Categories
Uncategorized

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморийг өөртөө татахад зөв өнгийн лаа асаахад л хангалттай

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморь зэргийг өөртөө татахад ер бусын чадвар, нууц увдис огтхон ч хэрэггүй. Дараах зөвлөмжийг дагаж орой болгон унтахынхаа өмнө зөв өнгийн лаа асаахад л хангалттай. Өнгийг нь яаж сонгох вэ гэж үү…

УЛААН өнгө амьдралын эрч хүч, итгэлтэй байдал, идэвхийг бэлэгддэг. Хайр дурлалын өнгө гэгддэг тул бүсгүй хүнийг улам сэтгэл татам болгодог гэнэ.

ЯГААН бол эмэгтэй энергийн өнгө бөгөөд бүсгүйчүүдэд хувийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болдог.

ГҮН ЯГААН өнгө бол бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлж, шинэ түвшинд гарахад нь тус болохын зэрэгцээ зөв, оновчтой шийдвэр гаргах чадварыг нь дээшлүүлдэг.

ШАР өнгө онгод оруулж, бүтээж туурвих хүсэл эрмэлзэлийг бадраадаг. Түүнчлэн шинэ мэдээ, мэдээллийг ойлгох чадварыг сайжруулж, уран зөгнөх чадварыг сэрээдэг гэнэ.

БОР өнгө нь материаллаг эд баялаг, карьерийг бэлэгддэг. Тиймээс, албан тушаал ахихыг хүсвэл бор өнгийн лаа асааж байгаарай.

ЦЭНХЭР өнгө мэргэн ухааны өнгө тул аливаад саруул ухаанаар хандаж чаддаггүй бол энэ өнгийг сонгоорой.

Ажил дээрээ амжилт гаргаж, санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл НОГООН өнгийн лаа асааж байгаарай. Түүнчлэн, сэтгэлийн тэнхээтэй болоход энэ өнгийн лааг сонгодог гэнэ.

ХАР өнгө эдгэрлийн өнгө тул өвчин эмгэгээсээ салья гэвэл энэ өнгийн сонгож байгаарай. Мөн, бусдын сөрөг энергийн нөлөөллийг арилгахад хар өнгийн лаа асаадаг.

ЦАГААН өнгийн лаа зөв сонголт хийж, оновчтой шийдвэр гаргахад тус болдог. Түүнчлэн энергийн баланс алдагдсаныг тэнцвэржүүлж, хэрэгтэй хэрэггүй элдвийн бодлоос ангижрахад цагаан өнгийн лаа дөхөм болдог.

Зөв өнгийн лаа асааснаар дутагдаж буй энергиээ идэвхижүүлж, урсгалыг нь зөв тийш нь чиглүүлж болно. Лаа хэрхэн асч байгааг анхааралтай ажиглаарай, багагүй зүйлийг мэдэж болно.

Лааны дөл нэг тодорч, нэг бүдгэрээд байвал сэдсэн зүйл чинь бүтнэ гэдэгт та өөрөө ч итгэхгүй байгааг харуулж байгаа юм. Лаанд асуудлыг чинь шийдвэрлэх энерги дутагдаад байгаа нь энэ.

Лааны дөл тортогтой байвал санаа зовох хэрэггүй. Гэрт чинь хуримтлагдсан сөрөг энергийг шатааж байгаа нь тэр гэнэ.

Лаа асч байснаа өөрөө унтарвал сэдсэн зүйл чинь ертөнцийн тэнцэврийг алдагдуулж байгаагийн дохио тул ямар ч аргаар хүслээ гүйцэлдүүлэхийг бүү оролд. Таны хүсч буй зүйлээс илүү чухал зүйл байгааг та нэг л дутуу хараад байна.

Лаа асч байхдаа чад пад хийх чимээ гаргаж байвал гэрт чинь нөгөө ертөнцийн “зочид” байгаа бөгөөд тэдэнд танд хэлэх зүйл байгааг илтгэнэ. Айх хэрэггүй… дотны хүмүүс чинь таныг ямар нэгэн аюулаас сэрэмжлүүлэх эсвэл чухал зүйл хэлэх гээд түр ирсэн байж болох. Тэднийг анхааралтай сонсож, ойлгохыг оролдоорой.

Гэртээ лаа асааж байх хэрэгтэй. Өдөр болгон биш юм гэхэд, сардаа хэд хэдэн удаа асааж байх нь таныг муу муухай зүйлээс хамгаалж, энергийг чинь сэргээж, асуудлаа шийдвэрлэхэд чинь тус болно.

Эх сурвалж: Счастливый психолог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *