Тахианы махны ач тус
Тахианы мах нь арьс гоо сайханд тустай ба ясны сийрэгжилтээс хамгаална. Мөн бусад төрлийн махыг бодвол уургийг ихээр агуулдаг учир тархины үйл ажиллагааг хөгжүүлэх үүрэгтэй.

Тахианы мах нь эсийн нөхөн үржилтэнд сайнаар нөлөөлж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэх ба ядаргаа тайлахад сайн нөлөө үзүүлнэ. Жирэмсэн болон амаржсаны дараах эмэгтэйчүүдийн биед уураг, өөх тосны найрлага зохих хэмжээгээр шаардлагатай байдаг бөгөөд тахианы мах нь амаржсаны дараах эмэгтэйчүүдэд амин дэмтэй сайн тэжээл болж өгдөг.
Тахианы мах нь хорт хавдраас сэргийлэх хоол хүнсэнд тооцогддог байна. Учир нь тахианы маханд ханаагүй өөх тос болох линолын хүчил агуулагддаг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

Тахианы мах нь ширхэг нарийнтай, зөөлөн бөгөөд махны ширхгэнд өөх тос агуулагддаггүй тул шингэц сайтай байдаг нь бага насны хүүхэд, өндөр настан, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй хүмүүст гойд сайн байдаг.
Тахианы мах худалдан авахдаа анхаарах зүйлс
Тахианы мах худалдан авахдаа хугацаа болон бүтээгдэхүүний гарал үүсэл зэрэг мэдээллийг сайтар унших.

Тахианы мах сонгохдоо арьсны өнгө нь өөрчлөлтгүй, хадгалах явцад мөс бага үүссэн тахианы махыг сонгоорой
Тахианы махыг хөлдөөхдөө чийг нэвтэрдэггүй боолт эсвэл уут ашиглаарай. Тэгвэл хөлдүүгээр нь удаан хадгалсан ч хоол хийх үед чийгшилээ бага алдаж шинэ хэвээрээ байхад тусална
Тахианы махаа хөргөгчинд төрөл болон бүтээгдэхүүн худалдан авсан, задалсан огноог заавал бичиж хадгалж байгаарай

Тахианы мах барьцалдаж хөлдсөн үед олон удаа гаргаж гэсгээхгүйн тулд тус бүрийг тугалган цаасанд боож, хөлдөөгчид уутанд хийж хадгалах хэрэгтэй
Тахианы махыг өрөөний температурт бус хүйтэн усанд 30 мин сойх эсвэл богино долгионы зууханд гэсгээгээрэй

Гэсгээсэн тахианы махыг аль болох хурдан чанаж болгосон байх ёстой. Хэрэв тахианы махыг нэн даруй хэрэглэхгүй бол хөргөгчинд хадгалж, гэсгээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.
Тахианы махыг шарах явцад хатаахгүйн тулд тугалган цаасаар ороож шарах аргыг туршаад үзээрэй

Тахианы махыг тавиур дээр тавьж шарах нь мах илүү тос багатай болдог.
Хэрэв та дэглэм барьж байгаа бол тахианы махаар хоол хийхдээ арьснаас нь салгаж хоол хийх нь илүү өөх тос багатай болно.
