Categories
Uncategorized

Туулай жилийн мөр гаргах зан үйл, уншиж цээр гаргах тарни ХАДГАЛААД АВААРАЙ

Билгийн толлоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн урагш гарч, гал махбодийн засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад /шүдэнз зурж хаях зэргээр/ урдаас ирнэ.

Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодийн засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарч цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67,75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, төмөр махбодиос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодийн засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун хойноосоо ирнэ.

Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд цог хийморийн зүг рүү буюу зүүн зүг рүү хар нохойн ам харж буй тул тэр зүгийг цээрлэн, эмийг зүг болох урд зүг рүү гарч, усан махбодиос гэмтэхгүй хэмээн сэтгэ, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.

Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхин шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодиос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урагш гаран, салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн зүүн урдаас ирнэ.

Мөр гаргахдаа унших тарни нь:

Энэ жил гал хөлөл дээр суусан билгийн тооллоор

1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эрчүүд,
5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

Энэ жил шороо хөлөл дээр суусан билгийн толлоор

2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эрчүүд,
4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум бадма дагиний хум мамаа бизаяа суухаа”

Энэ жил төмөр хөлөл дээр суусан билгийн тооллоор

3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

Энэ жилийн огторгуй хөлөл дээр суусан билгийн тооллоор

4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эрчүүд,
2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

Энэ жилийн ус хөлөл дээр суусан билгийн тооллоор

5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эрчүүд,
1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

Энэ жил уул хөлөл дээр суусан билгийн тооллоор

6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эрчүүд,
8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эмэгтэйчүүд цагаа сарын шинийн нэгний гөлөө “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

Энэ жил мод хөлөл дээр суусан билгийн тооллоор

7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

Энэ жил хий хөлөл дээр суусан билгийн тооллоор

8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эрчүүд,
6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар надма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

Харин хуучин Далай хааны албатууд болон баруун халхын зарим нутагт модыг урд, төмрийг хойд, усыг зүүн, галыг баруун гэх мэтээр тооцож зүг чигээ гаргах ёсон байсан тул тэр нутгийн ардууд хуучин уламжлалаа даган зүгээ гаргаж болох талтай, махбодийн засал нь өмнө дурдсан мэт ээ.

Ер монголчууд нэн эртэч агаад, цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч, уул овоондоо мөргөн, төрийн сүлдэнд залбирахын ялдар ургах нарны мандалд зарлан буй Лхам-Одсэржанмаа бурханд жилийн ажил үйлсээ даатгах ёсон хамаг Монголд нийтлэг байсан ажээ. Айл гэрийн эр, эм хоёрын суудал давхацваас тэдний мөр гаргах зүг нь ижил байх тул хамтдаа гарч, суудлын махбодийн дот заслыг зөрүүлэн хийвээс харшлах шалтгаан арилдаг байна.

Өнөөдөр манай сайтын зүгээс 2023 оны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн шинийн нэгний өглөө хэрхэн зүг мөр гаргах зааврыг хүргэж байна.

Гал суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 2023, 2015, 2007, 1999, 1991, 1985, 1975, 1967, 1959, 1951, 1945, 1955, 1927, 1919
Эмэгтэй: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923, 1915

Мөр гаргах: Зүүн урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүг рүү харан зогсож байгаад шүдэнз зурж гaл гapгaH цээрээ арилган чанх урд зүгт буй буян хишгийн зүгээсээ ирнэ.

Шороо суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Эмэгтэй: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Мөр гаргах: Баруун зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт шороо авч цацаад баруун урд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Төмөр суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Эмэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

Мөр гаргах: Баруун урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум радна дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлийг нугалж xyгaлaH хаяад баруун зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Уул суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Мөр гаргах: Баруун хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум будда дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгт харан зогсоод чулуу, шороо хаяад зүүн хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Мод суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Мөр гаргах: Хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт харан зогсоод шүдэнзний мод хугалaH хаяж зүүн зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Ус суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Эмэгтэй: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Мөр гаргах: (энэ жил хар нохойн ам цог хийморийн зүгт таарсан буй учир эмийн зүгт гарна) Эмийн зүг буюу чанх урд зүгт гараад “Ум гарма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт харж зогсон ус асгаад дээгүүр нь алхан гарч хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Хий суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Мөр гаргах: Урд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт харан цаас хийсгэн зүүн урд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Огторгуй суудал
ТӨРСӨН ОН:

Эрэгтэй: 1916,1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Эмэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Мөр гаргах: Зүүн хойд зүгт буюу цог хийморийн зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт харан зогсоод цаас хийсгээд баруун хойд зүгт буй буян хишгийн зүгээс ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *