Categories
Uncategorized

Лууванд агуулагддаг амин дэмүүдийн 8 шидэт тус. Лууван байнга хэрэглэхийн уч тус ХАДГАЛААД АВААРАЙ

Лууванд агуулагддаг амин дэмүүдийн 8 шидэт тус:

Каротин нь чийгшүүлж, залуужуулна.

Витамин PP нь арьсны өнгийг хамгаалж, бүтцийг сайжруулна.

А аминдэм нь арьсыг тайвшруулж, зөөлрүүлдэг.

Витамин В9 нь хэт ягаан туяанаас хамгаалдаг.

Витамин С нь шарх, бичил гэмтлийг эдгээдэг. Үрэвсэлтэй тэмцэж, эсийн коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг.

Кали нь арьсны эсийн чийгшлийн түвшинг хянах ба ингэснээр хуурайших, холцруудахаас сэргийлнэ.

Луувангийн шүүс нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Лууван нь хөхний сүүний биологийн шинж чанарыг сайжруулж, хүүхдийн дархлааг бэхжүүлэхэд тусалдаг идэвхтэй микроэлементүүдээр хангадаг. Гэсэн хэдий ч бета-каротин нь хөхний сүүтэй хамт хүүхдийн биед ороход арьсны өнгө өөрчлөгдөж, нарны гэрэлд мэдрэмтгий байдал нэмэгддэг өдөрт нэг шилийг уувал зохимжтой.

Лууванд агуулагдах А аминдэм нь бодисын солилцоог хурдасгаж, үндэст агуулагдах тартроны хүчил нь нүүрс ус өөх болж хувирахаас сэргийлдэг тул лууван нь жингээ хасахад маш сайн байдаг” гэж хоол тэжээлийн мэргэжилтэн тайлбарладаг.

Лууван нь арьсанд сайн нөлөө үзүүлэхээс гадна альфа, бета каротин, лютеин зэргээр дамжуулан хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг.

Эх сурвалж: https://ria.ru/20210323/morkov-1602526561.html

А амин дэмээр таныг хангана Шар лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй. А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Бие махбодь Өглөө бүр өлөн элгэн дээрээ луувангийн шинэхэн бэлтгэсэн шүүс уувал нүүрний арьс өнгө сэргэн, нүдний хараа тогтворжин ядаргаа тайлагдана. Түүхий шар лууван нь ходоод гэдэсний ханыг цочроодог тул ходоод гэдэсний шархлаа өвчтэй хүмүүс хоол хүнсэндээ чанаж хэрэглэвэл сайн. Шар лууван нь байцаатай адил ислэг ихтэй хүний бие махбодоос илүүдэл холестриныг зайлуулан, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Зүрхэнд тустай эм Шүүсийг зүрх судасны өвчин болон тамир тэнхээг сэргээх зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын тулд байнга уух хэрэгтэй. 200гр шар луувангийн шүүс, тал амтат жүрж, нимбэгний 1/4, 1ц,х зөгийн бал, тал шилэн аяга тараг зэрэгтэй сайтар холин коктель хийж уухад нүүрний арьс өнгөлөг болдог байна.

Ардын эмчилгээнд Ардын эмнэлэгт зэрлэг шар луувангийн үндэс ба үрийг эмчилгээний зориулалтаар ашигладаг. Зэрлэг луувангийн жижиглэсэн шинэ навчийг ялзран задарч буй өмөнгийн шарханд тавьдаг. Ийм шархыг навчны ханд ба шүүсээр угаахад сайн бөгөөд зэрлэг луувангийн үндсийн шүүсийг арьсны хорт хавдарын үед хэрэглэнэ.

Бусад хэрэглээ Амны хөндийн салст бүрхүүлийн ба нүдний үрэвсэл, хоолой сөөх, бах өвчнөөр өвчилсөн үед шүүсээр нь хоолой ба амаа зайлна. Мөн шүүсийг ходоод гэдэсний шарх болон ходоодны зарим өвчний үрэвслийн үед хэрэглэнэ.

Шүүс байнга хэрэглэвэл Амьсгалын үед сайнаар үйлчлэх агаад бэтэг, шарх, нүд, хоолойн өвчин, ханиадыг дарж, цэрийг ховхолж, сөөхийг зогсоох үйлчилгээтэй. Хамар, залгиур хоолой, элэг бөөр, давсагны өвчин, шамбарам хараа муудах болон зүрх судасны хямралыг эмчилнэ.

Сульдаа өвчтэй бага насны хүүхдэд Сульдаа өвчтэй бага насны хүүхдэд шар луувангийн шүүс сайн нөлөө үзүүлдэг. Нүднйи үрэвслийн үед болон цус багадсан үед хэрэглэх нь сувилалын чанартай хоолны жоронд оруулж болдогоос гадна хөхүүл хүүхэдтэй хүнд байнга хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.

Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл маш аюултай бөгөөд шүүсэнд хордсоноос нас барсан тохиолдол байдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *