Categories
Uncategorized

Их идсэний дараа хоолоо шингээх хялбар аргууд. ӨӨХ ТОСТОЙ ХООЛ ИДСЭНИЙ ДАРАА ХҮЙТЭН УНДАА УУЖ БОЛОХГҮЙ!!! ХАДГАЛААД АВААРАЙ

өөрийн ч мэдэлгүй их хэмжээгээр хоол идсэний улмаас дотор муухайрах, гэдэс дүүрч бие тавгүйрхэх, цаашлаад хордлогод орох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салах, ходоод гэдсээ өвчлүүлэхгүй байхад туслах хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Хооллосны дараа хэвтэж болохгүй

Таны мөрдөх ёстой хамгийн чухал дүрмүүдийн нэг бол аливаа хоолыг идсэний дараа хэзээ ч шууд хэвтэж болохгүй. Хоолноос 2 цагийн дараа орондоо орох, амарч болдог. Хэрэв оройтож хооллосон бол, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, шатаар дээшээ доошоо уруудах, цэвэр агаарт алхаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Эсвэл дугуй унаж ч болох шүү дээ.

Аль болох илчлэг багатай, амин дэм ихтэй хоолыг идэх
Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Олон төрлийн жимс, нарийн ногоогоор баялаг амттай хоолыг идэж хэвшээрэй. Хоолны ширээний ард суухдаа “Цадахгүй, өлсөхгүй босох” дүрмийг баримтлаарай.

Удаан, зажилж идэх

Ямар ч төрлийн хоолыг идсэн, заавал сайтар зажлах, аль болох удаан идэх хэрэгтэй. Тэгж байж, бидний идэж байгаа хоолны ширхгүүд сайтар задарч, түргэн шингэдэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгдэнэ. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Ширхэг ихтэй хоол идэх

Бүх төрлийн будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь өтгөн хаталтаас сэргийлэх, биед хуримтлагдсан муу зүйлсийг гадагшлуулахад тустай байдаг. Тиймээс тэдгээрийг хүнсэндээ өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

Идсэн хоолны илчлэг, хэмжээгээ хянах

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Хэрвээ та ямар ч хяналтгүйгээр хоолыг ихээр идэх, идсэнийхээ дараа гэдэс хямрах, өвдөх шинжүүд илэрдэг бол өдөрт идсэн хоолны жагсаалтыг гаргах, илчлэг тослогоо хянаад явахыг зөвлөж байна. Ингэснээр эдгээр таагүй шинж тэмдгүүдээс түргэн салах давуу талтай.

Хоолох үедээ бүсээ чангалж, даруулга зүүх хэрэггүй

Зарим охид бүсгүйчүүд хоол идэхээсээ өмнө бүсээ чангалах, бариу даруулгыг зүүдэг. Учир нь ингэснээр бага идэж, түргэн цаддаг хэмээн эндүүрдэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ходоод гэдсийг хямрааж, хоолыг удаан шингээх, зовиурыг ихэсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Бохь зажлах

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

Органик тараг

Тарагны бүтэц нь исгэлэн, байгалийн гаралтай учир хямарсан гэдсэнд сайн нөлөөг үзүүлдэг. Гэхдээ аль болох чихэргүй, натурал тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Цагаан гаа

Хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүссэн үед, цагаан гааг эртнээс хэрэглэдэг байжээ. Мөн тархинд нөлөөлж, толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдааж, ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгадаг юм. Түүнчлэн цагаан гааны найрлагатай цайг ууснаар сарын тэмдгийн үеийн өвдөлт, дотор муухайралт, шарталт зэрэгт сайнаар нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Ургамлын цай

Хэрвээ хоол шингэхгүй байвал төрөл бүрийн үйлчилгээтэй ургамлын цайг уухыг зөвлөж байна. Жишээ нь, багваахай цэцгийн цай нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг.

Мөн хүндхэн хоолны өмнө болон дараа ууснаар хоолны шингэц сайжирна. Харин удвал цэцгийн цай нь, хоол шингээх явцад сайнаар нөлөөлж, сарын тэмдгийг тогтворжуулж, суулгалт, дотор муухайрах, бөөлжис хүрэх зэргийг намдаадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Мөн ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгах үйлчилгээтэй. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно.

Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлсэн байна.  Үүнд: 

1. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

2. Осол гэмтлээс сэргийлэх, холын замд хурд тохируулан явах

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

3. Наранд цохиулахаас сэргийлж, нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд байх, хэт халууцахаас сэргийлэх

4. Бага насны хүүхэд болон хараа хяналт тавих шаардлагатай жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал халамж тавих

5. Голын усанд болгоомжтой орох, үерийн аюулаас сэрэмжлэх

6. Гэр орон объектод галын аюулгүй байдлыг хангах

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

7. Хоолоо тохируулан идэх, хэт их хэмжээгээр өөх тостой хоол идэх,  өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа уухгүй байх, архи уухыг цээрлэх

8. Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдолд гараа заавал угаах

9. Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

10. Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

– Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвшөөрөлтэй, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх

– Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

-Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх

– Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

– Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

– Өөрсдөө болон хүүхдэд буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх

– 0,5, 1, 1,5, 2 литр гэх мэт  хэмжээгээр савлагдсан   ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх

– Хүн бүр нэг удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой

– Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан авах

– Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалах хэрэгтэйг анхааруулсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-304-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *