Categories
Uncategorized

Иддэг болгон хоол биш. Хольж идэж болохгүй хүнсүүд ЗААВАЛ УНШААРАЙ. ШЭЙРЛЭЭРЭЙ

Иддэг болгон хоол биш, арааны шүлс асгарам хачин сайхан харагдсан бүхэн таашаал өгдөггүй гэдгийг бид одоо эрхбиш мэдэх болсон байлгүй.

Хоол л юм чинь нэг ходоодонд орсноор яав л гэж бодож болохгүй. Зарим нэг хүнсний найрлагад хооронд нь хольж идэж болохгүй бодисууд орсон байдаг. Жишээ нь:

Улаан, цагаан лууванг хольж идэж болохгүй

Эдгээрийг хольж идэж огт болохгүй. Учир нь цагаан лууванд С амин дэм, улаан лууванд чийг бамын эсрэг хүчлийн эд агуулагддаг. Тийм учраас тэдгээр нь хоорондоо холилдмогц С амин дэмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Лууван болон далайн гаралтай хүнс хольж идэж болохгүй

Мөн эдгээр хүнсийг ямар ч жимстэй хольж идэж болохгүй. Учир нь лууван ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Тиймээс энэ үед жимс идвэл түүнд агуулагдаж байдаг бодисууд гэдэс ходоодны бактерт задарч хүний биеийг таргалуулахаас гадна бамбай булчирхайг үрэвсүүлж томруулдаг байна.

Үхрийн шарсан махыг төмстэй хольж идэж болохгүй

Ийм хоолонд азийнхан төдийгүй, европчууд ч дуртай. Энэ хоёрыг хольж идэж болох ч байнга тогтмол идвэл ходоодонд хортой нөлөө үзүүлж шархлаа үүсгэнэ.

Max, далайн гаралтай хүнсийг хамт нэг дор идэж болохгүй

Дээр дурдсан хүнснүүдэд уураг маш их агуулагдаж байдаг тул идсэнийхээ дараа цай ууж болохгүй. Цайнд байдаг бодис уурагтай нийлээд гэдэсний хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг. Иймд мах болон далайн бүтээгдэхүүн идсэнийхээ дараа зөвхөн буцалсан ус л ууж байгаарай.

Архи уусан бол шар лууван идэж болохгүй

Шар лууван дахь В аминдэм нь спирттэй холилдож элэгний өвчин үүсгэх аюултай.

Архи уухдаа хийжүүлсэн ундаагаар даруулж болохгүй

Хэрэв архийг хийжүүлсэн ундаагаар даруулж уувал нүүрс хүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт муугаар нөлөөлнө. Мөн зүрх тархины судсыг гэмтээдэг болох нь нотлогдсон байна. Иймд архи уух үедээ зөвхөн ус л уугаарай.

Хольж идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд:

Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.

Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг

Буурцгийн ээдмийг өндөгтэй холиж идэхгүй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.

Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.

Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.

Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.

Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.

Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.

Үнээний сүүг жүржтэй холиж идэхгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг нөлөөлдөг.

Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.

Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.

Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *