Categories
Uncategorized

Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх аргууд. Орой 22-23 цагийн хооронд унтах нь зүрх судасны эмгэгт өртөхөөс сэргийлнэ ХАДГАЛААД АВААРАЙ

Их Британийн био мэдээллийн сангаас сайн дурын 88 мянган иргэдийн дунд хийсэн судалгаагаар оройн 22-23 цагийн хооронд унтах нь зүрх судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Судалгаа явуулсан баг хүний нойрсох цаг нь бие махбодийн дотоод цагтай таарснаар зүрхний шигдээс, харвалт зэрэг эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг гэдэгт итгэлтэй байна.

Бие махбодийн 24 цагийн хэмнэл нь хүний эрүүл мэнд, сонор сэрэмжинд чухал ач холбогдолтой ба цусны даралтанд нөлөөлдөг билээ.

European Heart Journal сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгааны үеэр эрдэмтэд бугуйд зүүдэг төхөөрөмжний тусламжтайгаар сайн дурынхны нойрсох ба сэрэх цагийн мэдээллийг цуглуулсан ба туршилтанд оролцсон сайн дурынхны зүрх судасны эрүүл мэндэд гарсан өөрчлөлтүүдийг ойролцоогоор 6 жилийн турш ажиглажээ.

Судалгааны явцад 3000 гаруй иргэн зүрх судасны эмгэгт өртсөн ба тэдгээр иргэдийн дийлэнх нь 22 цагаас өмнө эсвэл 23 цагаас хойш унтдаг байжээ.

Судалгааг удирдсан Эксетерийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Планс, “Манай судалгааны үр дүнгээс харахад хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой унтах нь бие махбодийн дотоод цагийн үйл ажиллагааг алдагдуулж, ингэснээрээ зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон.

Мөн шөнө дундаас хойш унтах нь хамгийн их эрсдэл дагуулдаг. Учир нь хэтэрхий орой унтсан хүн орой босч өглөөний нарыг харалгүй өнгөрдөг. Энэ нь цаашлаад биеийн дотоод цагийн үйл ажиллагааг алдагдуулдаг.” гэдгийг онцолжээ.

Нөгөө талаас мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уг судалгаа нь нойрсох цаг нь зүрх судасны эрүүл мэндтэй холбоотой болохыг л харуулж байгаа ба зүрх судасны эмгэгт нойрсох цаг нөлөөлдгийг батлахын тулд илүү их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай аж.

Нойроо хангалттай авах нь бие махбодь тэр дундаа зүрх судасны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ба насанд хүрсэн хүмүүс багадаа 7-9 цаг унтах ёстой юм.

Түүнчлэн нойрноос гадна зүрх судасны эрүүл мэндэд амьдралын хэв маяг нөлөөлөх ба цусны даралт, цусан дахь холестерины түвшингээ хянаж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, давс болон архи согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулж, эрүүл зөв хооллох нь зүрх судасны эмгэгт өртөхөөс сэргийлж чадна гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

2012 онд манай улсын 17,761 хүн янз бүрийн шалтгаантайгаар мөнх бусыг үзүүлжээ. Үүнээс 16,923 нь ямар нэгэн өвчний улмаас хорвоогоос хальсан байна.

Жамаараа нас эцэслэхээс өвчин ямар нэгэн гэмтэл, ослоос шалтгаалан нас барж байгаа хүний тоо өнгөрсөн оноос 204 хүнээр багассан ч өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан зүрх судасны өвчин хэвээр байсаар байгаа юм.

Зүрх судасны өвчнөөр 2012 онд гэхэд 5939 хүн нас баржээ.

Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна.

Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барах хүний тоо хавдрын дараа ордог бол Монгол улсад хавдрын өмнө орж байгаа юм.

Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:

• Нас

• Хорт зуршил

• Буруу хооллолт

• Хөдөлгөөний хомсдол

• Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна.

Инфографикаас харвал:

ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ЗОНХИЛОХ ШАЛТГААН

Зүрх, судасны өвчлөл
Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ТАВАН арга

Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм.

Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.

Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх.

Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ хуваах нь өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5 – 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.

Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Мэдээллийн эх сурвалж:

Үндэсний статистикийн хороо

НҮБ-ын хүн амын сан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *