Categories
Uncategorized

Толгойн өвдөлт нь ямар нэг өвчний шинж тэмдэг болж илэрдэг ЗААВАЛ УНШААРЙ ХАДГАЛААД АВААРАЙ

Шанаагаар хатгуулах, чих шуугих шинж илэрвэл хонины шөл, шар тос, бурам зэргийг хэрэглээрэй

Толгойн өвдөлт нь сүүлийн үед залуучуудад түгээмэл тохиолдох болсон бөгөөд энэ нь олон өвчний шинж тэмдэг, зовиур болж илэрдэг ч биеэ даасан өвчин гэж хэлж болно.

Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган, цус нь дангаараа болон хоорондоо нийлж хавсарч хямарсанаар өвчин үүсгэгч гол шалтгаан болдог. Толгойн өвдөлт нь ихэнх тохиолдолд ямар нэг өвчний шинж тэмдэг болж илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Өдөр унтах, шөнө нойргүй хонох, архи хэтрүүлэн хэрэглэх, удаан ярих, уйлах, малгайгүй явснаар салхинд цохигдох, их зүйл бодож стрессдэх, уурлаж бухимдах, хурц үнэр үнэрлэх, хурц үнэр, утаанд удаан хугацаагаар байх, дулаан газраас гэнэт гарч салхинд цохиулах, сэтгэл түгших, айх, гэнэтийн цочролд орох, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд орох зэрэг олон шалтгаантайгаар толгой өвддөг.

Уламжлалт анагаах ухаанд толгойн өвдөлтийг нарийн авч үздэг бөгөөд өвдөлтийн байршил, хэлбэр зэргээр нь авч үзэж, оношлон, тохирох эмчилгээг хийдэг. Байршлын хувьд эрүү, шүд орчим, нүдний ухархай, хоёр нүдний хооронд, дух, дагз, хүзүү, толгойн ар тал, толгой таллах, хамар, хацар зэрэг газруудад өвддөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Харин хэлбэрийн хувьд хатгуулах, дүүрэх, манарах, хамраас нус гоожих, чих дүлийрэх, толгой эргэх, гэрэлд нүд гялбах, дуу чимээнд төвөгшөөх, бөөлжис цутгах, огих, нойр хулжих, толгой хүндрэх, эргэх, шилэн хүзүүгээр хөших зэрэг өвдөлтүүд байна.

Тухайлбал, шанаагаар өвдөх, хатгуулах, чих шуугих, шүд, эрүү өвдөх, магнай хөмсөгний завсар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ нь хийнээс шалтгаалсан толгойн өвдөлт юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Энэ тохиолдолд тослог, хүнд, бүлээн шимтэй хоол хүнс буюу хонины шөл, бүлээн сүү, шар тос, бурам зэрэг хийг дарах идээ унд хэрэглэж, тайван дулаан орчинд байх хэрэгтэй. Харин хүйтэн ус, кофе, айраг, өтгөн цай зэргээс татгалзаж, уурлаж бухимдахгүй, даарахгүй, салхинд цохиулахгүй байх хэрэгтэй.

Толгой, бие, нүд халуу оргиж, аргах шинж илрэн шарын халуунаар толгой өвдсөн тохиолдолд шинэ тос, үнээ, ямааны сүү, айраг буцалган ууж, сэрүүн, тайван газар байх хэрэгтэй. Харин архи уух, хонь, үхрийн мах, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзан, халуун газар удаан хугацаанд байх, хүнд ажил хийх, үд дунд унтах зэргийг тэвчих нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Мөн толгой хүндрэх, хоолны дуршил буурах, бөөлжих, нүд хавдах зэрэг шинж илэрвэл даарч хөрөхөөс сэргийлж, өдөх унтахгүй байх шаардлагатай. Магнай, нүдний ухархай, эрүүгээр өвдөлт ихтэй, өлсөх үед илүүтэй толгой өвдөх шинж илэрвэл архи, тамхи, өтгөн цай зэргээс татгалзаж, шимтэй хоол унд түлхүү хэрэглэн, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.

Энэ мэт толгойн өвдөлтүүд нь өөр өөр шалтгаан нөхцлөөр үүсдэг тул толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өвчин намдаах эм уугаад өнгөрөөх бус уламжлалтын мэргэжлийн эмч нарт хандаж эмчлүүлэх хэрэгтэй. Толгойн аль ч төрлийн өвчин байсан хий, шар, бадганы хямралаас шалтгаалж үүсч байгаа тул эдгээрийг тэгшитгэх эмчилгээг хийх нь үр дүнтэй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, УАУ-ы их эмч Б.Болорчимэг

Толгой өвдөлт нь хүмүүст хамгийн өргөн тархалттай зовиур, шаналгаа бөгөөд амьдралын турш нийт хүн амын 90%-ээс дээш хувьд толгой өвдөх зовиур илэрсэн байдаг.

Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваана. Анхдагч толгой өвдөлтийн үед үзлэг, шинжилгээгээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, толгойн багцалсан (кластер) өвдөлт зэрэг тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус эмгэгүүд хамаардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Харин хоёрдогч буюу шинж тэмдгийн толгой өвдөлт нь тархи болон тархины мэнэн бүрхэвчийн үрэвсэл, тархины буглаа, аалзавч бүрхүүлийн доорх цус харвалт, гавал тархины гэмтэл, хавдар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хордлого зэргийн улмаас үүснэ.

Дараах толгой өвдөлтүүд зонхилон тохиолддог.

Хүчдлийн (булчин чангарлын) толгой өвдөлт

Мигрень

Архаг өдөр тутмын толгой өвдөлт

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Хүчдлийн толгой өвдөлт

Гавлын гадна талын хөндлөн судалт булчин чангарсантай холбоотой үүснэ. Тархалт хүн амын дунд 78%-ийг эзлэх бөгөөд ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг, толгой хүзүү нэг хэвийн байрлалд удаан хугацаагаар сууж ажилладаг эсвэл стресс, ачаалал, нойргүйдэлтэй хүмүүст зонхилон тохиолдоно.

Шинж тэмдэг:

Толгой бүхэлдээ эсвэл дагз-зулай, зулай-духны орчимд хөших, дүйрэх, дарсан, багласан мэт өвдөлт

Хөнгөнөөс дунд зэргийн хүчтэй өвдөлт

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Өвдөлт биеийн хүчний ачааллаар дордохгүй байх

Толгой, хүзүү, мөрний булчин хөндүүрлэж, эмзэглэлтэй болж болно.

Мигрень: Удамшлын шалтгаантай судас зохицуулгын өөрчлөлтийн улмаас үүснэ. Тархалт хүн амын дунд 16%-ийг эзэлдэг. Эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг нь толгой таллаж, лугшиж хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт ихэвчлэн нүдний ухархай, дух-чамархайн орчимд төвлөрөн, толгойн нэг талыг хамарна.

Ихэвчлэн гэрэл, дуу чимээ, хөдөлгөөнд сэдэрдэг. Зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих зовиур илэрнэ. Мигрений толгой өвдөлт нь хэдэн цагаар үргэлжилдэг бөгөөд 3 хүртэлх өдөр үргэлжилж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Архаг өдөр тутмын толгой өвдөлт: Нийт хүн амын 3% нь архаг өдөр тутмын толгой өвдөлттэй байдаг. Толгой өвдөлт сард 15-аас дээш хоногоор, гурваас дээш сарын турш илэрвэл архаг өдөр тутмын толгой өвдөлт гэнэ.

Архаг өдөр тутмын толгой өвдөлт нь толгой өвдөлтийн биеэ даасан хэлбэр биш бөгөөд дээрх шинж тэмдэгтэй хүмүүс нь мигрень, булчин чангарлын толгой өвдөлттэй байдаг. Зарим тохиолдолд давтамж ихтэй толгой өвдөлт нь өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болж эмээс хамааралтай толгой өвдөлтийг үүсгэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Эмээс хамааралт толгой өвдөлт: Мигрень, багцалсан болон хүчдлийн толгой өвдөлттэй хүмүүс эмчийн зааваргүйгээр өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс өвчин намдаах эмэнд хамааралтай болж эм уухгүй бол толгой өвдөж, тэгснээр илүү их эм хэрэглэх зэрэг буруу дадал үүсдэг.

Эмийн хамааралт толгой өвдөлттэй хүмүүст дараах зөвлөмжийг баримтлана.

Буталбиталын хослол (Fiorinal, Fioricet, Esgic), наркотик (мансууруулах) эмээс бүрэн татгалзах

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Триптан (Imitrex ба бусад), аспирин/ацетаминофен/кофейны хослолыг (Excedrin) сард есөн хоногоос илүү хэрэглэхгүй байх

Стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг (Ibuprofen, Advil, Motrin, Aspirin) сард 15 ширхэгээс илүү хэрэглэхгүй байх

Ацетаминофеныг (Tylenol) долоо хоногт хоёроос илүү хэрэглэхгүй байх

Аюултай толгой өвдөлтийн шинж тэмдэг: Дараах толгой өвдөлт илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Гэнэт үүссэн, хэдэн секунд, минутын дотор өвдөлт хүчтэй болсон, амьдралдаа тохиолдсон хамгийн хүчтэй толгой өвдөлт гэж дүрсэлж байвал

Хүчтэй толгой өвдөлт, халууралт ба хүзүүний хөшингөтэй хавсарч байвал;

Уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, ухамсарт ухааны алдагдалтай хавсарвал;

Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа, бага хэмжээний гэмтлийн дараа хурдан хугацаанд эхэлсэн бол;

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Шинэ толгой өвдөлт илэрсэн, ялангуяа жирэмсэн эсвэл 40-өөс дээш настай бол;

Мөчдийн сулрал, бадайрал, харааны өөрчлөлттэй хавсарч илэрвэл яаралтай эмнэлэгт хандана.

Толгой өвдөлт ба тархины хавдар: Тархины хавдартай хүмүүсийн ойролцоогоор 50%-д толгой өвдөх зовиур илэрдэг. Архаг толгой өвдөлттэй хүмүүст тархины хавдар үүсч болох ба толгой өвдөлтийн төрх өөрчлөгдөх, илүү хүчтэй болох, дотор муухайрах , бөөлжих шинж тэмдэг хавсарвал мэдрэлийн эмчид үзүүлж онош тодруулах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Толгой өвдөлтөөс сэргийлж болох уу?

Архаг толгой өвдөлттэй хүмүүс толгой өвдөлтийн хуанли хөтөлснөөр толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таньж, зайлсхийснээр толгой өвдөлтийн давтамжаа бууруулах боломжтой.

Толгой өвдөлт сэдрээх хүчин зүйл:

Стресс

Хоол алгасах, хэт бага хоол идэх

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Кофейн хэт бага эсвэл хэт их хэрэглэх

Хэт их эсвэл хэт бага унтах

Архи хэрэглэх

Зарим төрлийн хоол хүнс (улаан вино, бяслаг, шоколад, самар, өндөг, улаан лооль, цитрус, өөхтэй хоол

Толгой өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

Хөнгөн зэргийн эрчимтэй өвдөлт байвал аль болох өвчин намдаагч эмээс татгалзах, халуун цай, кофе уух, агаарт гарах, унтах, өөртөө цэгэн массаж хийх гэх мэт арга хэмжээг авна. Мигреньтэй хүмүүс харанхуй, сэрүүн, чимээгүй өрөөнд орж хэвтэх нь үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Дундаас хүчтэй өвдөлттэй бол эмчийн зөвлөсөн өвчин намдаагч эмийг ууна.

Дүгнэж хэлэхэд толгой өвдөх зовиур илэрсэн хүмүүс мэдрэлийн эмчид үзүүлж толгой өвдөлтийн хэлбэрийг тогтоолгож, өөрийн өвдөлтийг хянах арга, толгой өвдөлтийн хуанли хөтлөх арга зүй, толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таних, урьдчилан сэргийлэх, эмийн эмчилгээний зөвлөгөө авах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-307-1024x576.png

Хэрвээ өвдөлтийн давтамж олон, хөдөлмөрийн чадвар алдагдуулж байвал урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *