний нухаш өгсөн ч нэмэлт сахаргүй бүтээгдэхүүн сонгож өгөөрэй.

Хэтэрхий давсархаг хоол хүнс

Хэтэрхий давсархаг хоол хүнсийг хүүхэд шингээж чаддаггүй ба энэ нь таны хүүхэд шөнийн турш тавгүй унтах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Улаан мах

Улаан мах гэдэгт төрөл бүрийн зайдас, гахайн утсан мах хиам орно. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн ходоод шингээж чаддаггүй.

Цэцэгт байцай буюу брокколи

Хэдий шим тэжээлтэй сайн ногоо боловч эслэг өндөртэй байдаг. Унтахын өмнө эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь ходоод шөнөжин ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Зарим тохиолдолд өглөө сэрсэн ч хүүхдийн ходоод шингээж чадаагүй байдаг байна. Энэ нь эргээд өглөөний хоолоо муу идэх шалтгаан болдог гэсэн шүү. Манай Тэнүүка брокколи идээд унтсан өдрөө шөнөжин гэдэс нь дүүрдэг. Тиймээс ихэвчлэн өглөө өгдөг.

Эх сурвалж: Maamuu.mn

Хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих 10 зөвлөмж

Хүүхэд тань буруу хооллож, санааг тань зовоож байна уу? Уурлаж, ятгаж, хүчлэхийн оронд дараах арван зөвлөмжийг дагаарай. Юун түрүүнд гэр бүлээрээ эрүүл бус хооллолтоо зогсоож, хөргөгчөө шинэ, чанартай хүнсээр дүүргэх хэрэгтэй шүү.

1. Тэжээллэг, шинэ хүнс хэрэглэ

Хэрвээ таны хүүхэд ногоо, жимснээс зугтаагаад байвал битгий бууж өгөөрэй. Шинэ хоолны амт, бүтцэнд дасахад хүүхдэд хугацаа шаарддаг юм шүү. Тэднийг дуртай болтол нь санал болгож, идэхийг зөвлө. “Оройн хоолондоо төмс идэх үү?” гэж асуухын оронд “Оройн хоолондоо огурцы идэх үү, төмс идэх үү?” гэж асуун, тэдэнд сонголт хийх боломж олго. Хүүхэд өөрөө эрүүл хүнсийг сонгосон бол илүү дуртай иддэг юм шүү.

2.Чанартай хоол, хөнгөн зуушны хуваарь гарга

Хоол, хөнгөн зуушны байнгын хуваарьтай байснаар хүүхдийг өдөржин идэх, хэт их өлсөхөөс сэргийлнэ. Хэт их өлсвөл дараа нь хэт их идэх эрсдэлтэй байдаг. Хүүхдийг өдөр бүр гурван удаа чанартай хоол, хоёр удаа хөнгөн зуушаар хоолло. Хэдийгээр хоолны хуваарьтай байх нь чухал ч хүүхдээ өлсөхгүй байна гэвэл хүчээр хооллох хэрэггүй. Гэхдээ хоол идээгүй гээд чихэр, шоколадаар хооллолгүй жимс ногоо өгч байгаарай.

3. Хангалттай идсэн эсэхээ мэдэхэд нь туслаарай

Тэднийг цадаж эхлэх үед хангалттай идсэнийг нь нэг удаа сануул. Таваг дээрх бүх хоолоо дуусгахыг бүү шах, мөн бүх хоолоо дуусгалаа гэж магтах хэрэггүй. Үүний оронд тухайн үед идэхийг хүсч буй хэмжээгээр л идэж байх нь зөв гэдгийг ойлгуулаарай. Хангалттай идээгүй юм шиг санагдсан ч хүүхэд тань өөрөө цадсан гэж байгаа бол идэхгүй байхыг нь зөвшөөр. Хүүхдээсээ “ Гэдэс нь цадсан гэж байна уу? Гэдэс чинь өлсөөд дуугарч байна уу? ” гэж асууж байгаарай.

4.Бага багаар эхэл

Жижигхэн аяга таваг хэрэглэж эхлээрэй. Мөн 3-5 настай хүүхдүүдийг өөртөө үйлчлэх боломжоор хангаж өг. Тогоотой хоолоо урд нь тавиад өөртөө аягалж авахад нь тусла. Гэхдээ салад юмуу хөрсөн хоол байх нь зүйтэй. Энэ нь тэдэнд насанд хүрсэн юм шиг сайхан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ хэмжиж сургах давуу талтай.

5. Үлгэр жишээ бай

Амаараа зөвлөхөөс илүү эцэг эх өөрсдийн үйлдэлд анхаарах хэрэгтэй. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг дуурайх дуртай байдаг. Дуурайх дуртай байдгийг нь давуу тал болгон хүүхдүүдээ эрүүл хооллолтонд сурга. Аль болох хүүхдүүдтэйгээ хөнгөн зууш, жимс, ногоо хамт идэж, тэднийг хэр дуртай байгааг нь ажиглаарай.

6.Оройн хоолонд жимс, шинэ ногоо өгч бай

Оройн хоолондоо хүүхдийнхээ дуртай нэг ч гэсэн эрүүл хүнсийг оруулаарай. Цардуул ихтэй төмсний оронд, шинэхэн жимс, ногоо өг. Ногоо, жимстэй эрүүл хоол хийж байх үедээ хүүхэддээ хэрхэн хийдгийг харуулж, тэднээр туслуулаарай. Энэ нь хүүхдэд сонирхолтой санагдаж, өөрийн хийсэн хоолоо идэх хүслийг нэмэгдүүлнэ.

7.Хүүхдүүддээ уудаг илчлэг байдгийг зааж өгөөрэй

Тэдний уух дуртай сахар агуулсан ундаад хэр их илчлэг агуулагдаж байдгийг хэлж өгөн, илчлэггүй, сахаргүй ундаа сонгож байхыг зөвлөөрэй. Дөнгөж хөлд орж буй бяцхан үрдээ шоколадтай сүү, сахартай шүүс өгөхийн оронд ус, цэвэр сүү уулгаж бай. Энэ нь хүүхдийг багаасаа зөв хооллох хэвшилд сургана. Хэрвээ шүүс өгөх бол 100% жимсний шүүс дээр түүний хагастай тэнцэх ус хийж өгөөрэй.

8.Эрүүл бус хүнс ихээр авахаас татгалзаарай

Хааяа амттай зүйл авч өгөх гэж байгаа бол хэмнэлттэй том ууттайг гэлгүй жижиг, бага хэмжээтэйг аваарай. Тэгээд үлдсэн амттаныг хүүхдийн нүд, гараас хол байлгаарай.

9.Сургууль дээрээ зөв хооллоход нь анхаар

Ихэнх сургууль сар бүрийн өдрийн хоолны менюг хэвлэж өгдөг. Хүүхэдтэйгээ хамт менюг хараад хамгийн эрүүл сонголт аль болохыг ярилцаарай. Ингэснээр ямар хүнс хамгийн эрүүл мэндэд тустай, тэжээлтэй болохыг хүүхэд өөрөө ялгадаг болно. Чихэр шокладанд үрдэг мөнгөө юунд зарцуулж болохыг зааж өгөөд алим гэх мэт илүү эрүүл амттаныг өгч явуулаарай.

10. Муу хүнсийг шууд хориглож болохгүй

Нэгэнт шарсан, шажигнасан муу хоолны амтанд нь орсон бол гарахад тийм амар биш. Шууд хорихын оронд тоо хэмжээ тогтоох нь нууцаар идэх, хэтрүүлж идэх зэрэг муу зуршил үүсэхээс сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *