Өглөөдөө үзэмтэй ус уух замаар элгээ 2 өдөрт цэвэрлэх аргыг сонирхуулж байна. Сайн чанарын хар үзэм 1 аяга бэлдэнэ.

Саванд 3 аяга ус хийж үзмээ нэмээрэй. 2 минут үзмээ чанаад 24 цаг тэр чигт нь орхих ёстой. Ингээд маргааш өглөө нь энэ ханднаас 1 аягыг ууна. Халуун, бүлээн эсвэл хүйтэн гээд үзэмний хандыг хүссэнээрээ ууж болно.
2 өдрийн дотор эерэг өөрчлөлт ажиглагдана. Бүтэн долоо хоногийн турш үзэмний хандаа уувал их сайн. Үзэмний хандыг ууж байхдаа өөх тос, архи хэрэглэж болохгүй.

Үзэм нь элбэг байдаг байгалийн витамин, эслэгээр баялаг гайхамшигтай тэжээл юм. Тэгвэл үзэмний шүүсийг өглөө сэрээд уух нь ямар ашигтай вэ?
1. Таны элэг болон гэдэс ходоодны хорыг арилгана. Үзэм нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй их хэмжээний антиоксидант агуулдаг байна. Түүнд агуулагдах антиоксидантууд нь бидний элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжүүлэнэ.

Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлуулж, гэдэс цэвэрлэхэд тусалдаг. Үүнийг өглөө сэрээд өлөн дээрээ уувал үр дүн нь илүү байдаг.
2. Таныг хурдан хугацаанд эрч хүч, энергээр баяжуулах болно. Судлаачид болон спортын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үзэм нь эрчим хүчний баарт сайн орлуулагч болж чадна гэж үздэг.

Үзэм нь маш олон тооны эслэг, микро шим тэжээл агуулдаг бөгөөд бусад эрч хүчний бааруудаас ялгаатай нь элсэн чихрийн болон хиймэл амт орлуулагчгүй эрүүл зууш юм. Өглөөний цайны дараа үзэмтэй ус уух нь тэр өдрийг эрч хүчээр дүүргэх болно.

3. Таны холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд үзэм нь бусад төрлийн хөнгөн зууштай харьцуулахад шанцлаг, кали, фитонутриент, антиоксидант зэргээр маш их баялаг байдаг.

Үзэм иддэг үзэмний шүүс уудаг хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулхад цусны даралт бага байдаг.
Өөрөөр хэлбэл, үзэм идэх нь холестерины түвшинг бууруулахад хүргэдэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлийг эрс бууруулдаг.

Судлаачид болон байнга хэрэглэдэг хүмүүсийн туршлага нь үзэм бол эрүүл мэндийн ач тустай жинхэнэ супер хоол тэжээл гэдгийг баталж байна.
Гэсэн хэдий ч, энэ нь таны эрүүл хоолны дэглэмд сайн хөрөнгө оруулалт хийж байгаа ч эмийг орлохгүй гэдгийг санаарай. Хэрэв танд элэг, зүрх, цусны даралт, бусад эрхтнүүд, эсвэл биеийн аль нэг системд ямар нэг хүндрэл байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай. Эм ихээр хэрэглэх үед хүн калиа их алдаж шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм үед үзэмний шүүс уугаарай. Үзэмний шүүс нь калиас гадна тэжээллэг бодис, амин дэм, витаминаар баялаг юм.
Тиймээс энэхүү ши тэжээлийг нь алдагдуулахгүйн тулд буцалсан халуун усанд хийгээд хандалж уугаарай. Ихэнх хүмүүс устай хамт буцалгаж хэрэглэдэг. Энэ нь хамаг шим нь тэжээл нь алдагдах болно.

Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.
Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг.
Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулна

Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх болно. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж. Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.
Үзэмний шүүс уух 5 шалтгаан
Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.

Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их баялаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна.
Гэхдээ хэтрүүлэн ихээр хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай