Ангина буюу хоолойны өвчин даамжирвал түүний нян үүсгэгч бөөр, зүрхэнд нөлөөлөх нь бий. Хамгийн уршигтай нь хоолойны өвчин эдгэрсэн ч бие организмыг бүхэлд нь сулруулдаг байна.

Хоолны дуршил буурах, ажилд явах дургүй хүрэх, хэвтмээр санагдах жишээтэй. Мөн хоолойны өвчин эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэх нь бий.
Өвчний оргил үед биеийн хэм 39-40°С хүртэл халуурахад бие организмд уршиг авчрах нь тодорхой. Энэ үед дархлааны болон бамбайн системийн үйл ажиллагаа доголдоно. Үр дүнд нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, тогтворгүй болдог байна.

Сарын тэмдэг товлосон хугацаанаасаа хэдэн сарын дараа ирэхэд эмэгтэйчүүд үүнийг хоолойны өвчинтэй холбодоггүй нь ойлгох зүйл. Тэгээд л оношоо тогтоолгох гэж эмнэлгээр гүйдэг. Ихэвчлэн өөр нэгэн эмгэг илрэх юм уу аль эсвэл юу ч илэрдэггүй.
Иймд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?
-Хоолойны өвчний үед өндөр хэмээр халуурвал халуун бууруулах эм заавал уух шаардлагатай.

-Монголчууд гол төлөв аспирин болон анальгин халуун бууруулахад хэрэглэдэг.
-Анальгиныг бусад эд эрхтэнд уршигтай гэж үзэн Европт хэрэглэхийг аль эрт хориглосон.
-Аспириныг зөвхөн хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ. Учир нь аспирин нь ходоодны салстанд хүчтэй цочрол өгдөг байна.
-Халууныг парацетамол эсвэл пенталгин зэрэг хор багатай эмээр бууруулах хэрэгтэй.
-Хоолой өвдөж эхлэх үеэс витамины комплекс хэрэглээрэй.

-Витамины комплекс нь бүгдэд тохиромжтой бөгөөд дархлааны системийг бэхжүүлдэг тул хүндрэл гарах магадлалыг багасгадаг. Хоолойны өвчний дараа бие организм хэвийн хэмжээнд ортол цаг хугацаа шаардагдана. Сарын тэмдгийн мөчлөг нь тогтворжоогүй охид, бүсгүйчүүд үүнийг мэдэлгүй элдэв эм тан ууж сандрах хэрэггүйг анхаараарай.
Манайхны “хоолойны мах” хэмээн нэрлэдэг эрхтэн бол гүйлсэн булчирхай буюу амны хөндийн ард байрлах хос булчирхай юм. Энэ булчирхай амны хөндийгөөр орсон вирус, нянг устгах үүрэгтэй дархлааны эрхтэн болно.

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Гүйлсэн булчирхайн үрэвслийг бид ангин (ангина) гэж Оросын нэр томъёогоор нэрлэдэг боловч энэ нь буруу юм. Англиар angina гэдэг нь цээжний бах өвчин (Настай хүмүүсийн зүрхний булчингийн цусан хангамж дутагдсанаас болж хүчтэй өвдөх нь цээжийг “боож/хүлж”, цээжин дээр дарж буй мэт зовиур үүсгэхийг angina (латинаар цээж давчдах) гэдэг). Иймд гүйлсэн булчирхайн үрэвслийг олон улсад буюу Өвчний олон улсын 10-р ангилалд тонзиллит/tonsillitis гэж нэрлэдэг.
Хөхүүл хүүхдээс эхлээд бүх насныхан энэ өвчнөөр өвчилдөг боловч бага насныханд хамгийн элбэг тохиолдоно. Вирус болон нян гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэнэ.

Хүүхэд гэнэт халуурах, залгихад өвдөлттэйн улмаас хөхөж чадахгүй, хоолоо идэхгүй байх, шүлсээ гоожуулах, эрүү хүзүүний тунгалагийн булчирхай томрох, зарим тохиолдолд амнаас нь эвгүй үнэр үнэртэх, хаяадаа арьсаар тууралт туурах шинжүүд илэрнэ.
Эмчийн үзлэг, шаардлагатай бол цус болон нянгийн шинжилгээгээр вирус нянг ялгах боломжтой. Вирусын шалтгаантай тонзиллитын үед антибиотик эмчилгээ хийх шаардлагагүй. Халууныг бууруулах, өвдөлт намдаах, дуртай шингэн зүйлийг нь халуун бүлээнээр ойр ойрхон уулгах, хүзүүг дулаахан ороох, хүлхэж чаддаг бол хүлхмэл хэрэглэх, агаарыг чийгшүүлэх зэргээр зовиур шаналгааг багасгана.

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Харин нянгийн шалтгаантай тонзиллитын үндсэн эмчилгээ нь антибиотик мөн. Тохирсон антибиотикийг биеийн жинд нь бодож заавал 10 хоног уулгах ёстой гэдгийг анхаараарай!
Зарим тохиолдолд эмчилгээ болон оношилгооны заалтаар гүйлсэн булчирхайн идээг арчиж/соруулж болох боловч үүнийг хүүхдэд заавал өвдөлт намдааж хийдэг гэдгийг мэддэг байвал зохилтой. Нянгийн тонзиллитыг эмчлэхгүй хугацаа алдах, буруу эсвэл дутуу эмчлэх нь дунд чихний халдвар, бөөр, зүрх, үе мөчний өвчин үүсэх аюултай.

Хүүхэд ойр ойрхон тонзиллитээр өвчлөх нь түүний дархлаа сул байна гэсэн үг огтхон биш юм. Харин гэр бүлийн гишүүдийн нэг нь стрептококк хэмээх нян тээгч байх нь (өөрөө өвчлөхгүй, шинж тэмдэггүй хэрнээ өвчин үүсгэг нян тээж явдаг) хүүхэд олон удаа өвчлөх шалтгаан болох нь элбэг.
Хүүхэд том болж дархлаа тогтолцоо нь гүйцэт хөгжихийн хэрээр гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчлөх нь цөөрч томорсон “хоолойны мах” эргээд жижгэрдэг. Иймд бага насны хүүхдээ “хоолойны мах” авахуулах хагалгаанд оруулах эсэхийг хүүхдийн чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчтэй маш сайн ярилцаж шийдвэр гаргаарай!

Хоолойны махны үрэвсэл нь залгиурын үрэвсэлээс ялгаатай юу?Залгиурын үрэвсэл (фарингит/pharyngitis) гэдэг нь гүйлсэн булчирхайнаас гадна залгиур хоолой нэлэнхүйдээ үрэвсэж улайхыг хэлнэ.
Дийлэнх нь вирусын, харин цөөн тохиолдолд нянгийн шалтгаантай байна. Эмчийн үзлэгээр вирус нянг ялгахад бэрхшээлтэй боловч хоолой өвдөж улайх нь нус/нулимс гоожих, нүд улайх, хоолой сөөх, ханиах, баас шингэрэх шинжүүдтэй хавсарч илэрч байх нь вирусын шалтгааныг илтгэж байдаг бол зөвхөн хоолой залгиурын шинж тэмдэг нь нянгийн шалтгаантайг илтгэнэ.

Иймд хүүхдийг нь үзсэн эмч хоолойг нь өвдсөн байна гэвэл гүйлсэн булчирхайн үрэвсэл үү, залгиурын үрэвсэл үү, нянгийн шалтгантай юу вирусын шалтгаантай юу, яагаад заавал антибиотик эмчилгээ хийх хэрэгтэй эсвэл шаардлагагүй вэ гэдгийг заавал асууж ярилцаарай!