Categories
Uncategorized

Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалдаг эмгэг. ЭМЧЛЭХ АРГА. ХАДГАЛААД АВААРАЙ

Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.

ИЛРЭХ ШИНЖ

Гэнэт эхэлнэ. Голчлон өглөө босоход л гэнэт маш өвчтэй гишгэж чадахгүй болно.

Маш хүчтэй өвдөлттэй. Орь дуу тавина. Байж суухын аргагүй болно.

Үе үе хавдаж улайна.

Хавдалт нь өглөө босоход л гэнэт гарсан байна. Зөөлөн шинж чанартай байдаг.

ЭМЧИЛГЭЭ

1.Хамгийн түрүүнд маш чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.

Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе.

Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

2.Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах мөн бөөрөөр ялгарахыг нь сайжруулна. Шинж тэмдгийн болон шалтгааны эмчилгээ хийнэ.

3.Шинж тэмдэгийн эмчилгээ нь: үрэвсэл болон өвчин намдаах эмчилгээ явуулна. Эмч өвчтөний биеийн байдал үрэвслийн зэргээс хамаарч 1-2 эмийн хослолоор эмчилж болох юм. Тиймд эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах хүртэл ибупруфен 400 мг-аар 8-12 цагийн зайтай 2-3 удаа ууж болно.

4.Шалтгааны эмчилгээнд: Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах үйлдэлтэй эмийг 6-12 сарын турш ууж хэрэглэнэ. Хэрэглэх арга 1ш өдөрт 3 удаа хоолноос 1 цагийн өмнө ууж хэрэглэнэ.

5.Өвчин сэдрэлээс сэргийлэх нь чухал. Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо жингээхас. Хэзээ ч архи шар айраг бүү хэрэглэ. Хоолны дэгдэмийг үргэлж сахь. Ажил амралтын дэглэмийг зохицуул.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *