Categories
Uncategorized

Алимаар хэрхэн ходоод, гэдсээ цэвэрлэх вэ? Эрүүл, залуу, эрч хүчтэй байхыг хүсвэл алим ид. ЗААВАЛ УНШААРАЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Алимаар гэдэс ходоодоо цэвэрлэх нь хамгийн эрүүл арга юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон энэхүү аргыг эмч нар хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Энэ аргыг намар, хаврын улиралд хэрэглэх нь тохиромжтой бөгөөд жилд 2 удаа хэрэгжүүлээрэй. Алимны энэхүү дэглэмийг бариад 7 хоногт 6 кг турсан хүн байдаг.

Цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьдаг бөгөөд хэд хоног барьснаасаа шалтгаалан маргааш нь гэртээ амарч өнжих хэрэгтэй. Учир нь энэ өдөр угаалга хийдэг юм. Дараах зааврыг сайтар тогтоон аваарай. Өглөө шүдээ угаахгүйгээр өлгөн элгэн дээрээ бүлээвтэр ус уу.

Хамгийн багадаа 500 гр ус уух хэрэгтэй. Болвол 1 литр ус бага багаар уувал тустай бөгөөд өмнөх өдрийн идсэн хоолны үлдэгдэлийг цэвэрлэх болно. Ингээд усаа уусны дараа өглөөний 3 ширхэг алимаа идээрэй. Алимыг хазаж идэх нь амны хөндийг цэвэрлэх ач холбогдолтой юм шүү.

Үүний дараа өдрийн 3 ширхэг алимаа иднэ. 2 литр алимны жүүсийг өдрийн турш бага багаар уух хэрэгтэй бөгөөд цай заавал уух шаардлагатай бол өтгөн цай ууж болно. Ингээд 19 цагаас өмнө оройн 3 ширхэг алимаа идээрэй. Жүүсээ ч мөн 19 цагаас хэтрүүлэх хэрэггүй.

Ерөнхийдөө бол та өдөрт 9 ширхэг алим идэх хэрэгтэй бөгөөд нэгийг ч үлдээхгүй байх шаардлагатай. Ингээд 3 эсвэл 5, 7 хоног энэ дэглэмийг барих бөгөөд дэглэмээ дуусах өдөр цөсөө эход харуулах хэрэгтэй. Учир нь таны цөс чулуутай бол цэвэрлэгээ хийж болохгүй.

Хэрвээ таны цөс чулуугүй бол сүүлийн өдрийн орой 150 грамм лимоны шүүс /4 ширхэг лимоныг шахаж гаргана/, 150 грамм оливын тостой миксердээд хамраа чимхэж байгаад амтыг нь мэдрэхгүй ууна. Дараа нь халуун бүлээн бигнүүр бэлдээд баруун тийш хараад баруун хөлөө нугалж хэвтээд бигнүүрээ хавирганыхаа орчимд дороо тавина.

10 минут орчим хэвтэхэд үйлчилгээ нь мэдэгдэнэ. Өглөө нь 06 цагт босох учир эрт унтаарай. Ингээд маргааш өглөө нь босоод бүлээн усанд бага зэрэг давсыг үлбэгэр болтол нь хийгээд суурин дээр нь шууд уугаарай.

Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий.

Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.

Амны эвгүй үнэр арилгана

Алимны найрлагад ихээр агуулагддаг пектин нь хүнсний эвгүй үнэрийг дарахаас гадна шүлсний ялгаралыг ихэсгэдэг тул амны хөндийг цэвэрлэхэд ч бас тусалдаг байна.

Багтраа /астма/-ны цочролыг багасгана

Алимны найрлага дахьантиоксидантууд болох витамин С болон флавнойд нь багтрааны хурц үеийг дарахад тусалдаг болох нь тогтоогджээ.

Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлнэ

Судалгаагаар,28 жил алим идсэн хүмүүс тархины харвалтад өртөх эрсдэл бага байсаннь тогтоогджээ.

Өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ

Алиманд агуулагдах хэд хэдэн найрлага нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хаталтаас сайнсэргийлжчаддаг байна

Дархлаа сайжруулна

Витамин С-ээр баялаг тул дархлаа сайжруулжядаргаанаас сэргийлэх чадалтай.

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Алимны найрлага дах фито гэх микроэлемент нь цусны сахрын тогтворжуулалтад онцгой ач холбогдолтой байдаг аж. Эдгээр элемент нь нүүрс усыг задлахад оролцдог ферментыг хорьж, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулснаар сахрын өвчнөөс хамгаалж чаддаг байна.

Гайхалтай үнэр, амт, амин дэм, ашигтэй эрдэс бодис … алим үнэхээр гайхалтай. Бид ер нь алимгүйгээр яах ч билээ? Энэ шүүслэг үр жимсийг бүр нялх балчираасаа, магадгүй анхны хоолоо болгон амсдаг. Эрт дээр үеэс алимыг хөгшрөлтийн эсрэг хамгийн их үр дүнтэй хэрэгсэл хэмээн үзэж өвчин эмгэг, хүч тэнхээ барагдах, эсвэл элдэв сөрөг муу бүхнийг дарахад хэрэглэсээр иржээ.

Бид мэргэ төлөгчид биш ч жирийн хүмүүс алимыг ид шидийн арга засал, элдэв ёслолд хэрэглэдэг байжээ. Харамсалтай нь бид алимны энэ гайхамшигтай шинжийг бүр мартсан бололтой. Гэсэн хэдий ч өмнө нь мэддэг байсныгаа сэргээх тийм ч хэцүү зүйл биш гэдэг биз дээ?

Өдөр тутам хардаг нүдэнд ижил дасал болсон зүйлүүдийг өөр нүдээр харж, шинэ эрдэм ухааныг нээх гээд үзье. Ингээд алимны ид шидийн ертөнцөд тавтай морилохыг урьж байна!

Шидэт алимын модоор ёслол хийж гоё сайхан, эрүүл болохын тулд бидэнд энерги эрч хүчээ өгөх жинхэнэ алимын мод хэрэгтэй. Алимын модыг тэврээд, эсвэл зэрэгцэж зогсоод сэтгэлдээ ариусаж цэвэрлэхийн тухайд гуйж хүсээрэй.

Нүдээ аниад алимын мод та хоёр нэгэн бүхэл, шинээр амьсгал авахын тоогоор мод чамайг амьдруулагч эрч хүчээр дүүргэж, амьсгал гаргах бүр таны сөрөг муу бүхнийг саармагжуулж байгааг мэдрээрэй. Алимын модноос ялгарч буй ямар нэг долгион хэлбэлзэлийг мэдэрч байгаадаа итгэлтэй байгаарай. Өөрөө хүсэж байгаа хэмжээгээрээ энэхүү ёслолыг хийж гүйцэтгээрэй.

Алимны залуужуулах увидас

Долоо хоногийн Лхагва, Баасан, Бямба гэсэн эмэгтэй хүнд ээлтэй өдрүүдэд алимаа хатуу гадаргуун дээр тавиад цагийн зүүний дагуу өнхрүүлэнгээ 12 удаа дараах үгнүүдийг давтаж хэлээрэй:

“Алим өнхрүүлэнгээ үзэсгэлэн гоогоо эргүүлэн авч байна. Алим хатахтай нэгэн адил би залуужих болно. Надад болоод эргэн тойрны бүгдэд ач тусаа өгнө” гэж хэлнэ. Дараа нь алимаа хаа нэг бөглүү буланд нуугаад, хатаж хорчийх үед нь гаргаж газарт булаарай.

Орон гэрээ сөрөг муугаас цэвэрлэж ариусгах арга

Энэхүү ёслол таны орон зайг аливаа сөрөг муу энергээс хамгаалан цэвэрлэхэд туслах ид шидтэй. Үүний тулд танд жирийн алим байхад л хангалттай. Алим авч хоёр хэсэг болгон хуваагаад голыг нь авч цэвэрлэнэ.

Шар өнгийн лаа асаагаад гэр орныхоо, эсвэл өрөөн дотуураа цагийн зүүний дагуу гурван удаа тойронгоо булан тохой, хаалга, цонх тус бүрийн дэргэд тогтож хэсэг зуур саатах хэрэгтэй. Цэвэрлэгээг өрөөн дотуураа тойронгоо доороос нь дээш чиглэлд хийнэ. Лаанаас үлдсэн тосыг голыг нь авсан лааны голд хийж, алимныхаа хоёр хэсгийг хооронд нь нийлүүлээд утсаар холбож уяж ч болно. Ингээд алимаа гадагш гаргаж хаяарай.

Мөнгөний сувгаа хэрхэн яаж нээх вэ?

Фэн-шуйгийн мастерүүд мөнгө дуудахдаа алимыг нэлээд түлхүү хэрэглэдэг. Учир нь Дорны улс гүрнүүдэд алим элбэг хангалуун, хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдэг болдог. Мөнгөний сувгаа нээхийн тулд орон гэрийнхээ зүүн өмнө зүгт дөрвөн ширхэг улаан алим тавина. Заавал жинхэнэ алим тавихгүйгээр хиймэл улаан алим, алимны зураг ч өлгөж болно. Хайр дурлал дуудаж, харилцааг баталгаажуулна.

Хэрвээ дорны улс орнуудад алимыг элбэг хангалуун, эд баялагийн бэлэгдэл гэж үздэг бол эрт цагаас Славян үндэстэнгүүд хайр дурлалыг дуудахад хэрэглэсээр иржээ. Гэр оронд тав тухтай байдлыг бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх хамгийн энгийн арга бол хоолны ширээн дээрээ болор таваг, ваар саванд шинэ алим тавих явдал. Хоолны ширээн дээр “Алим байх” сайн сайхны зохицол, эерэг энергийн асар их хүчийг бий болгодог.

Хайрын алим

Энэхүү ёслолыг Наймдугаар сард хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Ёслолыг хийхэд алим, халгайн 3 ширхэг навч хэрэгтэй болно. Алимаа хоёр хэсэг болгон хуваагаад голыг нь ухаж цэвэрлэн тэр зайнд нь халгайн навчаа хийгээд алимныхаа хоёр хэсгийг хооронд нь нийлүүлнэ.

Ингээд алимаа урууландаа нааж байгаад: “Хайр дурлал минь над уруу ирээрэй. Миний хайр халгай шиг түлж шатаам гал халуун байг. Намайг болоод эргэн тойрныхныг маань хайр дурлал ивээг” гэж шивнэж хэлнэ. Дараа нь алимаа нүднээс далд газарт тавиад хатсан хойно нь газар ухаж булаарай.

Алимны симороны ёслол

Хоорондоо хэл амаа ололцохгүй эв түнжингүй байгаа хүмүүст дараах ёслол ашиг тустай. Тэднийг хайраар холбон, хань ижлээ олоогүй нэгэнд хайртай хүнээ олоход нь туслана. Өөрийнхөө ур чадварыг шалгаж үзэх сонирхолтой хэнд ч бол алимтай нарийн боов хийж үзэхийг санал болгож байна!

Хийх жор нь: 1 шилэн аяга элсэн чихэр, 1 аяга гурил, 4 өндөг болон 4-5 алим бэлтгээд алимаа хэрчиж зүсээд тосолж бэлдсэн хэвэнд хийнэ. Гурил, элсэн чихэр, өндөгөө хооронд нь холиод зуурсан гурилиа хэвэнд хийсэн алиман дээрээ тавина. 180° хэмтэй халуун зууханд 30-40 минут шарна.

Энэ амттангаа хийж бэлтгэж байхдаа өөр юуны ч тухай биш, зөвхөн хайртай хүнийхээ тухай бодоорой! Хайртай хүнийхээ дүрийг нүдэндээ харж, та хоёр хэрхэн аз жаргалтай байгаагаа сэтгэлдээ төсөөлөөрэй! Гэр бүлийн холбоогоо бат бөх байхын бэлэгдэл болгон бялуун дээрээ самар, харилцаагаа гал халуун байлгахын тулд чимх халуун ногоо, хамтын амьдралын зам тань амар хялбар, саадгүй байхыг бэлэгдэн бага зэрэг цөцгийн тосоор тослож гөлгөр болгож ч болно. Мөн энд өгүүлээгүй ч таны өөрийн зөгнөл сэтгэмжээс хамааран өөр ямар ч амттан, чимэг байхыг үгүйсгэн хязгаарлахгүй.

Алим идэхийн ач холбогдол

Та ямар жимсэнд дуртай вэ? “Алим байхад эмчээр яах вэ” гэсэн эртний зүйр цэцэн үг хүртэл байдаг ажээ. Алимыг хамгийн анх 5000 жилийн тэртээгээс тарьж, ургуулж ирсэн хэмээх баримт байдаг. Саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний витамин С болон 100 гр алим идэхэд 1500 миллиграм витамин уусантай тэнцдэг гэнэ.

Харин алим их идэж байна гээд үрийг нь идвэл тийм ч сайн үр нөлөөтэй биш байх аж.
Гоо сайханчид ч алимын үр шимийг магтан сайшаадаг бөгөөд өнгөө алдаж, гундсан арьсыг сэргээж, гүн цэвэрлэх онцгой үйлчилгээтэй юм байна. Та бүхэнд алимны хамгийн наад захын ашигтай талуудыг хэлж өгье.

Арьс чангалах:Унжиж суларсан арьсыг түргэн хугацаанд чангалахын тулд шинэхэн алимыг нимгэн зүсээд нүүрээ арч. Хүзүүгээ арчихаа мартаж болохгүй.

Хэрэв таны нүүр батгаших хандлагатай бол энэ аргыг зуршил болгосон нь дээр.Мөн өглөө оройдоо алимны цуугаар шингэлсэн уусмалаар нүүрээ шавшиж байвал тун сайн. Үүний тулд нэг цайны халбага алимны цуун дээр 0,5 литр ус нэмэхэд л хангалттай.

Хэрэв та хугарамтгайм хумстай бол бэхжүүлэгчтэй тусгай “ванн” бэлд.Үүний тулд алимны цуу болон жирийн ургамлын тосны ижил хэмжээний орцтой бэлдмэл хийгээд хумсаа арчиж байгаарай.

Гарын харласан, өнгөө алдаж гундсан арьсыг алимны хальсаар арч.Ингэхдээ 2-3 минут чангахан шиг үрж өгөх нь чухал. Дараа нь гараа угаагаад, тэжээлийн тос түрхээрэй.

Хэрэв та шөнө хөлөрдөг бол унтахынхаа өмнө алимны цууг шингээсэн хөвөнгөөр биеэ нэлэнхүйд нь арчиж өг.Мөн таны алга хөлөрдөг бол дээрх аргыг хэрэглээрэй.

Янз берийн шарх, үрэвсэл, хөлдөлтийг түргэн эдгээхийн тулд шинэхэн алимыг нухаж бяцлаад асуудалтай хэсэг дээрээ тавина.

Алим залуужуулах үйлчилгээтэй.Үүний тулд хоёр хоолны халбага хатааж, нүдсэн алим дээр 0,5 литр хүйтэн ус хийгээд нэг цаг хандална. Дараа нь гал дээр тавьж, буцалтал нь байлгана. Гал дээрээс авсны дараа хөргөөгөөд корица нэмнэ.

Үсээ бэхжүүлэхийн тулд угаасны дараа алимны модны навчны хандаар зайл. Хэрэв та хэвийн арьстай бол 50 грамм ногоон алимны хальс дээр 0,2 литр ус нэмж хандал. Дээр нь 2-3 жүржийн хальс нэмж өгөөд буцалга. Дараа нь хандаа гал дээрээс аваад 1-2 цаг байлгана. Үүний дараа үсээ угааж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *