Categories
Uncategorized

Электрон тамхинд агуулагддаг эрүүл мэндэд хортой бодисууд ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Vape буюу электрон тамхинд агуулагдаж буй бодисуудын талаарх ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд суурилж сэрэмжлүүлэг гаргажээ.

Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд:

Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.

Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл

Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.

Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл

Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж.

Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Электрон тамхи хэрэглэснээр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй: зүрх судас, уушгины өвчлөл, /зүрхний шигдээс, цус харвах/ урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт буюу сэтгэн бодох чадвар муудах, бие сульдах ядрах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй.

Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан!!!!!!!!!!!!!

Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Электрон болон энгийн тамхинд никотин төрөл бүрийн хэлбэрээр агуулагддаг аж.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар: электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ!!!!!!!

Мөн никотин нь донтуулах нөлөөтэй бодис юм.

Электрон тамхинд амт үнэр оруулагч нэмсэн байдаг учраас залуус сонирхож, турших магадлалтай бөгөөд тийм маягаар хамааралтай болдог байна. Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *