Categories
Uncategorized

Сахарын өлөнгөө хэрхэн дарах вэ? Сахарын өлөнгөө зөв дарж сураагүйгээс болж хэт их идэх, таргалах, өвчлөх асуудал үүсдэг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Сахар буюу энгийн нүүрс усны хэт их хэрэглээ нь бидний эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй. Харамсалтай нь бид мэддэг ч ихэнхдээ өөрсдийн хүслээс үл хамааран хохирогч болдог.

Учир нь бидний хүслээс үл хамааран, бидэнд үл мэдээлэн, маш олон хүнсний бүтээгдэхүүнд сахарыг маш ихээр нэмсэн байдаг. Тэр нь олон янзын нэр, кодоор бичигдсэн байдаг нь бас л нэг үйлдвэрлэгчийн арга юм.

Ямар ч гэмгүй харагдах ёогурт, хатаасан болон лаазалсан жимс, өглөөний цайны овъёосны бүтээгдэхүүн, гээд бараг л бүх зүйлд сахар орсон байдаг.

Энэ бүхнийг үл мэдэн, нүдэн дээр байгаа сахараас аяга цай, кофендоо хэр нэмж байгаагаар өдрийн хэрэглээний нүүрс усаа тооцоолж болохгүй нь. Бусад бүтээгдэхүүнд буй сахарын хэмжээг харж тооцоолж байж л үнэнд дөхсөн тоо гарна.

За тэгээд дахин бүхний мэдэх сахарын хэт хэрэглээний сөрөг үр дагаврыг дурдая гэхдээ товчхон… Илүүдэл жин, үүнээс хамаарч цагаас өмнө хөгшрөлт, бодисын солилцооны хямрал, эцэстээ хорт хавдрын өвчлөл…

Тэгэхээр үүнийг бичихийн гол зорилго минь энгийн нүүрс усны хэрэглээг аль болохоор багасгахыг л та нартаа сануулах гэсэн юм. Эмэгтэйчүүдийн 85 орчим хувь, эрчүүдийн 70-аас доошгүй хувь нь сахараас хамааралтай байдаг (Европт) гэсэн судалгаа байдаг.

Үүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Яаж тэр сахарын өлөнг дарах вэ?

Хамгийн энгийн, гарын доорх аргаас дурдая. Хүн бүрийн мэдэх чиа үр (chia seeds). Энэ нь олон эрдсээр баялаг гэдгийг бүгд мэдэх. Гол нь уусдаг эслэгийг агуулсан учраас гэдсэнд ороод задарч хөөж эзлэхүүн нь нь нэмэгдсэнээр өлсөх мэдрэмжийг дарж чаддаг. Энэ нь биднийг чихэрлэг зүйл рүү гараа сунгах хүслийг дарахад тусладаг.

Гэрийн нөхцөлд хийдэг элгэн тараг. Харин дэлгүүрийн иогурт биш шүү. Тараганд Lactobacillus ихээр агуулагддаг ба энэ нь өлсөлтийн даавар буюу ghrelin-ийг тэнцвэржүүлдэг байна. Ингэснээр бидний чихэрлэг зүйлд шунах өлөнг дарж харин эрүүл өлсөх мэдрэмжийг дэмждэг аж.

Өндөг тогтмол хэрэглэх нь сахараас зайлсхийх бас нэг шилдэг арга гэнэ шүү. Түүний баялаг уураг нь мөн л өлсөлтийн дааврыг дарангуйлж чаддаг байна.

Эцэст эрүүл хөрсөнд ургасан эх орны ногоо жимс нь бидний сайн туслагч нар юмсанжээ. За тэгээд авч буй бүтээгдэхүүн бүрийнхээ орцонд нүүрс усны хэмжээ хэр их байгааг хараад сурчихвал зүгээр байдаг шүү…

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов.

Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Чихрийн шижинтэй гэдэг нь батлагдсан тохиолдол энэ эмгэг нь одоохондоо эмчлэгдэхгүй ч гэлээ гам сахиж чадвал хүн огт өвдөөгүй мэт олон арван жилийн турш амьдралын чанараа алдалгүйгээр бүрэн дүүрэн амьдралаар амьдраад байх боломжтой гэдгийг тогтоож авах хэрэгтэй юм.

Ингээд чихрийн шижин гэсэн эмгэгийг баталгаажуулж эсвэл үгүйсгэхийн тулд хийлгэх ёстой дараах шинжилгээг нас 35-аас дээш, ойрын төрлийн хүмүүсийн дотор чихрийн шижин буюу диабет -тай хүн байдаг, байсан, илүүдэл жинтэй, биеийн хөдөлгөөний идэвх муутай ажил эрхэлдэг, нүд ба бөөр, даралтын ямар нэг өөрчлөлттэй хүмүүс жилдээ нэг удаа бүгдийг биш юм гэхэд заримыг нь заавал хийлгэж байхад огт илүүдэхгүй.

Эмгэгтэй болсон гэдгээ хэдий чинээ эрт илрүүлнэ үү тэр чинээгээр гам сахих, лавшруулахгүй, хурцадуулахгүй байх арга хэмжээг авах боломж өндөр болж, амьдралын чанарыг алдалгүй үргэлжлүүлэн хэвийн аж төрөх боломж өндөр болно гэдгийг санаарай.

1.Өлөн элгэн дээрээ цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох. Өглөөд сэрсэн даруйд тодорхойлно. Шинжилгээ өгөхөөс өмнө 8-10 цаг өнгөрсөн байх ёстой. Хэвийн үедп цусан дах сахарын төвшин

өндөгний цуснаас авсан үед 3,3-5,5 ммоль/л, (капилляр буюу хялгасан судасны цус);

-хураагуур судас буюу венийн судаснаас авсан тохиолдолд 3,3-6,1 ммоль/л, (плазм).

Ингээд ямар тохиолдолд чихрийн шижинтэй болсон гэж ярьж эхэлдэг вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хүний цусан дахь сахарын хэмжээ нь хоногийн туршид хоол, сэтгэл хөдлөл, биеийн идэвх гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ хэвийн гэж тогтоогдсон хэмжээнд л хэлбэлзэж байх ёстой. Тухайлбал, хоол идсэнээс хоёр цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ өндөг болон хураагуур судаснаас авч үзэхэд ялгаагүй 7,8 ммоль/л байх ёстой.

undefined

Харин дараах үзүүлэлт гарвал чихрийн шижин үүссэн байж болзошгүй гэж үзнэ, үүнд:

Өлөн элгэн дээрээ өндөгнөөс авсан цусан дахь сахарын төвшин 6,1 ммоль/л хэмжээнээс их, судаснаас асан цусан дахь сахарын хэмжээ 7,0 хэмжээнээс өндөр;

-Хоол идсэнээс хоёр цагийн дараа өндөг ба судаснаас авсан цусан дахь сахарын хэмжээ 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх;

Хоногт дурын үед цусан дахь сахарын хэмжээг тодорхойлоход 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх.

Глюкожсон гемоглобин. Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван сар буюу 90-120 хоногийн дотор хүний цусан дахь нүүрсусны агуулгын төвшнийг тусган харуулдаг. Чихрийн шижин эмгэгтэй хүн энэ шинжилгээг гурван сар тутамд өглөөд, өлөн элгэн дээрээ судасны цуснаас өгч шалгуулж байх ёстой.

Фруктозамин. Энэхүү глюкожсон уургийн хэмжээ нь сүүлийн 2-3 долоо хоногийн дотор цусан дахь глюкозын хэмжээ ямарх байгааг харуулдаг.

5.Цусны ерөнхий шинжилгээ. Хүний биеийн ерөнхий төлөв байдлыг илтгэн харуулдаг болохоор нэн чухал шинжилгээ юм. Шинжилгээг эмчлэгч эмчийн заалтаар өндөгний цуснаас авч хийнэ. Өглөөд, өлөн элгэн дээрээ хийх нь хамгийн зохистой гэж үзнэ.

Цусны биохимийн шинжилгээ. Үүнд наандаж липидийн хэсэг (ерөнхий холестерин, триглицеридүүд, ЛПВП, ЛПНП орсон байх ёстой), ерөнхий уураг, уургийн фракцууд, мочевин, креатинин, АЛТ, АСТ орсон байх ёстой. Харьцангуй ойрхон хугацаанд өгч байх хэрэгтэй. Үзүүлэлт хоорондын өөрчлөлтийн дагуу эмч бие махбодид явагдаж байгаа эмгэг үйл явцыг хамгийн анхан шатны үед нь илрүүлэх боломжтой юм. Судаснаас өглөө, өлөн элгэн дээр өгнө.

Шээсний ерөнхий шинжилгээ. Зургаан сард нэг удаа эсвэл эмчлэгч эмчийн заалтаар түүнээс ч илүү давтамжтайгаар өгнө. Чихрийн шижингийн үед бөөрний талаас ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг цаг алдалгүй илрүүлэх боломж олгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *