Categories
Uncategorized

С витаминыг өндөр тунгаар удаан хугацаанд уух нь эрүүл мэндэд маш олон эрсдлийг бий болгодог. С Витамины илүүдлийн шинж тэмдэг ЗААВАЛ УНШААРАЙ

С витамин бидний биед коллаген нийлэгжүүлэхэд, шарх эдгээхэд мөн дархлаа тогтолцоо хэвийн үйл ажиллагаагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

С витамин химийн бүтцийн хувьд усанд уусдаг шинж чанартай учир биед хуримтлагддаггүй бөгөөд өдөр бүр хоол хүнсээрээ (шаардлагатай тохиолдолд нэмэлт бэлдмэл хэрэглэж болно) авах шаардлагатай болдог.

Насанд хүрсэн хүний хоногт авах ёстой С витамины хэрэгцээ 40 мг орчим байдаг.

Дархлаагаа дэмжинэ гээд удаан хугацаагаар С витамин уух нь өөрөө олон эрсдлийг дагуулдаг.

С витамин өндөр тунгаар удаан хугацаагаар ууснаар нойр булчирхай цочрооно, бөөрний дутагдалд хүргэнэ, ходоод, хоол боловсруулах замыг цочрооно.

Өдөрт 1000 мг буюу түүнээс бага тунгаар уух нь зохистой бөгөөд нэг удаадаа дээд тал нь 10 хоногоос хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдэд 1000 мг-тай С витамин огт өгч болохгүй. Маш хурдан бөөрний дутагдалд ордог.

Бага насны хүүхдүүдэд эмчийн заавраар бага тунгаар уулгана.

Жирэмсэн ээжүүд мөн өндөр буюу 1000 мг-аар ууж болохгүй. Тэр дундаа эхний 3 сартайдаа.

Витамин С бол эмнээс эхлээд, бохь гэх мэт бүхий л зүйлд байдаг хамгийн түгээмэл нэмэлтүүдийн нэг юм. Энэ нь хүний ​​ясыг бат бөх байлгах, тархины үйл ажиллагааг сайжруулах, шарх эдгэрэлтийг түргэвчлэх, дархлаа сайжруулах олон давуу талтай. Мөн олон хүмүүс үүнийг ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэдэг байна.

Витамин С нь цитрус жимс, гүзээлзгэнэ, брокколи, байцаа, амтат төмс, чинжүү зэрэг олон төрлийн хүнсэнд элбэг байдаг. Тиймээс ч хүмүүс өдөр тутмын хүнсээрээ дамжуулан С витамины хэрэглээгээ амархан нөхдөг ажээ.

Хэрэв та С витаминаар баялаг хүнс хэрэглээд, давхар нэмэлт ууж байгаа бол түүний хэмжээг шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь эрэгтэйчүүд өдөрт 90 мг, эмэгтэйчүүд 75 мг тун С витамин авахад л хангалттай байдаг. Гэхдээ эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2,000 мг юм. Хэрэв витамин С ихэдвэл биед дараах сөрөг үр дагаврууд илэрдэг байна.

С витаминыг хэтрүүлэн хэрэглэж байгааг илтгэх шинжүүд

С витамин ихэдсэн үед хоол боловсруулах системд хамгийн түрүүнд асуудал үүсдэг. Тухайлбал,

Дотор муухайрах

Гүйлгэх

Бөөлжих

Гэдэс базлах

Цээж гашуу оргих шинжүүд илэрдэг байна. 

Цаашлаад энэ шинж тэмдгүүд нь даамжирч толгой өвдөх, нойргүйдэхэд хүргэдэг ажээ. Хэрэв танд эдгээрийн аль нэг нь тохиолдож байгаа бол нэмэлт тунгаа шалгаж, 2000 миллиграммын хязгаарт багтаж байгаа эсэхээ нягтлаад үзээрэй. Мэргэжилтнүүд С витаминыг  хүнсээр дамжуулан авах нь хамгийн аюулгүй байдаг хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: healthdigest

Ямар ч эмийг зөв хэрэглэсэн тохиолдолд эм, буруу хэрэглэвэл хор болдог-

Хавар боллоо. Харин энэ үед манайхны муу зуршил “сэдэрдэг” уламжлалтай. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах үеэр хүмүүсийн биеийн дархлаа суларч, ядарч сульдах, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг. Энэ үед хүмүүсийн зарим нь эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр элдэв янзын эм, амин дэм авч уудаг. Ингэнээр өөрийнхөө ядарч, сульдсан биеийг зохиомлоор сэргээж, идэвхжүүлэхийг хүсдэг. Тийм болохоор эм зүйч Э.Оюунбудаас витаминыг хэрхэн яаж хэрэглэх тухай дараах зөвлөгөөг авлаа.

БИЕД ВИТАМИН ДУТАГДАХ ҮЕД ӨВДӨНӨ, ЯДАРЧ СУЛЬДАНА

Витамин нь хүний биед зайлшгүй агуулагдаж байх ёстой амин дэм юм. Үүнийг авч чадаагүйгээс биед өөрчлөлт орж эхэлдэг. Энэ дутагдлыг нөхөхийн тулд эмийн хэлбэрт оруулсан амин дэмийг хэрэглэх шаардлагатай болдог бөгөөд үүнийг витамин гэнэ.

Витамин дутагдвал биед агуулагдах ёстой эрдэс бодис үгүй болж өвдөнө, царай дарна гэх мэт бие бүхэлдээ сөрөг нөлөөтэй учирдаг. Витамины дутагдлаас үүдсэн гаж нөлөө хөлсөөр гадагшлах тохиолдол байдаг бөгөөд энэ үед байнга ядарч сульддаг. Иймд витамин нь хүний биед зайлшгүй байх ёстой зүйл юм. Үүнийг зохистой хэмжээнд хэрэглэж чадвал хүн эрүүл амьдарна.

ВИТАМИНЫГ ЭМИЙН САНГААС БИШ ХООЛ ХҮНСЭЭРЭЭ ДАМЖУУЛАН АВАХ НЬ ЧУХАЛ

Монголчууд витаминыг гол төлөв хаврын цагт хэрэглэдэг. Гэхдээ заавал хавар хэрэглэнэ гэсэн ном байдаггүй. Хүний биед витамин хэзээ хэрэгтэй байна, тэр үед хэрэглэх нь чухал. Тэгэхээр жилийн дөрвөн улирлын аль ч тохиолдолд хэрэглэж болно. Хавар хэрэглэх гээд байдгийн учир нь өвлийн өдөр богино, шөнө нь урт тул хүмүүсийн унтаж амрах цаг их байдаг. Харин хаврын өдөр уртасч өвлийнх шигээ хангалттай амралтыг авч чаддаггүй. Ингэснээр дархлал суларч, витамин хэрэглэх шаардлага улам нэмэгддэг. Яг энэ үед нь л хэрэгцээтэй витаминаа авч чадаж байх юм бол хүн эрүүл амьдарна.

Гэхдээ хүмүүсийн нэг буруу ойлголт нь витаминыг ганц эмийн хэлбэрээр авах гээд байдаг. Хоол хүнсээр авч байвал хамгийн сайн. Эмийн хэлбэрээр бэлтгэсэн витамин хэдий сайн, байгалийн гаралтай байсан ч хоол, жимс ногооноос авдаг шиг 100 хувь биед эерэг нөлөө үзүүлж чадахгүй. Хоол хүнсээрээ авч чадвал санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

ВИТАМИНЫ ИЛҮҮДЭЛ НЬ ДУТАГДАХААС ИЛҮҮ АЮУЛТАЙ

Хүмүүс витамины дутагдал гэж ярихаас витамины илүүдлийн талаар мэдээлэлгүй байдаг. Тэгвэл витамины илүүдэл гэж байдаг бөгөөд дутагдсанаасаа илүү аюултай. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтэйгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр байдаг. Жишээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө,турна. Ганц витамин биш ямар ч эмийг зөв хэрэглэсэн тохиолдолд эм, буруу хэрэглэвэл хор болдог.

Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Гэхдээ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй. Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *