Categories
Uncategorized

Лхам бурханы зүрхэн тарни. Энэ тарнийг бясалгаж уншвал энэ насандаа өвчин зовлонгоос хол байж эд баялагаар элбэг хангалуун байдаг гэнэ ХАДГАЛААД АВААРАЙ

Лхам бурханы зүрхэн тарни: ЖО РАГМО ЖО РАГМО ЖО ЖО РАГМО ТҮН ЖО ХА ЛА РАГЧЕН ЖО РАГМО А ЖА ДА ЖА ТҮН ЖО, РҮЛҮ РҮЛҮ ХУН ЖО ХУН.

Лхам бурханд наманчлан мөргөхдөө:“Ум”, хоолойдоо “А”, зүрхэндээ “Хум” үсэг хадгалсан догшин хилэнт ба амирлангуй номын дүртэй, шавь сүсэгтэний тусын тулд энэрэлийн үйлс бүтээгч ,үргэлж тус амгаланг соёрхогч, эрт цагийн бурхадын өмнө

тавьсан тангараг ёсоор бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд алгасалгүй зүтгэгч шашны сахиус, харш үзэлтнийг номхоруулагч эрлэг,ижил зөв үзэлтэнд бурханы чадлыг соёрхогч, цувиралтгүй тогтвортой амгаланг соёрхогч, бурханы хатан эх, бурханы шашны гол амь бөгөөд мэргэн шидээр шашныг баригч таалалт эх, шашны садан хэмээн Лхам бурханыг магтан мөргөнө.

Балданлхам бурханыг монголоор Цог төгс охин тэнгэр буюу Цогт охин тэнгэр гэж нэрлэдэг. Энэ бурхан нь эм хүний дүртэй тул охин тэнгэр гэж нэрлэсэн. Балданлхам бурханы ерөнхий харагдах байдал нь хонгор халзан луус хөлөглөсөн, хар бараан догшин дүртэй байх бөгөөд хонгор халзан луус нь эгэл ажнай хүлгээс ялгарах гурван зүйлийн эрдэмтэй.

Үүнд, рид хувилгааны хөлтэй, хээн жигүүртэй, түргэн одохуйн эрдэмтэй. Эдгээр гурван эрдмийн хүчээр Лхам сахиусыг хаа хүрэх газарт агшин зуурт хүргэдэг төгс ид шидтэй.Түүний унаж буй хонгор халзан луус нь илжиг, морь хоёрын эрлийз бөгөөд хазаар, хударга, олом жирэм, хэрэглэл бүрийг лусын эзэн могойгоор хийсэн нь лусыг захирдагийн бэлгэдэл болно.

Луус хондлойдоо бас хоёр нүдтэй байдаг нь шашин номын эсрэг үйлстэй нэгэн хааны харвасан сум нь хонгор халзан луусны хондлойг оносонд Лхам түү-нийг сугалж авахад тэр шарх нь төд удалгүй уудам холыг харах чадвартай нүд болж хувирсан түүх бий.Балданлхам бурхан дайсан тотгорт маш их хор хөнөөл үзүүлж дарж чаддаг. Мөн бурханы шавь болж буй сүм хийдийн лам хуврага төдийгүй сүсэгтэн олныг энэрч, хайрлаж, хамгаалдаг.

Эрт цагт бурханы шашныг сахин хамгаалж, дэлгэрүүлэх, амарлиулах, эрхэндээ хураах, хатуу үйлийг буцаах ам тангараг авснаа биелүүлж одоо болон ирээдүй цаг алинд ч амьтан бүхэнд адистидаа хүргэж, шашинд тусыг үйлдэх хийгээд очироор бэлгэдсэн бэрээг баруун мутраар далайхын төдийгөөр шумнас болоод бүднэрыг хө-нөөн устгах, бурханы шашинд сүсэг бишрэлтэй хэн бүхэнд үрээ хайрлах эх мэт нинжин сэтгэлээр хандаж, тэдний номын ариун үйлс явдлыг агшин төдий ч шамшигдуулахгүй, эрхэм дээдээр туслаж чаддаг юм.

Балданлхам бурханд балин тахил өргөснөөр амьтан бүгд эрүүл энх, амар амгалан байх болно Өвлийн сүүл сарын 30 буюу битүүний оройн 23:00 цагт битүүний хурал эхэлдэг. Балданлхам бурханы тахилга хурлын ая дан өөрийн гэсэн онцгой горимтой байх бөгөөд хуралд тэдгээр тус бүрийг гүйцээнэ.

Битүүний хурал шөнөжин хурна. Үүр цайх хүртэл өглөгийн эзэд жандагуудын хөл тасрахгүй.Битүүний шөнө Лхам бурхан залран ирэх тул дуган сүмийн гаднах асар гонхонд идээ мөс, чихэр, тос тэргүүтэнг тавьдаг.Лхам бурхан битүүнд 3000 ертөнцийг агшин дор эргэж айл бүрт зочилдог номтой. Тиймээс монголчууд тотгон дээрээ усан тахил буюу мөс тавьдаг учиртай.

Тэрхүү мөс нь Лхам бурханы луусанд зориулж байгаа өглөг юм. Балданлхам бурханд балин тахил өргөх зан үйлийн хүчээр тухайн улс орон, ард түмэн төдийгүй хорвоо ертөнцийн амьтан бүгд ирж буй жилдээ эрүүл энх, амар амгалан байхын учир бэлгэдэлтэй.Лхам бурханы тухай сонирхолтой хууч, домог яриа олон байдаг.Тухайлбал, нэгэн лам айлд хятад хүн зочилж гэнэ.

Тэр үед гэрийн эзэн лам гэрийнхээ хаалганы тотгон дээр гурван мөс тавьж байхыг харсан хятад хүн гурван мөс тавьдаг нь ямар учиртайг асуухад өнөөх лам “Цагаан сараар Лхам бурхан зочилно. Хүргэж ирсэн луус энэ мөсөөр ундаалдгийм” гэжээ. “Тэр Лхам бурхан айл бүхэнд ирэх үү, ганцхан танайд ирдэг үү” гэж хятад хүн дахин асуухад лам“

Огторгуйд байх нар ганц хүнд гэрэл гэгээгээ өгөх үү эсвэл амьтан бүхэнд гэрэл гэгээгээ тэгш өгөх үү? гэж сөргүүлэн асуужээ. Хятад хүн “Амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгнө” гэж хэлсэнд лам “Яг түүнтэй адил Лхам бурхан амьтан бүхэнд гэрэл гэгээгээ өгч айл бүхнийг зорьж морилдог юм” гэж хариулсан гэдэг.

“Тэгчэн сожон” буюу НЭГ ӨДРИЙН САХИЛ

Бурхан Багш “Цөвүүн цагт “Тэгчэн Сожин” хэмээх нэг өдрийн 8 сахил сахисан хүний буян нь цагийн сайнд гэлэн хүний 100 жил 256 сахил сахисан буянаас илүү буяныг хураана ” гэж айлдсан байдаг.“Тэгчэн сожон” буюу “Тэтгэн ариусгах” нэг өдрийн сахил нь тухайн өглөөний авсан цагаас маргааш өглөөний нар мандах хvртэл оршдог.

Энэхvv сахилыг хэн ч авч сахиж болох бөгөөд 8 зvйлийг тэвчин сахих ёстой.

Үvнд: 1. Амьтны амь таслахгvй байх

2. Х.у.л.г.а.й хийхгvй байх

3. Ариун бус явдалыг тэвчих

4. Худал хэлэхгvй байх

5. А.р.х.и дарс уухыг тэвчих

6. Гоёж гангалахыг тэвчих

7. Үдээс хойш хооллохгvй

8. Тансаг суудал дэвсгэрт суухгvй зэрэг эдгээр ажээ.

Сахил авсаны ашиг тус нь:

Эх болсон хамаг амьтан бүхэнд тустай, хугацаа богино, сахихад хялбар, насан туршдаа сахих хvнд хэцvv сахилуудыг сахисантай адил хэмжээний агуу их буян хураах, энэ насны барцад саад арилах болон дараагийн төрөлд ч тус ихтэй.Алтан могой таны азийг дуудаж, орлого нэмэгдүүлэх болно.

АЗАЗАЗАлтан могой нь тэр болгон харагдаад байдаггүй бөгөөд харсан даруйдаа сүсэглэн, өөрийнхөө дотроо боддог мөрөөдлөө бодох аваас таны хүссэн юм бүхэн биелэх болно гэж эртний судалгаа, үлгэрийн номноо бичигдэж

ҮНЭН байсан түүхтэй.Ингээд алтан могойн зургийг харж хүслээ бодоорой.Өөрийн дотоод хүсэл дэх мөрөөдөлөө бодоорой.Эд баялаг дууддаг ургамлууд “Баяжих ухаан” буландаа сүсэг бишрэлд суурилсан эд баялаг дуудах домын арга, бэлгэдлүүдийн талаар цувралаар нийтэлж байгаа билээ.

Тасалгааны ургамлууд ямар нэг бэлгэдэл, далд утга илэрхийлэх нь элбэг. Тиймээс энэ удаагийн дугаарт эд баялаг дууддаг ургамлуудын тухай мэдээлэл бэлтгэлээ. Фенг шүйд ургамал аз, амжилт, эд хөрөнгө авчрах эсэх нь түүнийг хэрхэн ургуулж эхлэхээс шууд хамаарна гэж үздэг аж.

Эрчүүдэд ээлтэй элит ургамал

Барын нүд нь байгальд ургадаг олон төрлийн модны жижгэрүүлсэн хувилбар буюу давжаа мод юм. Энэхүү ургамал бонсай модны нэг төрөл.Яг барын нүд шиг толботой учраас ийн нэрлэжээ. Барын нүд нь эрч хүчийг бэлгэддэг бөгөөд энерги нөхдөг, эд баялгийн энергийг хадгалдаг хэмээн бэлгэддэг аж.

Модыг бонсай хэлбэрээр ургуулж ирсэн олон мянган жилийн туршлага Япон орноос эхтэй гэж үздэг. Дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй мод гэж тооцогддог ба нэг бонсайн үнэ 200 ам.доллараас эхэлдэг байна. Учир нь уг ургамлыг ургуулахад маш чамбай, урт удаан хугацааны арчилгаа хэрэгтэй. Тийм ч учраас элит ургамал гэж нэрлэх нь ч бий.

Эрч хүч, энерги, эд мөнгө дуудаад зогсохгүй эрчүүдэд ээлтэй аж. Халбаган навчит буюу мөнгөний модыг зоосоор чимэглэж, эд баялаг дуудна Дэлбээ нь дугуй хэлбэртэй, зоостой төстэй харагддаг тул энэхүү ургамлыг “мөнгөний мод” гэж нэрлэдэг бөгөөд айл гэрт эд баялаг, аз авчирдаг гэх бэлгэдлээр хүмүүс сайн мэддэг байна. Энэхүү ургамлын ургах, өсөх чадвар маш хурдан.

Хэрэв халбаган навчит буюу крассуллаг эд хөрөнгө дууддаг бэлгэдлээс нь шалтгаалж тарихаар шийдсэн бол мөчир юм уу навчийг нь хулгайлж авах ёстой аж. Тус ургамал шороон махбодтой матрын ордны хүмүүст илүү тохиромжтой ба шороон мах бодь нь эд хөрөнгө шороо шиг түм бумаараа өсөж үржих бэлгэдэлтэй.Фенг шүйд мөнгөний мод сайн ургаж, навч нь зузаан, бөөрөнхий хэлбэртэй байвал санхүүгийн хувьд эзэндээ амжилт дуудна гэж үздэг.

Үүний тулд энергийн урсгалыг зөв чиглүүлж, зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь зохимжтой. Учир нь энэ зүг эд баялаг дууддаг бөгөөд нарны гэрэл тусдаг учир энергийг идэвхжүүлдэг.Мөн мөнгөний модтой савандаа зоос булах, шинэ жилийн үдэш мөчирт нь зоос зүүх, улаан юм уу шар туузаар боох зэрэг домын үйл хийж болно.

Модоо арчлах бүр танд, амжилттай ажиллах, санхүүгийн бие даасан байдлаа бэхжүүлэх итгэл найдвар төрж, сэтгэл санааг тань өргөх нь гарцаагүй.Хэмжээлшгүй их аз ашиг дуудагч АЛТАН ТАХИА хүслээ шивнээд ШЭЙРЭнэхүү үнэхээр гоёмсог азарган тахиа нь зоосны орон дээр итгэлтэйгээр сууж, мөнгөний алтан зоос модыг дагалдаж, албан тушаалын улс төрөөс хамгаалж, өсөн нэмэгдэж буй баялгийн азыг илтгэнэ!

Өндөр чанартай алтаар өнгөлгөө нь ажил мэргэжилтэй хүмүүс, бизнес эрхлэгчид, менежерүүдэд зориулсан Фэн Шуйгийн гайхалтай бэлэг болдог эд билээ…Энэ азарган тахиа нь өөртөө итгэх итгэлийг илэрхийлдэг бөгөөд түүний тансаг титэм, нарийн өднүүдээр тансаг байдаг! Азарган тахиа нь ихэвчлэн эд баялгийг татдаг бэлгэдэл гэж тооцогддоггүй, гэхдээ энэ нь мэдээжийн хэрэг. Тэрээр алтан ембүү, зоос зэрэг аз хийморийн бэлгэдлийн орон дээр гишгэж байна. Тэр үргэлж сонор сэрэмжтэй бөгөөд таны ажил мэргэжил, харилцаанд учирч болзошгүй аливаа аюулыг “цохиход” бэлэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *