Categories
Uncategorized

Ямар ч үед хооллох арга барил, хүсэл дуршлаа зохистой хэмжээнд барьж сурах нь чухал ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Баярын дараа хүн бүр зөв хооллолтын тухай бодож эхэлдэг. Бид идэж байгаа зүйлийнхээ талаар зөв мэдлэгтэй байж, эрүүл зөв хооллож эрүүл мэнддээ ямар хүнс яаж нөлөөлөөд байгааг сайн анхаарч мэдэрч байх хэрэгтэй.

Мэдээжийн хэрэг нүүрс ус, илчлэг ихтэй хоолнуудын амттай байдал нь бидний идэх дур хүслийг нэмэгдүүлж, эрүүл бус хооллох хүслийг нэмэгдүүлдэг. Монголчууд бидний хувьд хүнд хүнс хэрэглэдэг ард түмэнд тооцогддог.

Дээрээс нь спиртний хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэж элэг, цөс, ходоод гээд эдгээр эрхтний өвчлөлүүдээр бид дэлхийд тэргүүн эгнээнд жагсдаг. Эрүүл хооллолтод хөдөлгөөн, илчлэг 2-ын тухай ойлголт маш чухал. Хүмүүсийн илчлэг шатаах хурд нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдаг.

Хоолоо их хэмжээгээр багасгах үед илчлэг шатаах хурд нь багасдаг. Хэт таргалалттай хүмүүсийн хувьд энэ нь асуудал болон хувирдаг ба хурдан турахгүй байна гэсэн ойлголтыг өгснөөр турах хүслийг нь унтраадаг аж. Гэвч өдөр тутмын авах илчлэгээ бага багаар тогтмол багасгах нь жин хасахад хамгийн том хүчин зүйлүүдийн нэг болдог.

Насанд хүрсэн хүн өдөрт багадаа 1400-1800 ккал илчлэг авах ёстой. Харин шаардлагатай илчлэгээ ихдүүлээд байвал илүүдэл жин үүсдэг. Хамгийн гол нь чанар, тоо хэмжээний хувьд эрүүл хооллох арга барилд суралцах явдал юм.

Мөн чихрийн хэрэглээ хооллолтод асар их нөлөөлдөг хүчин зүйл юм. Орчин цагт хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, амтыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн бүтээгдэхүүн, хоол, хоол амтлагчийн найрлагад сахар ямар нэг хэмжээгээр агуулагдах болсон.

Чихэрлэг амттаны сонголт ч өдөр бүр нэмэгдсээр. Чихрийн агууламж ихтэй амттанууд бидний тархинд хоол их идэх дуршлыг хийсвэрээр бий болгодог.

Эдгээр нь чихрийн шижин, таргалалтын гол үндэс болдог. Элсэн чихрийн хэрэглээг хязгаарлах нь биед болон эрүүл мэндэд үлэмж их ашиг тустай явдал гэдгийг бид хүүхдүүддээ ч мөн зааж сургах хэрэгтэй. Нэгэнт хэвшсэн дадал насанд хүрсэн хойно нь хорих амаргүй.

Ямар ч үед бид хооллох арга барил, хүсэл дуршлаа зохистой хэмжээнд барьж, өдөр тутам дасгал хийж эрүүл амьдрахын тулд хүчин чармайлт гаргах нь чухал.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.

Нармандахын Насанжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *