Categories
Uncategorized

Гүйлсэн булчирхайн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол өдөр бүр давстай эсвэл содтой усаар хоолойг зайлах юм. Хоолой зайлах уусмал бэлтгэх ХАДГАЛААД АВААРАЙ

Тонзилит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл. Бидний нэрлэж заншсанаар хоолойн мах.

Хүний ам хамрын хөндийд залгиурын ар хэсэгт байрлах тагнайн хос гүйлсэн булчирхай, хэлний угт байрлах гүйлсэн булчирхай болон хамрын уг, багалзуур хэсэгт байрлах аденойд булчирхай гэсэн гурван төрлийн булчирхай байдаг бөгөөд эдгээрийн гол үүрэг нь ам, хамраар дамжин орж ирсэн бактер, вирус, мөөгөнцөрийг устгах хамгийн анхан шатны хамгаалалт болдог.

Гаднаас бактер, вирус, мөөгөнцөр орж ирэх болгонд тухайн булчирхайнууд үрэвсч байдаг. Үрэвссэн үедээ идээлж, томорч, улайж, өвдөлттэй болно.

Үрэвсэл явагдаж дуусаад соривжиж үлдэнэ. Энэ үйл явдал олон давтагдах тусам гүйлсэн булчирхайнууд хэмжээгээрээ томорч байдаг. Үүний улмаас шаардлагатай тохиолдолд тонзилэктоми буюу үрэвсэж томорсон гүйлсэн булчирхайг авах (хоолойн мах авах) эмчилгээ хийдэг.

Иймд гүйлсэн булчирхайн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх энгийн хирнээ үр дүнтэй арга бол өдөр бүр тогтмол давстай эсвэл содтой усаар амны хөндий, хоолойг зайлах юм. Ингэснээр амны хөндийд явагдаж буй үрэвслийг намжааж, эмгэг үүсгэгч бактериудыг устгана.

Амны хөндийн эрүүл мэндээс бүх биеийн эрүүл мэнд шалтгаалдаг байгаа шүү.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг улиралд хүний дархлаа муудаж, хамар битүүрч, хоолой өвдөх, хатах шинж тэмдэг илэрч, улмаар энэхүү зовиур нь ханиадыг хүндрүүлдэг билээ. Бид энэ удаа амны хөндий болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоолойгоо хэрхэн зөв зайлах зөвлөгөө болон түүний ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү зөвлөмж нь гэрийн нөхцөлд гар доорх материалыг ашиглах тул эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Аливаа төрлийн вирус тодорхой хугацаагаар залгиур, хоолойд байршдаг гэдгийг судлаачид нотолсон. Тиймээс хоолойгоо зайлах нь халдаврт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдгийг онцолъё.

Гэрийн нөхцөлд иргэд хүнсний болон жамц давс, цайны хужир, сармис, содын уусмал бэлдэж хоолойгоо зайлах боломжтой юм. Тухайлбал, соданы уусмалыг 100 мл бүлээн усанд 2 гр сода хийн бэлтгэх бол давсны уусмалыг 95 мл усанд нэг амны халбагаар хийн хутгаж, хоолойгоо зайлна гэсэн үг. Мөн үүнээс гадна аяга буцалсан усанд нэг халбага зөгийн бал хутгаад уусан ч болно. Ингэснээр төрөл бүрийн өвчин, үрэвслийг намдааж, нян үржихээс сэргийлэх боломжтой.

Харин чихэрлэг болон давс зэрэгт хэт мэдрэмтгий төрлийн хүнд хамгийн сайн арга нь хоолойгоо утах. Хэрэв та энэхүү аргыг туршиж үзэх гэж байгаа бол эхлээд ус буцалгаж, дотор нь сода, эсвэл бага зэргийн давс хийнэ. Үүндээ нүүрээ ойртуулж, амаа ангайх бөгөөд толгой дээгүүрээ алчуур тавих хэрэгтэй. Ойролцоогоор 10-15 минут болсны дараа утлагаа зогсоож болно.

Эдгээр энгийн аргыг өдөр бүр тогтмол хэрэглэснээр хоолой, залгиур дахь нян устахаас гадна халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болох юм.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс амны хаалт зүүснээр 95 хувь хамгаалдаг бол хоолойгоо зайлах нь хуримтлагдсан вирусийг залгиураас зайлуулах бүрэн боломжтой шилдэг арга юм. Тиймээс та бүхэн хоолой зайлахдаа юуны түрүүнд амаа усаар зайлж асгах нь үр дүнтэй. Хоолой зайлахын өмнө амаа зайлснаар амны хөндийд буй вирусийг гадагшлуулна.

Хоолойг нэг уусмалаар байнга зайлах нь буруу бөгөөд нэг уусмалыг 5-7 өдөр хэрэглэж, дараа нь сольж байх ёстой. Мөн гэр бүлийн гишүүд хоолой зайлах саваа тус тусдаа бэлдэх хэрэгтэй. Уусмалаар хоолойгоо зайлснаас хойш 5-10 минутын дараа юм идэх, уух нь зөв болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *