Categories
Uncategorized

Дандаа л идэж ууж байгаа бүхнээсээ болоод өөрөө өөрийгөө өвчлүүлж удаан жил явсанаас эрт нас барж байна. Буруу хооллолт хавдар болон бусад ноцтой өвчлөлийн шалтгаан болж байна ЗААВАЛ УНШААРАЙ. ШЭЙРЛЭЭРЭЙ

Хэдэн зүйл хэлэе гэж бодоод л байсан юм бичлээ. Ерөнхийдөө зөвхөн над дээр орж ирж байгаа өвчлөлүүдээс базаад хэлэхэд:

1) 18-25 насны эрэгтэйчүүд өвчлөл архаг үрэвсэл харьцангуй гайгүй. Эмэгтэйчүүд нь ихэнх нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин их, миом, уйланхай, өндгөвчний үрэвсэлгэх мэт.

2) 26-35 насны эрэгтэйчүүд жингийн илүүдэл, архины шалтгаант элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл гэх мэт.Эмэгтэйчүүд бас л эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд/миом зангилаа, элэгний өөхлөлт, цөсний замын үрэвсэл

3) 35-45 насны эрчүүд Жингийн илүүдэл, архины болон архины бус шалтгаант элэгний өөхлөлт, Гепатит В С, нойр булчирхайн архаг үрэвсэл.

Цөсний замын үрэвсэл Түрүү булчирхайн томрол, Рентгенд зүрхний томрол, архаг бронхит нурууны суулт ясны ургалт .Эмэгтэйчүүд Жингийн илүүдэл, Архины бус шалтгаант элэгний өөхлөлт, нойр булчихрай, цөсний замын эмгэг, Бөөрний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд/миом, уйланхай өндгөвчний үрэвсэл/ нурууны суулт ясны ургалт

4) 45-аас дээш насны эрчүүд: Элэгний архаг үрэвсэл, элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, Цөсний чулуу Түрүү булчирхайн томрол, Зүрхний томрол, архаг бронхит.

Нуруу хүзүүний суулт мурийлт, яс ургалт Бамбай блчирхайн эмгэг Эмэгтэйчүүд Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинүүд /Миом, уйланхай, үрэвсэлүүд/ Зүрхний томрол, Нуруу хүзүүний суулт, яс ургалт, хоол боловсруулахын эмгэг элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, бамбай булчирхайн эмгэг гэх мэт өвчлөлүүд эдгээр насныханд ихээр тохиолдож байна. Арай дэндүү.

ГЭТЭЛ энэ бүгд юунаас болдог вэ гэхээр. 16 тайгаас тамхи татсан залуу 40 гараад даралт ихсэдэг болж байна.18 тайгаас архи уусан залуу 30 гараад элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж байна. Болохгүй бүхнийг хольж идсэнээс болоод ходоодны шарх, архаг үрэвслүүдтэй болж байна.

Өглөө их өлөн явсанаас, эсвэл удаан өлсгөлөн явсанаас цөсний чулуу их болж байна.

Буруу суусанаас, биеийн тамираар хичээллэхгүйгээс нурууны суулт мурийлт ясны ургалттай болж байна. Дандаа л идэж ууж байгаа бүхнээсээ болоод өөрөө өөрийгөө өвчлүүлж удаан жил явсанаас болоод 40 гараад дээрх зовиурууд ихээр илэрч эрчүүд 65 хүрэхгүй, эмэгтэйчүүд 75 хүрэхгүй нас барж байна.

ХҮҮХНҮҮД ЭЭ, өдөр бүр нүүрээ буддаг шигээ доод дотоод ариун цэвэртээ сайн анхаарал хандуулаач ээ. Гурван сардаа 1 удаа үзүүлчихэж байгаач ээ.

Батга гарвал яадаг бил ээ тэрэн шигээ л анхаарлаа хандуул л даа. Та нарын өмсөөд байдаг бенз дотуур хувцас манай нөхцөлд хамгийн тохиромжгүй дотуур хувцас шүү. Наадхаас чинь болж бүсгүйчүүд өгсөх замын халдвар авч, үрэвсэх тохиолдол их байдаг шүү.

ЭРЧҮҮД ЭЭ, шээснийхээ дараа бэлэг эрхтэнээ арчиж эсвэл угааж сур л даа. Шээс үнэртээд байдаг юм. Бэлгийн харьцаанд орохдоо угааж бай л даа. Бүсгүйчүүдээ үрэвсүүлээд байна шүү дээ.

Муухайгаар хэлсэн бол уучлаарай. МАШ ЭНГИЙН ЗҮЙЛ НЬ ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ЗААВАЛ ХАМРАГДАЖ, ӨВДСӨНИЙ ДАРАА БИШ ӨВДӨХӨӨС ӨМНӨ СЭРГИЙЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ШҮҮ.

Дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр

Агаарын бохирдол болон идэж байгаа хоол хүнсээс болж хорт хавдар өвчин сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй нэмэгдэж байна. Элэгний хорт хавдраар бүр дэлхийд тэргүүлж байгаа нь эмгэнэлтэй. Харин ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт орж байгаа статистик тоо байгаа юм.

Сүүлийн үед бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн эмч нар хэлж ярьж байна. Мөн дээрээс нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон элдэв сүлжээний эм хэрэглэснээс болж хорт хавдраар өвчилж, амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Тиймээс хүүхдүүдийн эрүүл мэндэд хандаж, Хүний их эмч С.Энхтайван дараах анхааруулгыг хүргэлээ.

Тэрбээр “Би хүний их эмчээр 40 жил ажиллаж байна. Монголд насанд хүрэгчдийн хорт хавдар өвчин хуруу дарам цөөн, хүүхдийн хорт хавдар огт байгаагүй.

Гэтэл сүүлийн 30 жилд хүүхдийн хортой өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус алдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хордлогот тууралт, хорт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол доройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихэссэн.

Энэ нь хүүхдийн буруу хооллолт, хэтэрхий их тансаг хэрэглээ, хяналтгүй хоололттой шууд хамаатай байна.

Чипс, бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсласан бүгд хор хүргэж байна.

Халуун ногоо, бэлэн хоол бүүр ч осолтой ба ийм хоол гэдэс ходоодны ханыг нүхлэж шархлуулаад улмаар гэдэс цоорч эндэх, хагалгаанд орох тохиолдол их болов. Хүүхдээ өвдөхөөс, өөрсдөө өвдөхөөс, гэр бүлээ өвдөхөөс сэргийлж үйлдвэрийн бүхнээс татгалзаарай. Хоолноос өөр анхаарах зүйл бол дэлгэц.

Зурагтын дэлгэц хараанд сөрөг нөлөөтэйн дээр тархи ядрааж, архаг цус багадалт тархины саа таталт өвчинд өртөөж байна. Хүүхэд хүндээр нэг л өвдөхөд дахин дахин өвддөг болчихдог учир хүүхдийнхээ эрүүл мэндэд эртнээс анхаараахыг эцэг эхчүүдэд зөвлөе” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *