“ЗӨВ ХООЛЛОЛТ” гэдэг эрүүл мэндийн түвшингүүдийг зохицуулах хамгийн сайн БОЛОВСРОЛ юм.

АУ-ны доктор, профессор Шожи Кондо 1935 оноос эхлэн 1971 он хүртэл 36 жилийн турш Япон улс даяар хийгдсэн “урт наслахын нууц” судалгаа:
Эрүүл мэнд, урт наслалтыг шийдвэрлэх гол хүчин зүйл бол ХООЛЛОЛТ юм
Архи ууснаас болж богино насалдаггүй
Хүнд хөдөлмөр эрхэлж байх тусам хүмүүс урт насалдаг

Будааг хэтрүүлэн их идэх нь богино наслуулдаг
Зөвхөн загас идээд, ногоо бага иддэг тосгон богино насалдаг
Шар буурцгийн төрлийн бүтээгдэхүүн их иддэг тосгон урт насалдаг
Их хэмжээний хүнсний ногоо иддэг тосгон урт насалдаг
Жимс их иддэг тосгон богино насалдаг

Далайн замаг их иддэг тосгон урт насалдаг
Мах их идэх нь богино наслуулдаг
Давс хэтрүүлэн их хэрэглэдэг тосгоны хүмүүс богино насалдаг
Удаанаар, тайван идэх урт наслахад нөлөөлдөг
Урт, богино наслах нь ихэвчлэн хооллох дадал зуршилтай холбоотой байдаг байна. Япончуудын давсны хэрэглээ одооныхоос хамаагүй өндөр байсан ба түүнээсээ шалтгаалаад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь тархины цус харвалт байжээ.

Тухайн үед давс хэтрүүлэн хэрэглэх нь хортой гэдгийг мэддэг байсан гэж бодлоо ч цагаан будаанд агуулагдаж буй САХАРИД нь гол асуудал гэдгийг ихэнх судлаачид гадарлаагүй байсан үед профессор Кондо энэ судалгаагаараа “будаа их идсэнээр богино насалдаг” гэдгийг олж мэдэж чадсан байна.
“Нэг өдрийн ногооны хэрэгцээгээ нэг сав шүүс уугаад л хангах боломжтой” гээд гадуур зарагдаад байгаа энержи ундаа, спорт ундаануудын найрлаганд хамгийн чухал хүнсний ислэг гэдэг зүйл ороогүй байдаг. Тэгээд амтыг нь сайжруулахын тулд ногооноос гадна шаардлагагүй чихрийн агууламж ихтэй олон жимс гэх мэт зүйлсийг нэмсэн байдаг. Харин үүний оронд нэг өдөрт шаардагдах “эслэг”-тэй хүнсний ногоогоо өдрийн турш ном ёсоор идсэн нь дээр бус уу?

“Хялбараар эрүүл байх”-ыг эрэлхийлэн, хариуд нь харамсалтай нь эрүүл бусыг авч буй ажил хэрэгч хүмүүс та бүхэн минь анхаарал болгоомжтой байгаарай. Хооллолтоо зөв зохицуулж буй хүн л амьдрал ахуйдаа ч, амжилттай бизнес эрхлэхэд нь ч хамгийн чухал хэрэгцээтэй ЭРҮҮЛ МЭНДЭЭ өндөр түвшинд авч явж чаддаг юм. Эрүүл мэндийн түвшингүүд үүссэн одоогийн нийгэмд амьдрахад хооллолт бол “хамгийн хүчирхэг боловсрол” юм гэжээ.
Д.Намсрай
