Categories
Uncategorized

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Америк цэргүүдийн хоёр минутын дотор унтах арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн эрүүл байхын нэг үндэс бол тайван сайхан унтаж амрах юм. Хүн өдөр ажилласан бие сэтгэлийн ачааллаа шөнө нь унтаж амарснаар тайлж, дараа өдөр ажиллах эрч хүчийг нөхөн авч байдаг.

Тиймээс нойроо зөв зохицуулан тохирох хэмжээгээр унтаж амарч байх нь чухал. Хүн шөнийн цагт унтахгүй байснаар хийг үүсгэх тул амар тайван унтах хэрэгтэй.

Хэрэв шөнө ажиллах, эсвэл аливаа шалтгаанаар унтаагүй тохиолдолд маргааш нь хоол идэлгүйгээр унтаагүй хугацааныхаа хагас төдий хугацаанд унтаж байх хэрэгтэй.

Хэрэв шөнө нойр сэргэг буюу унтаж чадахгүй байвал бүлээн сүү, тараг, махны шөл зэрэг бүлээн, шимтэй идээ унд идэх, гүнждийн тос зэрэг үрийн тосоор толгойд иллэг хийн, чихийг бага зэрэг бүлээтгэсэн тостой хөвөнгөөр бөглөвөл хийн бэлгэ чанар дарагдан унтаж амарна.

Эдгээр арга хэмжээг авсан ч шөнө нойр сэрвэлзэн унтаж чадахгүй байгаа бол ямар нэгэн ужиг өвчнөөс болсон хэрэг. Тухайлбал, зарим нэг бөөрний өвчний үед нуруу чилэн, шилэн хүзүү хөших зэрэг шинж гарахын хажуугаар шөнө унтаж чадахгүй болох зовуурь давхар илэрдэг.

Энэ үед нойрыг арвидуулах дээрх эмчилгээг хийсэн ч өвчний угийг дарахгүй бол дахин дахин нойр сэрвэлзэн унтахгүй. Тиймээс энэ мэт тохиолдолд эмчид хандан оношлуулж, тухайн өвчинд чиглэсэн эмчилгээг хийлгэх нь нэн тустай.

Эх сурвалж: Мамба дацан

Орондоо ороод хэвтсэн ч нойр хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй. Энэ үед хүмүүс хонь тоолох аргыг ихэвчлэн хэрэглэдэг боловч тус болохгүй байх нь олонтаа.

Ямартай л “хонь тоолсоор мянгат малчин болоод хоньчин охинтой суучихлаа” гэх мэт пост цахим ертөнцөд наргиа болж явна. Ингээд та бүхэнд унтаж амрахад тустай зарим нэг зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

  1. ТОГТМОЛ ЦАГТ УНТАЖ, СЭРЖ БАЙХ

Тогтмол цагт унтаж, сэрснээр таны бие хэмнэлд орж сайн унтаж амрахад тус болно. Амралтын өдрүүдэд ч дэглэмээ баримтлах нь зүйтэй. Хэрэв орондоо ороод 15 минут болсон ч нойр хүрэхгүй байвал босч ямар нэгэн тайвшруулах зүйлсийг хийж, бясалгах хэрэгтэй.

  1. ИДЭЖ, УУХ ЗҮЙЛДЭЭ АНХААРАЛ ТАВИАРАЙ

Өлсгөлөн эсвэл хэт цатгалан байдлаар орондоо орох нь унтаж амрахад саад болдог. Түүнчлэн унтахаас хоёр цагийн өмнөөс шингэн зүйл уухаа багасгах хэрэгтэй. Ингэснээр шөнө дунд сэрж, угаалгын өрөө орох шаардлага гарахгүй. Никотин, кофейн, алкохол хэрэглэх нь нойрны чанарт нөлөөлдөг.

  1. ОРОНДОО ОРОХЫН ӨМНӨ ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЗАНШИХ ХЭРЭГТЭЙ

Орондоо орохын өмнө ямар нэгэн зүйлийг тогтмол хийж занших хэрэгтэй. Энэ нь таны далд ухамсарт унтах цаг болсныг ойлгуулж нэг ёсны бэлтгэл болох юм. Тухайлбал, ном унших, намуухан хөгжим сонсох, гэрлээ бүдгэрүүлэхгэх мэт. Харин телевизор үзэх, гар утсаа оролдох зэрэг нь таны нойрыг сэргээх магадлалтай.

  1. ТАВ ТУХАЙ, ТАЙВАН ОРЧНЫГ БҮРДҮҮЛ

Унтахад хамгийн тохиромжтой, таатай байдлаар өрөөгөө тохижуулах хэрэгтэй. Таны унтлагын өрөө сэрүүн, харанхуй, дуу чимээ багатай, элдэв үнэргүй байх нь сайн унтаж амрахад чухал нөлөөтэй. Мөн дэр, гудас зэрэг нь таны биед зохицсон, тав тухыг мэдрүүлж байх нь чухал.

  1. ӨДӨР УНТАХ ЦАГАА БАГАСГА

Өдрийн цагаар унтаж амрах нь таны биед ач тустай. Гэвч өдөр хэт олон цагаар унтсан хүн шөнө нойр хүрэхгүй байх нь элбэг. Өдөр унтаж амрахад хамгийн тохиромжтой хугацаа бол 10-30 минут юм.

  1. ӨДӨРТ ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Өдрийн цагаар дасгал хөдөлгөөн хийх нь эрч хүчээ хадгалахын зэрэгцээ шөнө бөх нойрсоход тустай. Ямар нэгэн дасгал хөдөлгөөн эсвэл хүч шаардсан ажил хийж биеэ зөв ачааллаж, “ядрааснаар” шөнө илүү сайн амардаг.

  1. УУР БУХИМДЛАА ХЯНА

Хэт сэтгэл хөөрсөн эсвэл ямар нэг зүйлд санаа зовниж, бодлогоширсон үед унтана гэдэг боломжгүй. Иймд унтаж амрахын өмнө сэтгэл санаагаа тайвшруулж, элдэв бодлоо хаях хэрэгтэй.

  1. ЭМЧИД ХАНДААРАЙ

Хэрэв та олон хоногоор унтаж амарч чадахгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмчид хандсанаар таны нойргүйдлын шалтгааныг тодруулж, эмчлэх арга замыг зааж өгнө.

Зарим хүмүүс дэрэн дээр толгой тавингуутаа л унтчихдаг бол зарим нь шөнөжингөө сэрвэлзэж, унтаж чадахгүй хөрвөөдөг билээ. Хэрвээ та орой орондоо оронгуутаа унтаж чадахгүй, түмэн зүйлийн тухай бодлоор тархиа гашилгаж цагаа үрдэг бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Энэ аргыг Америкийн цэргүүд байнгын бэлтгэл сургуулилтын үеэр, эсвэл дайн байлдааны үед богино хугацаанд нойр авахын тулд хэрэглэж байсан, хүн болгон хэрэгжүүлэх боломжтой, энгийн арга юм. Энэ тухай анх 1981 онд “Тайвшир, ял буюу аваргуудын бэлтгэл” номонд бичиж байсан боловч саяхан л цахим ертөнцөөр тарж, олон хүний сонорт хүрчээ.

Хэрхэн 2 минутын дотор нам унтах вэ?

Хэл, эрүү, нүдний ойролцоох булчин зэрэг нүүрнийхээ бүх хэсгийн булчинг сулла.

Дээшээ харж хэвтээд, мөрөө чадах хэмжээгээрээ доошлуулж, орондоо гүн шигд.

Гүнзгий амьсгаа авч гаргахдаа чээж, тааз, гуя гээд хөлийнхөө үзүүр хүртэл сулла.

Дараагийн арван секундэд бүх бодлоосоо ангижирч, дараах гурван зураглалыг төсөөлөн бодоорой.

Та нуурын эрэг дээрх хадан хавцал дээр хэвтэн торойх үүлгүй цэлмэг тэнгэрийг харж байна.

Та харанхуй өрөөнд хар хилэн орон дээр тайван хэвтэж байна.

“Юу ч битгий бод” хэмээн арван секундын турш тасралтгүй өөртөө хэл.

Уг аргыг туршиж үзэхэд зургаан долоо хоногийн дараа нийт хүмүүсийн 96 хувь нь хоёр минутын дотор нам унтдаг болсон байдаг аж. Ухаан санаагаа сайн захирч чаддаг хүмүүс энэ аргыг маш түргэн сурдаг бөгөөд энэхүү унтах арга нь нэг төрлийн бясалгалтай төстэй юм. Түүнчлэн зарим хүмүүс халуун усанд орсны дараа, ном уншсаны дараа, цай уусны дараа амархан унтдаг гэх мэт янз бүрийн зуршилтай байдаг тул та өөрт тохирсон аргаа хайж олохыг хичээгээрэй.

Нойргүйдлээс болоод бухимдах, стресстэх, цаашлаад маш олон төрлийн өвчин үүсдэг тул дэрэн дээр толгойгоо тавингуутаа тайван нойрсож чаддаг байх нь маш чухал юм.

Эх сурвалж: Independent.co.uk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *