Элэгний үрэвсэл
Элэгний доторхи сувгууд болох цөсний замд бодисын солилцооны үлдэгдэл болон гүйцэт задраагүй химийн бодисууд элгэнд орж амьгүй болсон бактери, паразитуудын үлдэгдэл хуримтлагдан бөөгнөрч цөсний замыг бөглөдөг.

Цөсний сувагт саад үүсэхэд элэгнээс ялгарсан цөс гарах газаргүй болж хорт бодисууд элгэнд хуримтлагдаж эхэлдэг ба олон жил болоход элэгний эсийг гэмтээж, элэгний үрэвсэл, хатуурал, хавдар үүсэх үндсэн шалтгаан болдог. Хорт бодисууд хуримтлагдсаар бөөгнөрч чулуу шиг болдог ба энэ нь вирус орогнох таатай орчин нөхцөл болдог. Харин эрүүл элгэний эсэд вирус орогнох ямарч боломжгүй.
Тиймээс элэгний өвчний үндсэн шалтгаан нь вирус биш харин олон жил хуримтлагдсан хорт бодисоос үүссэн АРХАГ ХОРДЛОГО юм.

Германы “Элэг ба цөсний хүүдийн эмгэг анатоми” номны 1076 дахь хуудсанд элгэн доторхи цөсний замд чулуу үүсэж олон жил болоход ямарч зовиур мэдэгддэггүй ба үүнээс болж элэгний ажиллагаа муудаж, элэг өвчлөх суурь нь тавигддаг бөгөөд энэ чулуунууд нь ТК болон дүрс оношлогоонд харагддаггүй тул оношлогдохгүй олон жил болдог гэж бичсэн байдаг гэнэ.
Америкийн John Hopkins-н Их Сургуулийнхан үүнийг судалгаагаар баталж элгэн доторхи чулуунууд элэгний өвчний шалтгаан болдог гэдгийн олон жилийн өмнөөс мэддэг байсан байна. Энэ сургуулийнхны сургалтандаа ашигладаг зургийг дор тавьсан байгаа.

Элэгний доторхи цөсний сувгууд бөглөрөхөд хорт бодисыг шүүж, хоргүйжүүлж чадахгүй болдог ба үүнээс болж зөвхөн элэг гэмтээд зогсохгүй организм бүхэлдээ бохирдож олон архаг өвчин түүний дотор сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин, зүрхний өвчин, чихрийн өвчин, үе мөчний өвчин, хорт хавдар зэрэг олон өвчнөөр өвчлөх суурь тавигддаг.
Цөс нь бор ногоон өнгөтэй, шүлтлэг чанартай 9,5 pH, гашуун шингэн. Элэг минутанд 1 литр гаруй цусыг шүүдэг ба хоногт 0.9-1,4 литр цөсийг ялгаруулдаг. Ийм хэмжээний цөс ялгарч байхад хүн бараг өвчилдөггүй бөгөөд олон архаг өвчнөөс хамгаалагдаж байдаг.

Цөс элэгнээс гэдсэнд орж хоол боловсруулахад оролцохоос гадна гэдэсний хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж, өвчин үүсгэгч бактери хэт олшрохоос сэргийлж байдаг. Гэдсэнд тусгай бактери К-витаминыг үүсгэдэг ба үүнийг цөсний тусламжтайгаар гэдэсний хана шимэгдүүлэн авч цус алдах аюулаас организмыг хамгаалж байдаг.
Цөсний найрлагад байдаг өнгө үүсгэдэг бодис болох билирубин, биливердин нь баасыг бор, хүрэн өнгөтэй болгодог ба элэг өвчлөөд цөс ялгаруулахгүй болоход баасны өнгө цайвар өнгөтэй болдог. Цусны хэрэггүй болсон , гэмтсэн гемоглобиныг элэг задалдаг ба үүнээс билирубин, биливердин үүсдэг.

Энэ 2 бодисыг олон жил анагаах ухаан ямар үүрэгтэйг нь мэдэхгүй байсан ба хэт их болвол хортой гэж үздэг байсан боловч сүүлийн 20 жилд хийсэн судалгаагаар энэ 2 бодис нь чөлөөт радикалаас эсийг хамгаалдаг, эсийг мутац болохоос хамгаалдаг болохыг баталсан байна.
Өөрөөр хэлбэл билирубин, биливердин их байвал олон хүнийг үхүүлдэг зүрхний өвчин, чихрийн өвчин, хавдар зэрэг өвчнөөс айх шаардлагагүй болдог.

Элэгний өвчний үед үүсдэг шарлалт нь(арьс шар өнгөтэй болдог) организм өөрийгөө хамгаалах үйлдэл бөгөөд олон тооны чөлөөт радикал болон эсийн мутац үүсгэдэг хорт бодисуудыг саармагжуулж байгаа үйлдэл юм гэж эрдэмтэд баталсан байна . 2008 онд “Mutation Research” сэтгүүлд гарсан судалгаагаар цөсний будагч бодисууд нь эсийг мутац болохоос хамгаалдаг болохыг дахин баталсан байна.
Парацетамол их хэмжээтэй уух, архины төрлийн ундаанууд, цэвэрлэгээний бодисууд, химийн бодисууд, мөөгөнцрийн ялгаруулдаг афлотоксин мэтийн хорнууд , хортой мөөгнүүд, муудсан хүнсний бүтээгдхүүн, химийн бордоонууд гэх мэт маш олон шалтгаанаар элэг гэмтэж болдог.

Элэгний үрэвслийн үед чөлөөт радикалууд элэгний эсийн мембраныг гэмтээж (мембраны тосны молекулыг нь исэлдүүлж) , эсийг хамгаалалтгүй болгож, эсийн биохимийн найрлагыг нь өөрчилж элэгний эсийг амьдрах чадваргүй болгодог. Элэгний өвчнөөр нас барсан хүмүүст шинжилгээ хийхэд элэгний эсийн митохондри нь бүгд гэмтсэн байсан байна.
Элэгний нэг эсэд 2000 орчим митохондри байдаг ба тэнд энерги үүсэж, эсийн хуваагдал явагдаж, элэгний эсийг байнга нөхөн төлжүүлж байдаг. Элэгний өвчний үед эсийн митохондри маш их гэмтэж, нөхөн төлжилт явагдахгүй болж элэгний эсийн гэмтэл зогсолтгүй үргэлжилдэг. Митохондри дотор глютатион байдаг тул хамт гэмтдэг.

Глютатион нь эсийн доторхи антиоксидант бөгөөд эсийг гаднын нөлөөгөөр гэмтэхээс хамгаалж байдаг. Глютатион багасахад элэгний эсийг чөлөөт радикалын довтолгооноос хамгаалж чадахгүй болдог. Митохондри нь хэмжээний хувьд микробтой адил бөгөөд антибиотикт маш мэдрэмтгий тул антибиотик эмчилгээ митохондрийг хүчтэй гэмтээж тоог нь цөөлж байдаг. Тиймээс антибиотик элгэнд муугаар нөлөөлдөг.

Японы эрдэмтэд элэгний үрэвсэлтэй хүмүүсийн глютатион нь эрс багассан байдгийг баталсан байна. Туркийн эрдэмтэд В, С вирусын элэгний үрэвслийн үед глютатион нь багассан байдаг гэж баталсан . Элэгний үрэвсэл, элэг өөхлөх , элэгний хатуурлын үед глютатион эрс багассан байдгийг олон судлаачид баталсан байна . Вирус болон химийн бодисууд чөлөөт радикал хэлбэрээр элэгний эсийг гэмтээдэг ба глютатион хангалттай их үед эсийг хамгаалж гэмтэхээс сэргийлж байдаг .
Гаднын нөлөөгөөр элэг гэмтэхэд полимераза РНХ-2 гэдэг ферментийг гэмтээж РНХ-н эс үүсэх явцыг зогсоодог. РНХ эхэлж үүсээд дараа нь ДНХ үүсэж, үүний нөлөөгөөр биед дулаан бий болж, шинэ эс үүсэж хөгширч хуучирсан эсийг нөхөж байдаг.

Элэг гэмтэхэд энэ процесс алдагдаж элэгний шинэ эс үүсэхгүй болж, элэгний эсүүд нөхөн төлжилтгүй болоход эрүүл эсийн тоо өдрөөс өдөрт цөөрч яваандаа элэгний эс үхэж оронд нь холбогч эд үүсэж эхэлдэг. Энэ байдал удаан үргэлжилбэл холбогч эдийн тоо ихсэж элэгний хэвийн ажиллагаа алдагддаг. Үүнийг элэгний хатуурал гэж нэрлэдэг.
Элэгний үрэвслээр өвчилж байгаа хүмүүс бүгд элэгний сувгууд нь чулуугаар дүүрч, цөсний ялгаралт нь багассан , элэгний үйл ажиллагаанд нь зогсонгишил үүссэн хүмүүс байдаг ба ийм элгэнд вирус хуримтлагдаж элэгний хурц, архаг үрэвслээр өвчилдөг бөгөөд энэ хүмүүс бүгд ходоодны хүчил багатай байдаг гэж Америкийн эрдэмтэд баталсан байдаг. Өөрөөр хэлбэл ходоодны хүчил багатай хүмүүсийн элэг амархан бохирдож, гэмтэх юмуу халдвар авч үрэвсдэг.

ЗХУ-н сансрын анагаах ухааныг үндэслэгч профессор Неумывакин: задраагүй уургийн үлдэгдэл гэдсэнд ороход тэнд исэлдэх биш илжрэх урвал явагдаж үүний үр дүнд үүссэн хортой хий гэдэсний ханаар цусанд шимэгдэж хаалган венээр элгэнд очиж шүүгдэхдээ элгийг гэмтээж элэгний архаг үрэвсэл үүсгэдэг гэж хэлсэн нь бас л ходоодны хүчил багатай үед элэг гэмтдэг болохыг баталж байгаа юм.
Үүнийг өнөөдөр аутоиммунный элэгний үрэвсэл гэж нэрлэдэг. (энэ тухай элэгний өвчний тухай номон дээр юу ч биччэггүй). Тиймээс эрүүл элэгтэй байх үндсэн нөхцөл бол ходоодны хүчил хэвийн буюу хүчиллэг байх (1.2-3.5 рН)

Элэгний хурц үрэвслийг С-вит-р эмчилбэл архаг хэлбэрт шилждэггүй болохыг олон эмч судлаач нар баталсан байдаг. Ингэсэн тохиолдолд элэгний архаг үрэвсэлтэй хүний тоо эрс багасна.
Өнөөгийн анагаах ухаан С-вит-г элэгний эмчилгээнд хэрэглэхгүй архаг үрэвсэлтэй болгоод элэгний вирусыг нь эмчилчихвэл элгийг эмчилнэ гээд “Вирусын эсрэг эмчилгээ”-г бий болгосон . Энэ бол гайхамшигтай сэтгэсэн бизнес бөгөөд эмийн концернуудын хувьд “Зууны менежмент”. Харин хүн төрөлхтний хувьд бол “Үхлийн менежмент”.

Гэтэл вирус бол элэгний архаг үрэвсэл үүсгэдэг олон шалтгааны зөвхөн нэг нь гэдгийг хэлэхээ “мартсан”. Вирусын ард ямар үсэг байхаас үл шалтгаалан элэг бохирдож, цөсний зам нь түгжирсэн үед л вирус орогнох нөхцөл бүрддэг.
Эрүүл хэвийн ажиллагаатай элгэнд вирус үүснэ гэж байхгүй.
Эмийн концернууд ингэж “гоё сэтгэж” байхад бид тэдний үгийг дагаж вирусээ устгачихвал элэгний үрэвслээс айх юмгүй гэж ярьж байгаа нь бидний мэдлэг дэндүү харамсмаар байгаагийн баталгаа гэхээс өөр үг олдохгүй байна.

Элгэнд байдаг Kupffer-н эс нь цусны гемоглибиныг залгиж задалж, оронд нь шинэ эс үүсэх нөхцөл бүрдүүлдэг ба цусаар элгэнд орж ирсэн бактерийг бас залгиж устгадаг. Цусны улаан эс болон бактерийг устгадаг элэгний эс яагаад нэг муу амьгүй (РНХ, ДНХ 2-н аль нэгийг агуулсан, өөрөө бие дааж үржилд орж чаддаггүй) вирусанд дарлуулах болов гэж боддог билүү бид?
Элэгний вирусийг тоолдог болж шинжлэх ухаан улам хөгжиж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ нь өвчтөний төлөө биш эмийн концернийн төлөө хийж байгаа ажил гэдгийг ойлгоход хэдэн жил хэрэгтэй вэ?

Вирусээ эмчилчихвэл элэгний хавдраас айх юмгүй гэнэ, тэгвэл барууны орнуудад элэгний хавдар 3-р байранд явж байгааг яаж тайлбарлах вэ? Тэнд вирусын эмчилгээг маш сайн хийдэг.
Вирусын халдвар авсан ч гэсэн элэг бохирдолгүй хэвийн ажиллагаатай бол элэг өвчилдөггүй. Ж/нь А-вирусыг 100 хүнд халдаалаа гэж үзвэл бүгд өвчлөхгүй хэдхэн хүн л өвчилнө. Ямар хүн өвчлөх вэ гэвэл элэг нь бохирдож, түгжрэл үүссэн хүн л өвчилнө. Элгэнд бохирдол үүсэхэд нас ямарч хамаагүй.
Элэгний бохирдол хүүхэд том хүн аль ч насны хүнд үүсэж болдог. Тиймээс олон өвчний шалтгаан болдгийг бид байнга санаж байх ёстой. Герсон эмч хорт хавдар бол элэгний өвчин гэж үздэг байсан тухай бичсэн байгаа.
Бүх төрлийн вирусыг С-витаминаар устгаж болдог болохыг эмч судлаачид батлаад олон жил болж байхад вирус судлаачид харин энэ талаар ямарч ойлголтгүй вакцин сурталчилдаг хүмүүс болчихоод байна .
Элэг бохирдож, цөсний зам бөглөрсөн хүмүүст цөс өтгөрсөн байна гээд эмэн эмчилгээ хийдэг нь ямарч логикгүй эмчилгээ гэдгийг одоо ойлгосон байхаа. Энэ үед ямарч эм хэрэггүй зөвхөн элгийг цэвэрлэх ёстой. Сард 1 удаа нийт 4 удаа элгийг цэвэрлэвэл элэгний 4 дэлбээ цэвэрлэгддэг. Бохирдол ихтэй үед 6 сарын дөраа дахин цэвэрлэдэг.
“ЭЛГИЙГ ЦЭВЭРЛЭХ НЬ ДАХИН ТӨРСӨНТЭЙ АДИЛ” гэж Канадын биологич Hulda Regehr Clark эсийн физиологиор докторын зэрэг хамгаалсныхаа дараа хүний эсийг олон жил судалсны үндсэн дээр хэлсэн байдаг. Хүн элэг болон бусад өвчнөөр өвчлөхгүй байх үндэс бол элэг бохирдолгүй байх ёстой гэж энэ эрдэмтэн үзсэн ба элэг цэвэрлэх үр дүнтэй арга зохиож үлдээсэн байдаг.
Элэгний өөхлөлт нь 3-глицерид элэгний эсэд хуримтлагдсанаас болдог ба харин өөхнөөс болдоггүй болохыг эрдэмтэд баталчихсан байгаа. 3-глицеридийн судалгаа зүрхний өвчинтэй холбоотойгоор маш их хийгдсэн байдаг . Тиймээс өөх их иддэг хүн биш нүүрс ус их хэрэглэдэг хүний элэг өөхөлдөг. Элэг өөхлөх нь насны ялгаа хамаагүй бүх насны хүмүүст тохиолддог. Илүүдэл жинтэй, цусны даралт нь ихэсдэг, чихрийн өвчин-2, суугаа ажилладаг хүмүүс, архи тогтмол хэрэглэдэг , гадуур хооллодог хүмүүст их тохиолддог.
Тарган хүүхдүүдэд элбэг тохиолддог ба хэдхэн жилийн дараа элэгний хатуурал болдог. Элэгний өөхлөлт нь элэгний паразиттай их андуурагддаг ба дүрс оношлогоо үүнийг ялгаж чаддаггүй. Баяртай мэдээ гэвэл элгээ цэвэрлээд, паразитын эмчилгээ хийхэд “элэгний өөхлөлт” нь алга болсон байдаг.
Элэгний киста буюу уйланхай-г анагаах ухаан эмчилдэггүй ба эмчилдэг эм гэж байдаггүй. Харин зарим эмч судлаачид паразитаас болдог гэж үзэж паразитын эсрэг эмчилгээ хийж эмчилсэн тохиолдол бий.
Элгийг гэмтээдэг бодисуудыг саармагжуулж, элэгний эсэд үүссэн үрэвслийг намдааж, элэгний эс амьдрах чадваргүй болж байгаа процессыг зогсоож, элэгний эсийг сэргээж амилуулахыг(регенерация) элэгний эмчилгээ гэдэг.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН