Categories
Uncategorized

Шүдний чулууг ор мөргүй арилгах үр дүнтэй арга ХАДГАЛААД АВААРАЙ

Амны хөндийн эрүүл ахуйг дутуу сахиснаас шүдний чулуу үүсдэг шүү дээ. Шүдний чулуу үүсэхэд дараах нөхцөл нөлөөлнө, Үүнд:

•Шүдээ цэвэрлэдэггүй, эсвэл тогтмол цэвэрлэхээ мартдаг, буруу цэвэрлэдэг.

•Чанаргүй шүдний оо, сойз хэрэглэдэг бол,

•Зөвхөн зөөлөн хоол идэж заншсан бол,

•Зөвхөн нэг талаараа зажилдаг.

•Бодисын солилцооны алдагдал, түүний дотор давсны солилцооны алдагдал үүссэн бол.

Түүнчлэн шүдний гадаргуу хангалттай гөлгөр биш байх, эсвэл байрлал буруу байх нь шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг. Тиймээс гэрийн нөхцөлд шүдний чулууг арилгах үр дүнтэй аргыг санал болгож байна.

Эхлээд нэг халбага Кокосын тосыг амандаа хийгээд 15-20 минут шүдээ зайлна. Үүний дараа бүлээн усаар амаа зайлж угаана. Ингээд л боллоо. Кокосын тосыг та өөрт ойрхон гоо сайхны дэлгүүрээс авах боломжтой. Энэ аргыг 10 өдөр дараалан ашигласнаар шүдний чулуунаас бүр мөсөн ангижрах боломжтой.

Шүдний чулуу гэж юу вэ?

Шүдний гадаргууд наалдсан өнгөр удаан хугацаанд хуримтлагдаж зузаарснаар шүдний чулууг үүсгэдэг. Шүдний чулуу нь барзгар гадаргуутай тул өнгөр хуримтлагдах нөхцөл болохоос гадна, бодисын солилцооны хортой бодисуудыг өөртөө агуулдаг.

Шүдний чулуу гэж юу вэ?

Шүдний гадаргууд наалдсан өнгөр удаан хугацаанд хуримтлагдаж зузаарснаар шүдний чулууг үүсгэдэг. Шүдний чулуу нь барзгар гадаргуутай тул өнгөр хуримтлагдах нөхцөл болохоос гадна, бодисын солилцооны хортой бодисуудыг өөртөө агуулдаг. Шүдний чулуу хуримтлагдаж зузаарснаар дараахь шинж тэмдгүүд илэрнэ:

Амнаас эвгүй үнэр гарах
Шүд угаахад цус гарах

Буйл шамарч шүд хөдөлгөөнд орох
Буйлны өнгө тод улаан эсвэл хөхөвтөр өнгөтэй болох г.м

Иймд 6 сар тутам шүдний эмчийн үзлэгт орж өнгөр чулууг цэвэрлүүлж занших нь эдгээр хүндрэлүүд үүсэхээс сэргийлэх юм.

Шүдний чулуу ямар харагдах вэ?

Өнгөр (хөгц ) нь шүдний гадаргуугаас цэвэрлэгдэлгүй үлдсэн хоолны үлдэгдэл дагтаршин хуримтлагдсаар хоол идэх бүрд зузаарч байдаг харин өтгөн цай , кофе , тамхи ихээр хэрэглэх үед өнгө нь харлаж мэдэгдэхүйц болж доод үүдэн шүднүүдийн дотор талд шүлсний булчирхайн цорготой ойр байрлаж удаан хугацааны дараа харлаж чулуужиж хатуурдаг.

Амны хөндийд маш олон төрлийн сая сая нянгууд байдгийн хамгийн хор уу чанар ихтэй нянгууд өнөөх чулуун дээр мань илүү ихээр амьдарч үрждэг.

Шүд чулуужихаас хэрхэн сэргийлэх вэ?

Кофе, цай, тамхи гэх мэт хэрэглээ нь шүдний өнгөр чулуу ихээр үүсгэдэг бүтээгдэхүүнүүд юм. Дээрхи төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа шүдээ угаах, амыг зайлж хэвших хэрэгтэй.

Манай “Индранил шүдний эмнэлэг”-т үзүүлж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч чулуугаа түүлгэж цэвэрлүүлсэнээр та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна. Мэргэжлий эмчид хандан бодит үзлэг хийлгэж эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *