Categories
Uncategorized

Башир цэцэг нь хорт хавдрыг зогсоодог төдийгүй архаг ангинаас салгана ХАДГАЛААД АВААРАЙ

Башир цэцэг нь хорт хавдрыг зогсоодог төдийгүй архаг ангинаас салгана.

Башир цэцэг (Гвоздика)

Өдөр бүр 2 ширхгийг зажилахад архаг ангинаас сална.

Хоолой өвдсөн үед зажилахад өвдөхөө больдог.

Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхгийг зажилахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устгадаг.

1 ширхэг башир буюу хадаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, сүрьеэ/ мөн устгах чадвартай байдаг байна.

Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохины оронд зажилахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.

Эвгенолын агууламж нь хорт хавдрыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдрын удамшлын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг байна.

Бага даралтыг өсгөх үйлчлэл үзүүлдэг. 2 ширхгийг зажлах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг сульдалт, толгойн эргэлт, толгойн өвчинг намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалах чадварыг өсгөдөг.

Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дахь В-ийн төрлийн амин дэмийн үйлчлэлтэй нь холбоотой юм.

Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг.

Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ, сүүтэй, айрагны шар тос, цайны хужир 1 амны халбага арвайн гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно.

ХОРИГЛОХ ЗААЛТ: Тухайн ургамлаас харшилдаг бол хэрэглэхгүй

Баширтан овогт хамаарах энэ цэцэг нь Монгол оронд Алаг башир, Гоё башир, Жавхаалаг башир гэх мэт 5 зүйл бий.

Нутгийнхан Хадаасан цэцэг, Согоо суман, Юмдүүжин гэх мэтээр нутгийн хүмүүс нэрлэнэ. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь- Алтай, Монгол Дагуур, Хянган, Монгол Алтай, Дорнод Монгол, Дундговь, Төв аймгийн нутгаар тархаж тэгш тал газар, хайргархаг хээржүү газар ургадаг олон наст өвслөг ургамал.

Үндэс нь бүдүүн, түүнээс цэцэгт олон иш гардаг. Иш нь 10-35 сантиметр өндөр, эгц босоо, салаархаг, навч руугаа богино, хатуу үсэнцэртэй эсвэл нүцгэн ургана. Навч нь 3-5 сантиметр урт, 2-7 миллиметр өргөн, нарийн шугамархуу хурц. 7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ.

Башир (лиш) цэцгийн бичил нянгийн эсрэг шинж чанар нь:

– Хорт хавдартай тэмцэх, элгийг хамгаалах

– Дархлааны системийг идэвхжүүлэх

– Чихрийн шижинг хянах

– Ясны чанарыг хадгалдаг

– Мөн хоол боловсруулалтанд тусалдаг

Башир (лиш) цэцгийн мутацын эсрэг шинж чанар нь:

– Амны хөндийн өвчлөл

– Толгойн өвчний эсрэг үйлчилгээтэй

– Мөн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ.

Башир цэцгийн мод нь Индонез, Энэтхэг, Пакистан болон Зүүн Африкийн орнуудад ургадаг юм. Энэхүү ургамал нь Индонезийн Малуку арлаас гаралтай.

Башир (лиш) цэцэг нь дэлхий даяар, ялангуяа Азид олон төрлийн аргаар хэрэглэдэг алдартай амтлагч бодис юм. Башир цэцэг нь төрөл бүрийн ази хоолнуудад үндсэн амтлагч болж ордог.

Башир цэцэг нь нь Syzygium aromaticum хэмээх модны хатаасан цэцэгний бундуу бөгөөд Myrtaceae хэмээх ургамлын бүлэгт хамаарагддаг.

Энэхүү мод нь халуун оронд халуун дулаанд ургадаг шилмүүст мод юм. Башир цэцгийн хатаасан бундуу, үр, навч гэх мэт хэсгүүдийг эмийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Башир цэцэг эмийн үйлдвэрлэлд түгээмэл хэрэглэгддэг.

Башир цэцгийг Хятад болон Энэтхэгт олон мянган жилийн турш зөвхөн амтлагч төдийгүй олон төрлийн эмгэгт эмчилгээний журмаар ашиглаж ирсэн.

Аюурвэдийн анагаах ухаанд шүд цоорол, амнаас эвгүй үнэр үнэртэхэд хэрэглэдэг. Хятадын анагаах ухаанд Башир цэцгийг бэлгийн чалх сайжруулагч шинж чанартай гэж үздэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *