Антибиотикт тэсвэртэй нянгууд нь дэлхий дээрх нас баралтын гол шалтгаануудын нэг болж, өдөрт 3500 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барж, хүн төрөлхтөнд аюул заналхийлж байна хэмээн олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Судалгаагаар 2019 онд л гэхэд 1.2 сая гаруй хүн антибиотикт тэсвэртэй нянгуудаар үүсгэгдсэн халдварын улмаас нас баржээ Анагаах ухааны The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн дэлхийн 200 гаруй улсыг хамруулсан судалгааны үр дүнд антибиотикт тэсвэртэй нянгуудын халдварын улмаас нас барж буй иргэдийн тоо ХДХВ/ДОХ эсвэл хумхаа өвчний улмаас нас барж буй хүмүүсийн тоог давсан болохыг тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар өмнө нь эмчлэгддэг байсан халдварт өвчнүүдийг үүсгэгч нян антибиотикт тэсвэртэй болсноос болж хүмүүс хэдэн зуун мянгаараа амиа алдаж эхэлжээ.

2019 онд л гэхэд ХДХВ/ДОХ-ын улмаас 860 мянга, хумхаа өвчний улмаас 640 мянган хүн нас барсан бол антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас 1.27 сая хүн нас баржээ.
Антибиотикт тэсвэртэй нян нь бүх насны хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг ч бага насны хүүхдүүд антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хүндрэлд өртөх эрсдэл өндөртэй аж.

Дэлхий даяар антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барсан 5 хүн тутмын нэг нь 5-аас доош насны хүүхэд байжээ.
Энэхүү судалгаа нь антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын эсрэг шуурхай тэмцэж, эрх баригчид хүмүүсийн амийг аварч, эрүүл мэндийн тогтолцоогоо хамгаалах бодлого боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Үүнд одоо байгаа антибиотикуудыг зохистой хэрэглэх явдлыг зохицуулах, халдварт өвчнүүдийн тархалт, явц, шинж тэмдгийг хянах, шинэ антибиотик гаргаж авах, шинэ эмчилгээ нэвтрүүлэхэд зориулсан санхүүжилтээ нэмэгдүүлэх зэрэг багтах аж.
Бүс нутгаар авч үзвэл Сахарын цөлөөс өмнөд зүгт байрлах Африкийн орнуудад болон Өмнөд Азид 100 мянган хүн тутамд 22-24 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барж байгаа бол өндөр орлогтой орнуудад 100 мянган хүн тутамд 13 нь нас барж байгааг тогтоожээ.

Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
Антибиотикийн зохистой хэрэглээ
Антибиотикийг нян буюу бактерийн гаралтай халдварын үед л хэрэглэнэ.

Үүнд : Харин бактерийн гаралтай хөхүүл ханиад, хоолойн стрептококкын нянгийн халдвар, шээсний замын халдварын үед хэрэглэнэ.
Антибиотикийг сонгон хэрэглэхдээ
вирусээр үүсгэгдсэн ханиад томуу, бронхит зэрэгт хэрэглэхгүй
Антибиотикийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Антибиотик хэрэглэхийн өмнө антибиотик мэдрэг чанарын шинжилгээ болон бусад шаардлагатай шинжилгээг өгсөн байх хэрэгтэй.

Мөн биеийн жин , нас, өвчний хүнд, хөнгөний зэргээс хамааран эмч таньд тохирсон оновчтой антибиотикийг, зохих тунгаар сонгон хэрэглэнэ.
Антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө та ямар нэг антибиотикт харшилтай бол эмчдээ заавал мэдэгдээрэй.

Антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цагт, тогтоосон хугацааны турш бүрэн гүйцэт хэрэглэх нь зүйтэй.
Антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цагт, тогтоосон хугацааны турш бүрэн гүйцэт хэрэглэх нь зүйтэй.
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор, эмийн заавар мөн эмзүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ
Оношилоход төвөгтэй болно

Хүний биеийн ашигтай нянг устгана
Мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлнэ
Өвчний үүсгэгч нянд дасан зохицож тухайн антибиотикт эмчлэгдэхгүй болохыг анхаарах хэрэгтэй.