Categories
Uncategorized

Чихний цэгэн иллэг олон талын ач тустай. Чихэнд цэгэн иллэг хийх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Чихний цэгэн иллэгийг дангаар нь хийж болох боловч түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай.

Чихэнд иллэг хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтэний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ.

Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд иллэг хийх нь тухайн өвчтэй эрхтэнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эхлээд эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх маягаар хийнэ.

Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэндээ өдөрт 2-3 удаа иллэг хийж болно.

Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл илнэ.

Чихний иллэгийг өглөөний дасгалын өмнө, ажлынхаа дундуур хийхээс гадна алжаал ядаргаа тайлах, биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор унтахаасаа 2 цагийн өмнө хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй байдаг.

Унтахын өмнө иллэг хийхдээ эхлээд чихийг бүхэлд нь жигд илж өгнө. Нойр муудах, ялангуяа нойр солигдох үед 2-3 удаа гүнзгий амьсгал авангаа чихнийхээ гэдсийг хоёр талаас нь хуруунуудаараа хавчин өнгөцхөн илэх нь үр дүнтэй байдаг.

Энэ иллэгийг хийхэд хурууны хөдөлгөөн зүрхний цохилттой нэгэн хэмтэйгээр эхэлж, аажимдаа удааширч зүрх 2-3 удаа цохилох хугацаанд нэг удаа тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ.

Нойрмоглох, бие сулрах, нүд ядрах үед чихийг хүчтэй чимхлэн илж, аажимдаа нухах хэлбэрт шилжих байдлаар иллэг хийх хэрэгтэй.

Чих шуугих, сонсгол муудах үед чихний нүхний дээд хананд иллэг хийх бөгөөд энэ иллэгийг хөмсөгний голд байрлах цэгийн иллэгтэй хавсран хийх нь илүү тустай.

Чихэнд хийх иллэгийн төгсгөлд, гүнзгий амьсгал авангаа чих, чихний арын хэсгийг илэх хэрэгтэй.

УАУ-ы их эмч Ч.ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Цэгэн массажны тусламжтай чихний өвдөлтийг намдаах аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

Алхам №1

Олон хүчин зүйлсээс болж чих өвддөг. Тиймээс та мэргэжлийн эмчид үзүүлж, чихээ үзүүлээрэй.

Алхам №2

Цэгэн массаж хийхээсээ өмнө та цэх суух хэрэгтэй.

Алхам №3

Зураг дээр өгөгдсөн цэгэн дээр 10-15 удаа хүчтэй дарах хэрэгтэй. Уг цэгэн массажийг орой унтахдаа хийвэл илүү тохиромжтой.

Алхам №4

Чанга дуу, чимээд ажилладаг хүмүүс өглөө сэрээд энэхүү зураг дээр өгөгдсөн цэгэн дээр 5-10 удаа хүчтэй дарах хэрэгтэй.

Алхам №5

Толгойгоо дааруулсаны дараа чих өвддөг. Энэ үед та унтахаасаа 15 минутын өмнө зураг дээр өгөгдсөн цэгэн дээр нэг минутын зайтай хоёр удаа 10-15 удаа хүчтэй дарах хэрэгтэй.

Алхам №6

Шүд өвдөх үед чих өвддөг. Тэр үед та зураг дээр өгөгдсөн цэг дээр зөөлхөн иллэг хийхэд хангалттай.

Алхам №7

Энэхүү цэг чихний бүхий л төрлийг өвчнийг намжаах болно.

Алхам №8

Халуурсан, бие сульдсан, суулгах, хөл гэмтсэн үед чихний цэгэн массаж хийлгэхгүй байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *