Categories
Uncategorized

Өөрт байгаа уршигт муу дадлаас ангижрах үр дүнтэй аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Өөрт байгаа уршигт муу дадлаас ангижрах нэгэн арга

Хоолны амтанд дурлаж зогсоо зайгүй хивэх, хэмжээ хэтрүүлэн идэх, архи ууж согтох, хамаг цагаа дэмий барж тоглох, зугаацах, нойрны амгаланд шунаж үд хүртэл унтах, бусдын царай зүс бие галбирт тачаах, эд эдлэлд шунах гэх мэт буруу хүсэлдээ дуршиж шунаваас эхлээд өчүүхэн жаргах мэт боловч, төд удалгүй түйтгэрт зовлонгууд ар араасаа гарч, сэтгэл бүхэлдээ нэрвэгдэн шаналана.

Тиймээс эхлээд шунаж дуршихаас гарч буй балагт уршгийг нь баттай таниж мэднэ. Тэгээд өнөөх буруу хүсэл төрөх бүрд нь “болохгүй ээ, хэрэггүй, боль, буруу, муу…” гэсэн ухамсарт бодлуудыг ар араас нь сэтгэлдээ үүсгэж, тэвчээр, хичээл зүтгэлийн хүчээр түүнийг цааш нь даамжруулалгүй, татаж зогсоон, арилган ангижрана.

Сэтгэлдээ бурууд шунаж дуршдаггүй ухамсарт бодлууд тэвчээр, зүтгэлгүйгээр ая зөндөө л төрдөг болтол нь тэвчээр, зүтгэлээ орхиж болохгүй.

Хүн бүрд муу зуршил байдаг. Жишээ нь, аливаа зүйлийг цагийг нь тулгаж хийх, мөнгөнд хэт үрэлгэн байх, хараал хэлэх эсвэл өөртөө байгаа ямар нэгэн засахыг хүсдэг зуршлууд бий. Зарим хүн сэтгэлийн хат сайтай учраас муу зуршлаа хаяж чаддаг бол ихэнх нь чаддаггүй. Муу зуршлаасаа салж чадахгүй бол сэтгэлийн хямралд орж, сэтгэл судлаачид хандахад хүргэдэг байна.

Муу зуршлуудаа хүлээн зөвшөөрч өөртөө бууж өгөх үү, эс бөгөөс тэднийг даван туулж өөртөө ялалт байгуулах уу гэдэг зөвхөн хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Мэдээж хүний дадал зуршлыг шууд засахад тун төвөгтэй. Гэхдээ та эдгээр “Life Hack” буюу амьдралд тань тус болох зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр муу зуршлуудаас хялбар бөгөөд үнэгүй салах боломжтой юм.

  1. Муу зуршлаа давтах бүрдээ өөрийгөө торго

Найзууд юм уу, гэр бүлийн гишүүдтэйгээ тохиролцож тодорхой нэг муу зуршлаа давтах бүрдээ тэдэнд мөнгө өгнө. Дараа нь мөнгө цуглуулах зориулалттай хайрцагтай болох хэрэгтэй. Тэгээд тодорхой өдөр товлож өөрийгөө ялж эхлэхбөгөөд муу зуршлаа үйлдээгүй өдөр бүрдээ мөнгө хайрцагтаа нэмэх хэрэгтэй. Жишээ нь зуун өдөр тамхи татаагүй бол зуун мянган төгрөгөөр юу хийж болохоо төсөөлөөд нэг үзээрэй.

  1. Муу зуршлуудыг өдөөж байгаа хүчин зүйлүүдийг ойлгох гэж хичээ

Аливаа шийдвэрийг хэрхэн гаргадаг эсэхээ олж мэдэх нь муу зуршлуудыг ялан дийлэхийн суурь юм. Ихэвчлэн бид анзаарахгүйгээр муу зуршлуудаа дахин давтан хийсээр байдаг. Жишээ нь мөнгө үрэх. Таны муу зуршлын цаана танд ямар ашиг сонирхол байгааг нухацтай бодоод үзэх хэрэгтэй. Хэдий сайн тунгааж ойлгоно төдий чинээ муу зуршлаасаа зугтаж чадах юм.

  1. Удаанаар жижиг өөрчлөлтүүд хий

Өөртөө сайн зуршлууд бий болгох нь цаг хугацаа, хүчин чармайлтаас хамаардаг. Харин нэгэнт өөрт суусан муу зуршлыг эвдэхэд бэрх юм. Гэхдээ дасан зохицохоос илүүтэй өөртэй тэвчээртэй байж, тодорхой нэг муу зуршил дээрээ төвлөрөн өөрийн дотоод хүнээ төөрөгдүүлэх хэрэгтэй.

Жишээ нь, хоолны тал дээр асуудалтай бол өдөр идэх сахарын хэмжээгээ нэг халбагаар багасгах юм уу, газтай ундаа худалдан авахдаа аль болох жижиг хэмжээтэйг нь ав. Энэ нь урьдын муу зуршлаа үргэлжлүүлсээр байгаа ч хэмжээг нь багасгах замаар өөрийгөө төөрөгдүүлж муу зуршлаас салах арга юм.

  1. Муу зуршлаа хаяж эхлэхээсээ өмнө дор хаяж нэг сар энэ тухай бод

Та нэн яаралтай муу зуршлаасаа салахаар тэвдэж байж болно. Гэхдээ дээр дурдсанчлан энд цаг хугацаа ордог. Дадал зуршлаа өөрчлөхийг оролдохын өмнө нэг сар сайтар бодож, зогсоохыг хүссэн бүх шалтгаанаа доош цувуулан бичээрэй.

Тэмдэглэсэн цаасаа байнга биедээ байлгаж санаанд тань шинэ шалтгаан орж ирэх бүрт нэмж бичээрэй. Энэ бэлтгэл ажлыг хийснээр та илүү тууштай байж чадах болно. Хэрэв өөртөө ялагдах гэвэл тэмдэглэсэн цаасаа гаргаж ирээд нухацтай ахин нэг уншаад үзээрэй.

  1. Муу зуршлаасаа салж байгаагаа ирээдүй дэх өөртөө сануулаарай

Тууштайгаар муу зуршилтайгаа тэмцэлдэж байсан ч хүсэл эрмэлзэл үгүй болбол бүх зүйл нуран унадаг. Магадгүй таны зарим муу зуршил өмнө нь танд тохиолдож байсан муу дурсамжтай холбоотой байдаг. Тиймээс ирээдүй дэх өөртөө харамсахгүйн тулд өнөөдөр болсон муу дурсамжийг календарьд тэмдэглэж, илүү муу зүйл болоогүйд талархаж байх хэрэгтэй. Энэ нь анхандаа танд хэцүү байх боловч сэтгэл санааны хувьд таныг хүчирхэг болгох дасгал юм шүү.

  1. Тойрон хүрээлэл, орчноо өөрчил

Муу зуршлуудаа ихэвчлэн хаана, хэнтэй байхдаа үйлддэг тухайгаа бодоод үз. Магадгүй таны эргэн тойрон таныг уруу татдаг хүчин зүйл байж болох юм. Хэрэв та ажлынхаа засвараар амс хийх бүрдээ яг тогтсон нэг газар тамхи татдаг бол та хэзээ ч энэ зуршлаасаа салж чадахгүй. Тиймээс алжаалаа тайлахдаа арай илүү энгийн байх гээд оролд. Жишээ нь, таван минут бясалгал хийх, сонирхолтой зүйлс унших гэх мэт.

  1. Өөртөө дасгалжуулагч нь бол

Алдартнуудын хувийн дасгалжуулагч Адам Дайчис муу зуршлаасаа салахын тулд веб-камер ашигладаг байна. Хумсаа мэрэхээ зогсоохын тулд өөрийгөө маш ширүүн дасгалжуулдаг бөгөөд өдөр бүр өөрийн бичлэгийг үзэж, дүн шинжилгээ хийж өөрийгөө жигшсэний дараа маргааш нь өмнөхөөсөө бүр илүү үр дүнтэй тэмцдэг байна. Энэ арга танд ч бас тусалж болох юм.

  1. Муу зуршлаа дордуулахгүйн тулд урьдчилан төлөвлөх хэрэгтэй

Заримдаа таагүй өдрүүд ирж болохыг зөн совингоороо мэдэрдэг. Стрессээс болж муу зуршилдаа ахин автах нь хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Гэхдээ нөгөө талаараа энэ нь таныг ямар ч бэлтгэлгүй байсныг илэрхийлж байгаа болохоос таныг сул дорой байгааг илтгээгүй юм. Хэрэв та ийм зүйлийг өмнө нь туулж байсан бол дараагийн удаад муу зүйлс тохиолдоход яах тухайгаа стратеги боловсруулаарай.

  1. “Хэрвээ-Дараа нь” гэдэг төлөвлөгөө зохио

Дадал зуршил нь автоматаар хийгддэг тойрог хэлбэрийн зүй тогтлын систем юм. Жишээ нь, их хэмжээний амттан идэж сэтгэл санаагаа засдаг муу зуршил бол хүүхэд байхад тань уйлах бүрд амттан өгдөг байснаас үүдэн бий болсон юм.

Тиймээс Хэрвээ-Дараа нь төлөвлөгөөг зүй тогтолдоо оруулж ирэх хэрэгтэй. Зүй тогтлын системд өөрийн муу зуршлыг засах шинэ механизмыг оруулж өгөөрэй. Магадгүй өөрийгөө шагнах арга тань энэ тохиолдолд хамгийн сайнаар нөлөөлж болох юм.

  1. Өөрийн муу зуршлыг өөр өнцгөөс нь харж сурах хэрэгтэй

Бүүр хамгийн ихээр үзэн яддаг муу зуршлаасаа та таашаал авдаг эсвэл, таны сэтгэл зүйтэй холбоотой байж болно. Жишээ нь тамхи татах, хумсаа мэрэх гэх мэт. Тиймээс муу зуршлынхаа талаарх бодлоо өөр өнцгөөс хараад үз, бүүр тэднээсээ таашаал авах гээд оролд. Энэ нөхцөл байдалд өөрийн хорт зуршлыг үзэн ядаад өнгөрөхөөс илүүтэй ямар нэгэн гарах амархан аргыг та өөрөө илрүүлж болох юм.

Эх сурвалж: Lifehacker

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *