12 витамин дутагдвал ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Толгой эргэх.
-Толгой эргэх шинж тэмдэгтэйгээр эмчид хандсан хүмүүс эрүүл хүнийг бодвол В12 витамины түвшин нь дунджаар 40 хувиар бага байжээ.
-Ирвэгнэх, мэдээгүй болох мэдрэмж. Цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурснаас үүсдэг.

-Арьс өнгөө алдах. В12 витамин дутагдсанаас болж цусны улаан эсний хэсэг гэмтдэг. Үүний нөлөөгөөр цөсний билирубин пигмент ялгарч, арьс өнгөө алдсан, цонхигор харагддаг.
-Ой санамж муудах, мартамхай байдал гэдэг бол В12 витамины дутагдлын нэг шинж юм.
-Байнга ядрах. В12 витамин нь эсэд хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг эритроцитийг бий болгодог. Хэрвээ хүчилтөрөгч хүрэлцэхгүй бол хэчнээн сайн унтаж амарсан ч ядарч эхэлдэг.

-Хараанд асуудал үүсэх. Ховор тохиолдолд В12 витамины дутагдалд харааны мэдрэл, нүдний торлогчийн судсанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс болж давхар харах, сүүдэртэх, түр хараагүй болох ч эрсдэл үүсдэг.
-Булчин сулрах. В12 витамин дутагдвал ядраад зогсохгүй булчин суларч, унжийж, залхуурч эхэлдэг.

-В12-ын дутагдалтай хүмүүсийн 50 орчим хувьд нь хэлний амтны мэдрэмж буурдаг байна.
-Сэтгэл санаа байнга хувьсах. Сэтгэл гутралын байдалд орж, тайван бус байдал давамгайлж, уйланхай болдог.
-Зүрхний асуудал. В12-ын дутагдлын үед эритроцитуудын түвшин эрч буурснаар эдүүдийн хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Үүнээс болж зүрх ачаалалтай ажиллаж эхэлдэг. Энэ үед тахикардия, цусны даралт буурах шинж ажиглагдана.

-Цус багадалтаас үүдэлтэй амьсгаадалт.
-Тэнцвэрээ алдах. В12 витамин дутагдах үед мэдрэлийн систем гэмтдэг. Үүний улмаас хөдөлгөөний функц нь алдагдаж, унах тохиолдол гардаг.
-Үс, хумсны асуудал. Үс өнгөө алдаж, бууралтаж, шингэрч, амархан хугарч, унахаас гадна хумс нимгэрч, өнгөө алдаж, салаалж, хугарч байвал В12 дутагдлаа зарлаж байгаагийн шинж.

Энэ витамин аз жаргалын даавар болох серотонин, дофамины боловсруулалтад оролцдог.
Хэрвээ танд эдгээр шинжүүдээс зарим нь илэрч байвал эмчид хандаж, В12 витамины шинжилгээ өгөөрэй.

Хэрэглэх заавар
Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт, (Адиссон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитор цус багадалт), бусад цус багадалтын (төмөр дутагдлын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд болон архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааний дутмагшил, архаг архидалт, зарим мэдрэлийн өвчнүүд, арьсны эмгэгийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга
Арьсан дор, булчинд, судсанд тарина
Аддисон-Бирмерийн өвчний үед 100-200мкг -аар 2удаа, мэдрэлийн системийн гэмтэл бүхий буюу миелозын илрэлтэй цус багадалтанд 500мкг (0.5мг)-аар эхний долоо хоногт өдөр бүр нэг удаа дараа нь 5-7 хоногийн зайтай тарина.

Дараа нь бататгах эмчилгээн хийнэ.
Төв мэдрэлийн системийн өвчнүүдэд 200-500мкг -аар эхлэн тарьж биеийн байдал сайжирсны дараа өдөрт 100мкг-аар хэрэглэх ба ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл үргэлжилнэ. Захын мэдрэлийн гэмтлийн үед 200-400мкг-аар 2долоо хоногт 1 удаа 40-45 хоногийн турш хэрэглэнэ.

Цусархагшлын дараах, төмөр дутагдлаас үүссэн цус багадалтын үед 30-100мкг-аар долоо хоногт 2-3удаа, төлжилт алдагдсанаас үүссэн цус багадалтанд /хүүхдэд/ 100мкг, бага насны хүүхдийн тэжээл алдарснаас үүссэн буюу дутуу төрсөн хүүхдийн цус багадалтын үед 30мкг-аар 15 хоногийн турш тус тус тарьж хэрэглэнэ.
Гаж нөлөө
Витамин В12-ийн эмчилгээний үед харшлын урвал, эритроцитоз, зүрх орчим өвдөх, зүрхний цохилт түргэсэх, мэдрэл хөөрөх зэрэг гаж нөлөө ажиглагдана.

Хориглох заалт
Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчин, троибоэмболи, эритреми, эритроцетоз, жирэмсэн үед, (Зарим судалгаагаар В бүлгийн витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг үүсдэг болох нь мэдээлэгдсэн) хөхүүл үед хэрэглэхгүй.