Судас бүдүүрлээс урьдчилан сэргийлэх аргууд

Хөлөө өндөрлөн хэвтэх нь хамгийн энгийн арга юм. Ном уншихдаа хөлөө зүрхний түвшингээс дээш гарган өндөр юман дээр тавь. Эсвэл өдөрт 20 минутаар 3-4 удаа хөлөө дээш өргө.
Урьдчилан сэргийлэх оймс нь судсыг барьж ачааллыг багасгадаг. Тиймээс байнгын зогсоо болон суугаа ажил эрхэлдэг бол даралттай оймс өмсөх хэрэгтэй. Ингэснээр судасны бүдүүрлээс маш үр дүнтэй хамгаалах болно.

Хоолны дэглэм барих, зөв хооллох нь биеийг эрүүлжүүлэх үр дүнтэй аргуудын нэг бөгөөд та антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэснээр таны судас бат бөх байлгана.
Зарим ургамлын гаралтай эм, нэмэлт тэжээл нь венийн судасны өвчлөлийн шинж тэмдэг болоххөл хавагнах, бадайрахад сайн нөлөөтэй байдаг. (Ургамлын гаралтай эм, нэмэлт тэжээл хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй)

Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр эрүүл мэндийн олон асуудлыг шийдэж болно. Гэвч хөл дээр ачаалал их ирдэг дасгал хийвэл судасны өргөсөл болон хаванг улам даамжруулах магадлалтай тул хэт их гүйж болохгүй.
Байнгын суугаа болон зогсоо ажил эрхэлдэг бол дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтийг зогсонги байдалд оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Массаж хийх нь бие, ялангуяа хөлний цусны эргэлтийг сайжруулах мөн бүдүүрсэн судасны зангирч өвдөх зовиурыг багасгахад тусладаг. Хэрэв хөлийн судас бүдүүрсэн бол зөөлөн иллэг хийгээрэй. Массаж хийхэд хөндүүрлэх зовиуртай бол зогсоогоорой.

Олон хүний хөлийн судас бүдүүрсэн харагддаг. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт, удаан хугацаагаар сууж ажиллах зэрэг нь судсанд байнгийн даралт өгч байдаг. Үүнээс болж судас өргөсөх, муруйснаас болж судасны бүдүүрэл болдог.

Гэхдээ та санаа зовох зүйлгүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр судасны бүдүүрлийг арилгаж болно. Дараах бэлдэц нь бие махбодийн уургийн агууламжийг задалж, биеэр жигд тарааж өгдөг. Хөлийн арын судасны бүдүүрлийг арилгахад чухал нөлөө үзүүлдэг.
Судасны бүдүүрэл арилгах тос хийх арга:

Орц:
5 хумс сармис
3 амтат жүрж /orange/
2 хоолны халбага оливын тос
Хийх арга:
Сармисаа жижиглэн хэрчээд, шүүсэлсэн амтат жүрж, оливын тосоо хийн хольж хуурай сэрүүн нөхцөлд 12 цаг хадгалана. Хэрэглэхийнхөө өмнө сэгсрэх хэрэгтэй.

Хэрэглэх арга:
Орой болгон бэлдсэн тосноосоо хэдэн дуслыг хөлний судас бүдүүрсэн хэсгээрээ тойрог маягаар түрхэнэ. Түрхснийхээ дараа гялгар уут юм уу халуун алчуураар хөлөө ороож унтаарай.
