Categories
Uncategorized

Аарцагны хазайлттай эсэхээ өөрөө тодорхойлоорой. Аарцаг нурууны гажилтаас үүсэх эмгэгүүд. Хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Яг үнэнийг хэлэхэд монголд аарцагны гажилтгүй хүн ховор байна.

Аарцагны гажилт гэж ууц болон сүүжний яснуудаас тогтсон ясны өвөрмөц бүрдэл дээр суурилсан яс, үе, булчин, мэдрэлийн ширхэгүүдээс бүрдсэн амин чухал тогтолцооны хэвийн тэгш хэмт байрлал болон хэвийн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ.

Төрөлхийн болон ихэнх тохиолдолд олдмол байдлаар үүсдэг. Хүн амын бараг 85% нь аарцагны гажилттай байна. Аарцагны гажилтаас үүдэн нуруу мурийх, нугалам хоорондын жииргэвчийн өндөр намсах,улмаар хөлийг мэдрэлжүүлдэг захын мэдрэлүүд дарагдан түнх,гуя, тахим, шилбэний дагуу урд,

ар болон хажуу талаар өвдөх, 2 хөлийн ачаалал өөрчлөгдөх, их биеийн тэнцвэр амархан алдагдах, өвдөг өвдөх,өвдөгний үенд яс ургах, хөл урт богино болох, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хямрах, үргүйдэл, давсаг сулрах, зэрэг олон төрлийн шинж тэмдэг, зовиур мэдрэгдэж болно.

Ажил,амьдралын буруу хэвшил, гэмтэл, ясны бүтэц, нас хүйсийн онцлогоос хамааран олон янзын гажилт тохиолддог бөгөөд тухайн хүний нас, өвдөлтийн зэрэг, гажилтын онцлогоос хамааран өөр өөр зарчмаар засна. Хэрэв аарцаг гажсан бол заавал засуулж аарцгаа тэгшлүүлэх шаардлагатай.

Тэгвэл аарцагны гажилттай эсэхийг яаж мэдэж болох вэ?

Ардаас:

Мөрний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.

2 хөлийн босоо шугам адил өндөр, адил налуутай байгаа эсэх

Бэлхүүсний нугалааснууд 2 талдаа ижил түвшинд, ижил тоо, ижил урт урт болон ижил гүнтэй байгаа эсэх

Ташаа ууцны ясны уулзвар дээр үүсдэг хонхорхой нэг түвшинд , нурууны голоос адил зайд байрлаж байгаа эсэх

Ташааны ясны ар дээд ирмэг нэг түвшинд байгаа эсэх

Хонгоны нугалаас нэг түвшинд байгаа эсэх

Арын гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх

8.Өгзөгний хэлбэр 2 талдаа ижил эсэх,өндөр нь ижил эсэх

Урдаас:

1.Эгэмний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.

Бэлхүүсний хэлбэр ижил байгаа эсэх

Хүйснээс ташаа хүрэх зай 2 талдаа ижил хэмжээтэй байгаа эсэх

Цавьны нугалаас нэг түвшинд байгаа эсэх

Ташааны ясны дээд ирмэгт үүсэх товгор нэг түвшинд байгаа эсэх

Өврийн гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх

Зогсоо байрлалд өвдөг нэг түвшинд байгаа эсэх

8.Гарын хурууны үзүүр 2 талдаа ижил түвшинд байгаа эсэх

  1. Ташааны хэлбэр 2 талдаа ижил байгаа эсэх , урд ирмэг нь нэг түвшинд нэг хавтгайд байрлаж байгаа эсэх

10 . 2 хөлийн урт ижил байгаа эсэх

  1. Суугаа байрлалд өвдөгний урд ирмэг нэг түвшинд байгаа эсэх

Хэрэв эдгээр шинжүүд илт ажиглагдаж байвал таны хайртай хүн ямар нэг хэмжээгээр аарцагны гажилттай байна гэсэн үг. Гол нь та цаг алдалгүй оношлуулах шаардлагатай.

Тиймээс хойш тавилгүй одоохон өөрийгөө толинд анхааралтай сайн ажиглаарай. Хүүхдээ тэгш зогсоож байгаад ар өврөөс нь сайн анзаараарай. Гэхдээ та санаа зоволтгүй. Нурууны мурийлттай харьцуулбал аарцагны гажилт харьцангуй амархан засагддаг.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага

Багана нурууны муруйлт (Scoliosis)-с хамааралтайгаар булчингын чангарал үүсгэн цаашилбал аарцаг ясны хэмийг алдагдуулан нурууны нугалмыг бүтцийн өөрчлөлтөнд оруулдаг, хэжмилтээр 2 хөл зөрүүтэй урт, богино болохыг аарцаг нурууны гажилт гэнэ.

Хамрах хүрээ: Аль ч насныханд тохиолдоно. Дэлхий дээрх хүн амын 1% л аарцаг нурууны гажилтгүй, санаа зоволтгүй.

Үүнийг үүсгэх шалтгаан:

PS: Бидний тоодоггүй нарийн бус мэт санагдах үйлдэл хөдөлгөөнийг анзаараггүй хийснээс болж аарцаг нурууны гажилт бий болдог.

Эмэгтэйчүүд нэг мөрөндөө цүнх удаан бариж хэвших, хүүхдээ нэг талдаа авч тэврэх мөн сургуулийн насны хүүхдүүд хэт хүнд цүнх үүрч явах, дэлгүүрээс худалдан авалт хийгээд 1 торонд бүх зүйлсээ хийн багтааж авч явах гэх мэтээр мөрөнд үүрэх жинг тэнцүү хувиарлалгүй зөвхөн 1 талд жинг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр үйлдлийг байнгын давтамжтай үйлдэх.

Огцом суугаа болон хэвтээ байдлаас өндийх. Ямар нэг хүнд жинтэй зүйл өргөхдөө нурууны үе нугалмуудыг гэмтээх (энэ үед нурууны жийргэвч цүлхийх, дискны ивэрхий, диск нарийсах буюу суулт үүсэх гэх мэтээр гэмтэл тохиолдож болно). Хий гишгэлэх, хөл алдах, халтирах, явганаас унах, гүйж харайх үсрэх үедээ аль 1 хөлөнд жингийн хувиарлалтыг их хэмжээгээр өгөх.

Даарч жиндэх гэх мэтчилэнгээр бид нурууны нугалмыг ямар нэгэн байдлаар бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтөнд оруулж гэмтээсээр ирсэн байдаг. Үүнийг дагаад дараах зовиурууд илэрнэ. Зовиур өвдөлт нь нуруунд ямар гэмтэл учирснаас шалтгаалан тэр даруй илрэхгүй байж болно (нурууны жийргэвч цүлхийх, жийргэвч урагдах, нугалам дарагдаж нарийсах)

аарцаг нурууны гажилт зурган илэрцүүд

Зовиур

Өглөө босоход нуруу чилсэн байдалтай сэрэх.

Хүзүү мөр хөших, нурууны 2 талаар далны хооронд хөндүүрлэж бүсэлхий нуруугаар чилж өвдөх.

Удаан цагаар зогсоо ажил хийх, жолоо барих үед зовиурлах.

Гэдийх, тонгойх үед нуруу тасрах гэж байгаа мэт өвдөх

Маш бага тог жирвэлзэх маягийн өвдөлт гуяны ар талаар мэдрэгдэх

Хоол ундны дуршил муудах, хоолны шингээлт муудах (хэхрүүлэх, унгуулах, өтгөн хатах, цагаан мах эргэх)

Биений юм өвдөлттэй ирэх

Шээс ойр ойрхон хүрэх, шээс дусагнах

PS: Мөн таны гутлын ул аль нэг талаасаа илэгдсэн байгаа эсэхийг анзаараарай. Танд дээрх зовиуруудаас аль нэг нь илэрч байвал мэргэжлийн эмчид хандан зөвөлгөө авч оношлуулж, эмчлүүлээрэй. Рентген зураг авхуулах нь оношийн ач холбогдолтой.

Тохирох эмчилгээ

Аарцаг нурууны бариа засал хийлгэх , бумба соруул засал болон физик эмчилгээний багажыг ашиглан булчинг суллаж нугалам үе хоорондын өөрчлөлтийг арилгахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчээр зүү эмчилгээ хийлгэнэ.

Гам барих

Эмчилгээ хийгдэж дууссаны дараа та нуруугаа хамгаалж хүнд зүйл аль болох өргөхгүй байх, салхи сэв авхуулалгүй, хүйтэн чийгтэй орчинд ажиллахгүй байх, даарч жиндэхгүй байх нь өвчний эдгэрэлт, сэдрэлтэнд нөлөөлөх тул та хичээнгүйлэн өөртөө анхаараарай.

Амьдралын утга учир болох багана нуруугаа хайрлая.

Уламжлалт анагаах ухааны төв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *