Categories
Uncategorized

Гүзээ, дотор мах идэж өссөн хүүхэд чихрийн шижин, зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь тун бага. Дотор махны ач тус ХАДГАЛААД АВААРАЙ

…5-10 насанд хүүхдийг 5 цул, дотор гэдэс идүүлж сургах хэрэгтэй. Анхандаа танихгүй эвгүй амт байдаг учраас хүүхэд дургүй байж болно. Гэхдээ нэг хоёр удаа шөлнөөс амсуулж алгуур дадааснаар идүүлж сургана.

Насанд хүрсэн хүмүүст ч гэдэс дотор идэж чаддаггүй нь буй. Гэвч чихрийн шижинтэйгээ үлдэх үү, эрүүлжих эсэхээ тунгаатугай.

Гүзээ, дотор мах идэж өссөн хүүхэд, гүзээ иддэггүй хүүхдээс илүү бага чихрийн шижин өвчинд нэрвэгдэнэ. Том болоод буруу дадалтай болчихгүй л бол чихрийн шижин үүсэхгүй.

Залгиурын шүүрэлт булчирхайн хорыг гадагшлуулахын тулд бөөр идэх шаардлагатай. Мөн бие доторх элэгний хорт бодисуудыг шимэгдүүлэн гаргахын тулд уушги идэх шаардлага буй.

Зарим нэг ханаагүй тосон бүтцүүдийг биедээ авахын тулд хошного, гургалдай иддэг. Мөн эдгээрийг идсэнээр ходоод гэдэсний тэсвэржих чанар нэмэгддэг. Умс хятай, тахай, засааг идэж өөрийн эр хэмийг агсуулдаг.

Хүүхэд ханиад хүрэхэд уушигны борц, уушги чанаж өгч шөлийг уулгах, эдийг идүүлэх засал буй. Энэ нь уушгины цэлхэн өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч эрүүлжихийн үндэстэй.

Элэг идсэнээр цус төлжин сайжирч, цусаа даган элэг тэнхэрдэг. Ийм арвин ашиг тустай тул Монгол хүүхэд малын дотор гэдэсний ашиг шимээ хүртэж өөрийн биеэ эрүүлжүүлж байх учиртай.

“ҮРИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ СУДАР”-аас

ТАВАН ЦУЛЫН АЧ ТУС
Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг байна. Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг.

Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Бөөр

Үхэр болон хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг.

Зүрх

Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Элэг

Хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ.

Уушги

Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

Дэлүү

Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

Үхрийн хэл

Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Үүнийг танай монголчууд яаж иддэг юм бээ? Ямар их oгиудас хүрч байна гээч. Шинжлэх ухааны судалгааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч барууны орнууд үхрийн дотор мах, таван цулын хүний биед эерэг олон ач тусыг судлаж, нотлоод байна.

Энэ мэдээлэл манай монголчуудад илүү ойрхон тусч байгаа болов уу. Учир нь бидний өдөр тутмын амьдралд малын мах, махан бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг ба хүссэн үедээ хүнсний захаас очоод дотор гэдэс, таван цулыг сонгон хэрэглэх боломжтой байдаг шүү дээ.

Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Мөн төмөрөөр баялаг. Таны бөөрний үйл ажиллагаанд нэн сайн. Зүрх. Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг их хэмжээгээр агуулдаг .

Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхийг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайн. Ингэснээр эрэгтэй хүний бэлгийн чадвар, чалх сайжруулахад нэн тустай бөгөөд эрч хүчээр хангадаг байна.

Үхрийн элэг. Бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар хамгийн баян. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Үхрийн хэл. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *