Categories
Uncategorized

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь цистит өвчнийг сэдрээх нэг хүчин зүйл болдог. ЦИСТИТ ӨВЧНИЙГ УРГАМАЛ НОГООГООР ЭМЧЛЭХ АРГА

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь цистит өвчнийг сэдрээх нэг хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл цистит ойр ойрхон сэдрээд байвал үтрээний үрэвсэл болон умайн үрэвсэлт өвчлөлийн үед үүсгэгч нян нь шээсний сүвээр дамжин улмаар цистит өвчнийг сэдрээх нэгэн хүчин зүйлс болно.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинд дараах өвчнүүд орно.

үтрээний үрэвсэлумайн хүзүү болон умайн салстын үрэвсэл

*умайн гуурсан хоолойн үрэвсэл

*өндгөвчний үрэвсэл

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

*Бэлгийн идэвхэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог(Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог ч бэлгийн харьцаа нь эрсдэлт хүчин зүйл юм )

*Бэлгийн шинэ хавьтагчтай болох

*Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан

*Тамхи татдаг

*Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг

*Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед илрэх зовиур :

Эхэн үед ямар нэг зовиургүй, цагаан юмны хэмжээ ихэсэж, өнгө үнэр өөрчлөгдөнө

Өвчин хүндрэхэд дараах зовиурууд илэрдэг:

Умдаг орчмоор өвдөх

Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах

Биений юмны мөчлөг хооронд цуслаг ялгадас эсвэл цус гарах

Бэлгийн харьцааны үед өвдөх

Халуурах, бие чихүүцэх

Шээс ойр ойрхох хүрэх

Бэлэг эрхтэн, умдаг орчим тууралт гарах

Цавины булчирхай цочих

Эмчилгээ:

Ямар төрлийн өвчин байна гэдгээс хамаарч эмчилгээний тактик янз бүр байдаг.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд болон дахин үрэвсэхээс сэргийлэх зорилгоор эмчийн зааврын дагуу цэвэр эмийн ургамлын найрлагатай эм бэлдмэл хэрэглээрэй.

Эдгээр бүтээгдэхүүн нь цэвэр эмийн ургамлын найрлагатай

*умай, өндгөвч, үтрээний үрэвслийг дарж, эмчилнэ

*умайн цусан хангамжийг дэмжинэ

*умай, үтрээний үрэвсэл үүсгэгч нянгийн үржлийг дарангуйлна

*үтрээнээс ялгарах эмгэг цагаан юмны ялгаралтыг багасгана.

Эдгээр аргыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай, яагаад гэвэл хүн бүрийн бие махбодид харилцан адилгүй нөлөөлөх магадлалтай.

Удвал цэцгийн навч, ишийг жижиглэж бэлдэн 2 хоолны халбагыг таслан авна. Дээр нь 0,5 литр буцалсан ус хийж 2 цаг хандал. Давсагны үрэвсэл, бөөрний өвчин, бөөрнөөс болж нуруу өвдөх, мөн шээс гарахгүй бол энэ хандыг хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 3-4 удаа уугаарай. Түүнчлэн бодисын солилцоо алдагдах, гастрит, ревматизмын үед ууж болно.

Чөргөс (зараа уул, чертополох) хэмээх ургамлаас 1 цайны халбага авч дээр нь 1 стакан буцалсан ус нэмнэ. Үүнийг 3-4 цаг хандалж тунгаана. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.

Эрдэнэ шишийн торго (corn silk) эсвэл интоорын (чий жимс) иш чанаж цай бэлдэнэ. Үүнээс 1 аягыг өлөн элгэн дээрээ уу, хүсвэл зөгийн бал нэмж амталж болно. Шээс ойр ойрхон хүрээд байвал өдөрт хэдэн удаа уугаарай.

Ихэвчлэн гэдэсний савxанцар,стафилокок,стрэптокок зэрэг элбэг байдаг нянгууд давсагт нэвтрэн орж салст бүрхэвчийг гэмтээснээр үрэвсэл үүсдэг. Гэхдээ давсагт нян орох бүрт үрэвсээд байдаггүй. Учир нь бидний бие орж ирсэн нянгуудыг чадлынхаа хэрээр устгаж явдаг. Гэхдээ дархлаа сул, хэт даарсан, давсаг гэмтсэн, харшилтай эсвэл ядрангуй байснаас болж нян үржиж үрэвсэх таатай орчин бүрэлддэг. Мөн байнга хөдөлгөөнгүй, суугаа ажил хийснээр аарцагны цусан хангамж багасч, үрэвсэл үүсэх нөхцөл болдог.

Урьдчилан сэргийлэхийн тулд:

– Удаан хугацаагаар суух үедээ хоёр цаг тутамд босч, дасгал хийж, аарцагны цусан хангамжийг сайжруулах.

– Халуун ногоотой хурц хоол бага хэрэглэх, ихээр хэрэглэх шаардлагатай үед ус эсвэл ногоон цай сайн уух. Учир нь хурц найрлага нь шээсээр гадагшлахдаа давсагны салстад улайлт үүсгэж, үрэвсүүлэх магадлалтай.

– Кофе, хийжүүлсэн ундаа, спиртийн зүйлийг бага хэрэглэх.

– Сарын тэмдгийн үед хувийн ариун цэврийг сайтар сахиж, давсганд нян оруулахаас сэргийлэх.

– Шээсээ удаан барихаас зайлсхийх.

– Бэлгийн хавьтлын өмнө, дараа нь давсгаа байнга суллах.

– Усанд орохдоо халуун устай ваннд хэвтэхээс илүү шүршүүрт орох. Учир нь ваннд хэвтсэнээр арьсны нянгууд шээсний сүвт орох эрсдэлтэй.

– Хэт хлоржуулсан устай бассейнд орохоос зайлсхийх.

– Даавуун материалтай дотуур хувцас өмсч байх. Торон дотоожоо бүрэн эдгэтлээ далд хийх болох нь дээ. Учир нь тэд чиний эмзэг эрхтэнд үрэлт өгч, хөлөргөдөг. Нойтон, халуун орчин бол нян үржихэд хамгийн таатай нь гэдгийг мэднэ биз дээ?

– Буцалгасан, цэвэршүүлсэн ус сайн уух. Шингэн дутагдсанаар шээсний найрлага хэт өтгөн, булингартай, хурц болдог ба энэ нь цистит үүсэхэд нөлөөлдөг.

– Хэт бариу болон суудал доортой өмд өмсөх хэрэггүй. Бариу өмд нь доод хэсэгт үрэлт өгдөг бол суудал доортой өмд нь давсгийг чинь дааруулна.

– Доороосоо даарч болох бүх л “нүх сүв”-ийг таглаж, хүйтэн сандал дээр суухаар бол заавал дулаан олбог тавих.

– Гутал, дотуур өмдөндөө онцгой ач холбогдол өгч, загварыг биш чанар болон дулааныг эрхэмлэх.

Шинж тэмдэг:

– Ойр ойрхон шээс хүрч багаар гарах

– Давсаг орчим шээсний сүврүү шархирч өвдөх

– Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг мэдрэгдэх

– Шээс эвгүй үнэр, булингартай болсон байх

– Цустай шээх

– Халуурах

Гэрийн нөхцөлд эмчлэх:

– Давсган дээрээ халуун бүлээн жин тавих нь давсаг болон шээсний сүвийн булчинг агшааж өвдөхийг намдаана.

– Цангис жимс, самар, хар чавга, бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь нянгийн өсөлтийг зогсоож, шээсний сүвийн байгалийн тэнцвэрт орчинг бүрдүүлэхэд тустай.

– Буцалсан бүлээн ус аль болох их хэмжээгээр уух нь шээсний сүвийн идээ, нянг угаахаас гадна шээс ихээр ялгарснаар бие дэх хорт бодис тэр хэмжээгээр гадагшилна.

– Бөөр давсаг хавиа сүүлний тосоор тослож иллэг хийх нь давсагны хананы цочролыг намдаана.

– Доороосоо даарах нь давсганд нян нэвтрэх, үржих таатай боломжийг бүрдүүлж өгдөг учир аль болох доороосоо даарч болохгүй шүү.

– Шар будааг хэд дахин угааж тунгалаг болгосон ус уух нь тухайн үеийн зовиурыг түргэн хугацаанд намдаана.

– Давстай хар цайны ууранд суух нь ч мөн тустай. Гэвч өдөрт 10 минутаас илүү хугацаагаар суух хэрэггүй.

– Антибиотик эмийг эмчийн заавраар л хэрэглээрэй.

Арxагшуулаxгүйн тулд:

– Эмчилгээ хийсэн ч ойр ойр сэдрээд байвал мэргэжлийн эмчид хандах. – Хэрэглэж байгаа эм антибиотикоо зовиур арилсан ч зогсоолгүй ууж дуусгах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *