Categories
Uncategorized

Хүнсний аюулгүй байдал гэдэг эргэлзээтэй асуудал… ЗААВАЛ УНШААРАЙ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

Дэлхий нийт өнөөдөр генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Ийм хүнсний уургийн глютен бодис хүний бие махбодид сөргөөр нөлөөлж байгаагийн улмаас АНУ-д гэхэд 18 сая хүн өвчин эмгэгт нэрвэгдээд байгаа аж.

Сүүлийн үед явуулсан судалгааны дүнгээс үзвэл америкчууд генийн аргаар гаргасан буурцаг, эрдэнэ шиш зэрэг үр тариаг ихээхэн хэрэглэх болсон учраас хүн төрөлхтөн шинэ тахал өвчин тусах аюулын ирмэгт хүрээд байна гэж эмч нар үзэж байна. Тиймээс ч глютенгүй хоолны дэглэм өнөөдөр ихэд дэлгэрч, үр тарианы уураг буюу глютеныг /цавуулаг/ хүлээж авахаас аль болохоор татгалзах болжээ.

Глютен агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь хоол шингэх үйл явцыг алдагдуулж, аутизм өвчнөөс эхлээд хорт хавдар хүртэл өргөн цар хүрээтэй өвчин эмгэгт хүргэж байгаад дэлхий нийт анхаарал хандуулах цаг болжээ.

Генийн өөрчлөлттэй үр тариалалт өргөн тархсан бүс нутгуудад гэхэд сүүлийн 20 жил хавдрын өвчлөлт өндөр гарч байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүн импортлон авч байгаа бусад бүсүүдэд ч мөн таргалалт болон чихрийн шижин өвчин хэд дахин нэмэгдсэн болох нь тогтоогдоод байна.

Хамгийн аюултай нь уургын гаж бүтэцтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүн төрөлхтнийг үргүй болгож энэ нь цаашдаа бүхий л амьд организмыг үргүйдэлд хүргэх уршигтай. Ертөнцийн нөхөн үржихүйн холбоо, байгалийн зүй тогтолыг бодоод үзвэл энэ хямрал дэлхийн агаар мандалыг устахад хүргэх аж.

Учир нь хорхой шавьж болон газрын хөрсөнд хэрэгтэй бактерууд үржихээ больж, ургамал устана. Тиймээс генийн түвшинд гаж хөгжсөн организм удаан хугацаанд үйлчлэх тэсрэх бөмбөг болоод байна гэсэн үг юм. Гэвч өнөөдөр энэ аюулыг ухамсарлан сэрэмжилж тодорхой нийтлэг дүгнэлт одоо хэр гаргаагүй байна.

Тухайлбал ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг АНУ-д гэхэд генийн түвшний организм орсон хэмжээг заавал зааж өгөх ёстой хууль байхгүй байдаг бол Хятадад генийн инженерчлэлээр гаргасан хөвөн болон модны хулуу /папайя/ тариалахыг албан ёсоор зөвшөөрөөд зогсохгүй генийн өөрчлөлтэй эрдэнэ шиш, цагаан будааг хүртэл импортолдог.

Гэтэл Евро бүсэд тухайлбал, Австри, Франц, Грек, Польш, Болгар, Люксембург, Унгар улсууд хэдэн жилийн өмнөөс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзсан. Энэ аюулыг мэдэрсээр байгаа хэрнээ олон улсын байгууллагуудаас харамсалтай нь генийн түвшинд хөгжүүлсэн организм хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх судалгаанууд одоо хүртэл хийгээгүй байна.

Генийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хил дамнасан үндэсний компаниудад ажилладаг эрдэмтэд генийн инженерчлэлийг дэмжинэ үү л гэхээс хараат бус эрдэмтдийн үзэл бодлыг ерөөсөө хуваалцдаггүй байна. Учир нь генийн түвшинд гаргаж авсан үр тариа экологийн цэвэр бүтээгдэхүүнээс илүү ашигтай байгаа учраас олон улс орнуудад генийн өөрчлөлтийг дэмжих хүчтэй лобби бий болсон аж.

Генийн инженерчлэлээр бий болгосон хүнсний бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байна вэ гэдгийг энд зайлшгүй тайлбарлах хэрэгтэй болж байна.

Дэлхийн тэргүүлэх эрдэмтэд өнгөрсөн зууны тавиад оноос газар тариалангын бүтээгдэхүүнд генийн бүтцэд нь зохиомол өөрчлөлт явуулснаар цаг агаарын нөхцөлд тэсвэртэй болон богино хугацаанд боловсордог, ургац арвинтай сортууд гаргаж авсан байдаг.

Сүүн тэжээлтэй амьтдын үүлдэр угсааг сайжруулахад хүртэл одоо судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Монголчууд бидний хувьд дэлхий дахины энэ өөрчлөлт, ололт амжилт болон аюул заналаас ангид үлдээгүй гэж хэлж болно.

Хэдийгээр бид эх орны хөрсөнд ургасан байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж ярьдаг боловч үрслүүлэхээр тарьдаг үр тариа, төмс хүнсний ногоогоо хаанаас авдаг билээ гэж бодоход л тодорхой.

Голланд, Канад төмсний үр, Казахстаны буудай гэх мэтээр бүгд генийн шалгаруулалтаар бус бүтцийн өөрчлөлт оруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.

Урдаас биш, хойноос авчирсан хүнс аюулгүй, яг байгалаараа байдаг гэж ярьдаг зарим хүмүүс бий.

Гэтэл ОХУ-ын эрдэмтэд генийн бүтцийн өөрчлөлтийн эсрэг тэмцэх Үндэсний хяналтын хороо байгуулаад байгаа хэрнээ генийн түвшний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон улсын холбоонд мөн нэгдэн орох тухай асуудал яригдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *