Монголчууд амьтны гаралтай уураг, өөх тос буюу махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог.

Мах нь бидний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодис, амин дэмүүдээс гадна уургийн агууламжаар баялаг байдаг.
Хүний биеийн булчин нь ерөнхийдөө уургаас бүтдэг бөгөөд уураг сайн хэрэглэж, дасгал хийвэл булчинлаг гоё биетэй болох сайн талтай ч уураг тэр тусмаа махыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүний биед олон олон сөрөг үр дагаварууд гардаг байна.

Тэдгээрийн зөвхөн заримаас нь дурьдвал :
- Төмрийн илүүдэл
Мах нь төмрийн агууламжаар баялаг. Төмөр нь амьдралын чухал хэрэгцээтэй бичил язгуур элемент боловч, цусан дахь төмрийн хэмжээ ихэсвэл элэг болон бусад цул эрхтнийг гэмтээж элэгний хавдар, зүрхний дутагдал, сахарын өвчин гэх мэт олон өвчнүүдийг үүсгэж болно.
Төмөр ихдэхэд цус өтгөрч, бүх эд эрхтэн төмөрт идэгдэн, нэг ёсондоо зэвэрнэ. Элэг ноцтой гэмтсэн, хэвийн ажиллаж чадахаа больсон үед төмөр цусаар чөлөөтэй урсаж, хүний биеийг хурдан зэврүүлнэ. Төмөр өөрөө маш исэлдэмтгий бодис.

Ямар ч нөхцөлд исэлдэж, амархан зэвэрдэг. Хүний биед байж болох хэмжээнээс хэтрээд ирэхээрээ бүх эрхтэнийг гэмтээнэ. Ийм нөхцөлд хүний арьс амархан харлаж, хар толбо үүснэ.
- Уургийн илүүдэл
Нүүрс ус, өөх тос биед илүүдвэл хадгалагдчихдаг. Харин уургийн илүүдэл бөөрөөр дамжаад шээс болон гадагшилдаг. Жишээ нь, бид хоногт 90 гр уураг хэрэглэх ёстойгоос 120-ыг хэрэглэчихвэл хүний бие илүүдэл 30 гр уургийг задлаад биеэс гадагшлуулна.

Маргааш хэрэглэнэ дээ гээд нөөцөлж авдаггүй. Тэгэхээр 90 гр-ыг л задлах ёстой бидний бие 120 гр-ыг өдөр болгон задлаад байхаар бөөр болон элэг илүү цагаар ажиллаад байна гэсэн үг. Энэ чигээрээ удаан хугацаанд байвал бөөрний дутагдал, элэг хатуурах, элэгний үйл ажиллагаа доголдох, элэг өөхлөх зэрэг өвчин үүснэ.
- Цусны өтгөрөл, судасны ханын нарийсал

Маханд агуулагдах өөх тос, холестрол нь судасны ханыг нарийсгаж, төмөр нь цусыг өтгөн болгодог. Ингэснээр зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэн зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал ихэсдэг.
Мөн өтгөн цуснаас улбаалж захын эрхтнүүд буюу гар хөл амархан хөрөх, арьс хуурайших, загатнах, өнгөө алдах, нүдний хараа муудах, ой тогтоолт анхаарал төвлөрөл муудах, амархан ядрах, шээс ойр ойрхон хүрэх, үрэвсэл үүсэх гэх мэт тоймгүй олон асуудлууд гарч ирдэг байна.

Тиймээс цус шингэн, бохирдолгүй байх нь хүн эрүүл амьдрах нууц юм.
Одоо тэгвэл яах вэ? Мах идэхээ болих ёстой юу?
Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хүний хоногт хэрэглэх уургийн хэмжээг тогтоодог арга байдаг. Биеийн жингийнхээ 1 кг тутамд 0.5-1гр уураг хэрэглэх ёстой буюу насанд хүрсэн 80кг жинтэй эрэгтэй хүн хоногт 80гр уураг хэрэглэнэ гэсэн үг.

Мөн уургаа зөвхөн махнаас биш сүү, сүүн бүтээгдэхүүн, уураглаг ногоо, өндөг зэргээс хослуулан авах нь зөв юм. Түрүүн хэлсэнчлэн хэт их уураг нь хамгийн илүүтэй элэг, бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчлүүлдэг тул элэг, бөөрний эрүүл мэндээ хамгаалан цэвэр байгалийн гаралтай эмийн ургамалын найрлагатай эм ууж хэрэглээрэй.
ЦУС ӨТГӨРӨЛТ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?
Ковид 19-өөс үүдсэн олон зовууриудын нэг яах аргагүй цус өтгөрөл юм. Тэгвэл цус өтгөрөх нь яагаад аюултай? Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол? Энэ нь цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм.

Цус өтгөрөл нь ковидын халдвараас гадна Чихрийн шижин, Таргалалт, Хорт хавдар, Уургийн дутагдал, Атеросклероз \судасны хатуурал\, Цусны өвчин, Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах, Аутоиммун \дархлааны\ өвчин, Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, Чонон хөрвөс өвчин, Тамхи татах, Судас гэмтэх, тэр дундаа судас хатуурах, Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, Илүүдэл жин, Цус бүлэгнэлтийн гажгууд, Дархлааны системийн өвчлөл зэргээс шалтгаална.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
Толгой эргэх/өвдөх
Арьс загатнах
Эрч хүчгүй болох

Амьсгалахад хүндрэл учрах \амьсгалын дутагдалд орох, давчдах\
Хараа муудах \нүд бүрэлзэх\
Цусны даралт ихсэх
ЯАГААД АЮУЛТАЙ ГЭЖ?
Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.
Цус өтгөрснөөр уушгины эмболизм \уушгины артерийн судас хаагдах буюу амь насанд аюултай бөглөрөл\ бий болдог.

Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг. Гэвч дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй. Та ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛ-д өртөөгүй биз
Хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси гэдэг нь эд эрхтэн бие махбодын түвшинд явагдаж буй нөхөн төлжих үйл явцын эрчим ба үйл ажиллагааны түвшин туйлын болон харьцангуй дутагдахыг хэлнэ. Энэ байдал нь бие махбодын амьдралын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчилж эд эрхтэний үйл ажиллагааны хямрал үүсгэхийн зэрэгцээ тэдгээрт янз бүрийн бүтцийн өөрчлөлтүүд үүсгэнэ.

O2-ийн дутагдалд орсноор:
Амархан ядарч сульдах
Толгой өвдөх
Унтсан ч амарсан болохгүй, нойр дутуу байх
Амархан уурлаж бухимдан стресстэх
Анхаарал муудах
Гуниглах, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Тэгвэл ямар үед ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛД орох магадлалтай байдаг гээч:

Агаарын бохирдол тэр дундаа хорт утаа
Тэжээлийн дутагдал
Бүх төрлийн хордлого
Эм, архи, тамхи хэрэглэх
Гормоны дутагдал
Стресс, нойр дутуу байх
Бэртэл гэмтэл
Халдвар
Хөдөлгөөний хомсдол
Хаалттай бүгчим орчинд байх
Цусны эргэлтийн хямрал зэрэг нь бүгд л хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж байдаг.
ХЭРХЭН ШИНГЭЛЭХ ВЭ?
Амьдралын хэв маягт дадах /эрүүл хооллолт хөдөлгөөн/ болон цус цэвэршүүлэх, шингэлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас урьдчилан сэргийлэх.