Чихрийн шижин өвчнийг анагаах ид шид – Монгол тэмээний мах

Дэлхий дээр 422 сая хүн сахарын буюу бидний нэрлэдэгээр чихрийн шижин өвчинд нэрвэгдээд байна.Сахарын өвчин дэлхийд хамгийн их нас баралтын шалтгаан болдог өвчний 8 дугаарт байдаг ба жилд 1,5 сая хүн чихрийн шижин өвчнөөс шууд шалтгаалан, мөн дахиад 2,2 сая хүн шууд бусаар шалтгаалан ертөнцийн мөнх бусыг үздэг статистик мэдээ дэлхийн түвшинд байна. (Энэ 2 тоог нийлүүлбэл Монгол улсын хүн амаас илүү гарах юм байна.)
Бид, Монголчууд сахарын хэмээх энэ өвчнийг мэддэггүй байлаа. Яагаад гэвэл бид тэмээний мах, борцыг хэрэглэдэг байж. Өөрөөр хэлбэл сахарын өвчнийг анагаая гэвэл тэмээний мах, тэмээний борц тогтмол хэрэглэ.

Тэмээний мах хэрэглэдэг хүн сахарын өвчинд хэзээ ч нэрвэгдэхгүйгээр барахгүй энэ өвчтэй хүн тэмээний мах, борцыг тогтмол хэрэглэсэнээр өвчнийг анагаах бүрэн боломжтой. (цаашлаад 400 сая өвчтэй хүнд зөвхөн эмчилгээний зорилгоор тэмээний махаа экспортлох боломжтой) Арабын улсуудад чихрийн шижин гэж өвчин бараг байхгүй яагаад гэвэл тэд тэмээний мах иддэг.

Идэх идэхдээ ихээхэн үнэтэй тансаг маханд тооцогддог. Гэхдээ тэмээний ид шид нь бөхөндөө байдаг учраас хоёр бөхт тэмээ 2 бөхнийхөө буянаар илүү их ид шидтэй, илүү ир үнэтэй гэсэн үг. Тэмээ гэдэг гайхамшигт бас сүрлэг амьтныг хүүхэд байхаасаа шүтэж бас хайрлаж ирсэн ч тэмээний мах, тэмээний борцны ид шидийг бас мэддэггүй л байж. 1 жилийн өмнө болов уу тэмээний хоормогны тухай постолж байсныг ганц нэг уншигч маань санаж л байгаа байх.
Тэгвэл одоо тэмээний махны ид шидний тухай, хуршсан тэмээний махны борцны тухай сонсоод ёстой л амаа ангайж чихээ сойтойтлоо гайхлаа, бас бишэрлээ.

Миний өвөг дээдсийн, нүүдэлчин түмэн Монголчуудын өв их эрдмийг суралцахад, суралцах байтугай сонсоход нэг насны амьдрал багадах юм байна. Аргагүй ч үгүй биз дээ. Чулуун зэвсгийн дараа үеэс л нүүдэлчдийн соёл уламжлал эхэлсэн юм чинь.
Монголчууд, өвөг дээдэс маань ухаантай учраас, дээр нь тэмээний маань тоо толгой хомсдоод байсан учраас, бас дээр нь дэлхийд гайхуулах ид шидтэй гэдгийг нууж байсан учраас тэмээний мах тааруу гэдэг яриаг өвөг дээдэс маань зориуд гаргасан болтой.

Тээр жил хоёр бөхтэй тэмээний махаар хийсэн таваг хоол зарим улсын дээд зэрэглэлийн ресторанд 1000$-оор үнэлэгддэг гэдгийг сонсоод үнэмшихгүй шоолон иннэж байсан намайг тэмээний тэнгэр өршөө.
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан, мэдээлэлгүй хүн ертөнцийн дайсан гэгчээр Монгол говийн их далайн хөлөг онгоц, Монгол түмэнд тэнгэрээс заяасан 5 их буяны нэг, цор ганц Монголын баялаг, дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээгээ хайрлая, бас буян заяанд нь шүтэн мөргөе.

Өмнөговь аймаг маань хөрсөн доорх эрдэнэсээрээ Монголд төдийгүй дэлхийд гайхуулж байгаа ч, хөрсөн дээрх баялаг болох (одоохондоо 160000 толгой) ТЭМЭЭ-гээрээ ертөнцөд гайхуулах цаг тун удахгүй буй заа. Тэр цаг үе л жинхэнэ бидний ирээдүй хойч үедээ барих бэлэг, тогтвортой хөгжил, баталгаатай ирээдүйн суурь болох болов уу.
Учир нь мөнгө эрдэнэс биш харин хүний эрүүл мэнд хамгийн нандин эрдэнэ хөгжил дэвшлийн шалгуур буюу.

Хүний эрүүл мэндийн эх үүсвэр, таван амьд эрдэнийн минь нэг ТЭМЭЭ хэмээх гайхамшигийн эх Өмнөговь аймаг хөгжил дэвшлийн өлгий болох учир нь энэ ажгуу.
Зэнээмядарын Батбаяр
