Бамбай булчирхайн Хашимотогийн өвчин нь түгээмэл тохиолдох өвчин бөгөөд насан туршид бамбайн дааврын эмийг ууж явдаг онцлогтой. Амьдралын туршид өглөө өлөн үедээ ганц эмийг усааар даруулж уугаад л явахад танаас ганц минут шаардагдана.

Хашимото буюу аутоиммуны үрэвсэл аажим аажмаар таны бамбай булчирхайн хэмжээг жижигрүүлж ЭХО-гоор гадаргуу нь барзгар, цоохор зураглал гардаг нь үрэвслийн улмаас лимфоцит эсүүдийн нэвчдэс үүсгэдэгтэй холбоотой Ауто (Auto) гэдэг нь өөрийн гэсэн үг Иммун (Immune) гэдэг нь дархлаа гэсэн үг.

Бамбай булчихайн дархлааны тогтолцоо гажиж өөрийн бамбайгаа гаднын биет гэж андуурч эсрэг биетүүд ихээр ялгарч үрэвслийн процесс аажим явагддаг учир архаг үрэвсэл гэдэг Орос ын анагаахад Хронический лимфоцитарный аутоиммный тиреодит, англиар Autoimmune thyroiditis (Hashimoto’s disease) гэж онош тавьдаг.
Хашимото өвчинтэй хүмүүс юуг анхаарах вэ:
Бамбайн орлуулах дааврын эм L-Тироксин Берлин-Хеми эмийг өглөө сэрэнгүүтээ өлөн ходоод дээр хангалттай усаар даруулж ууна.

Тироксин эмтэй зэрэгцэж өөр эмүүдийг зэрэг уухыг хориглоно. Ялангуяа ходоодны шүүрэл багасгадаг Алмагель мэтийн антацид, төмрийн бэлдмэл, мультивитамин, цөс холбогч Урсофальк тарлийн эмүүдийг ууж болохгүй.
Эмийг уусны дараа 30 мин – 1 цагийн дараа өглөөний цай ууна. Өглөөний цайн дээр алим, арвайн гурил, хивэг, байцаа, чинцай зэрэг хүнсний эслэг ихтэй зүйлс идвэл эмийн шимэгдэлтэнд сөргөөр нөлөөлдөг учир дээрхи хүнсний зүйлсийг өглөөний цайн дээр идэхгүй байх хэрэгтэй.

Тироксин эмийг нарийн гэдэсний ханаар шимэгдэж дуусахад 3-4 цаг болдог. Энэ хугацаанаас хойш өөр эмүүдийг уувал эмийн үр дүнд нөлөөлөхгүй. Тироксин эм их гаднаас орж ирж буй эм бэлдмэл,.хоолонд амархан задардаг тул аль болох эрт уувал сайн.
Бамбайн дааврын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг загасны тос /Омега-3/, далайн хүнсний бүтээгдэхүүн далайн байцаа, замаг, шинэ загас, сам хорхой зэрэг. Пармезан бяслаг нь Тирозин гэгч бамбайн дааврын нийлэгжилтэнд гол үүрэгтэй амин хүчлийг ихээр агуулсан учир энэ хатуу бяслагийг хэрэглэвэл сайн. Селен гэгч бичил элементийг өдөрт 1-3 ш нэмэлтээр уувал эмгэг дархлааны идэвхжилийг дарангуйлдаг.

Image may contain: text that says ‘хашимото евчний шинж тэмдэг Map амхай болох жин нэмэх ургуйдэх амархан ядрах арьс хуурайших גאי Yc усунах унах манарах Slim Shake уурлаж бухимдах’
Бамбайн үйл ажиллагааг багасгадаг хоол хүнс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнд шар буурцагнаас гаргаж авсан дуфү, соус, тос, өтгөн зуурмаг зэрэгт изофлавоноид гэдэг дааврын үйл ажиллагааг багасгадаг бодис байдгаас хэрэглээд хэрэггүй. Цагаан гурилан бүтээгдэхүүн дэх глютен цардуул нь дааврыг багасагадаг Глютенийг хүлээн авагч рецептор бамбайн булчирхайн фолликулын хананд, мөн нарийн гэдэсний салслаг бүрхүүлд байдаг. Бамбайн дутагдалтай хүмүүсийн жин буурахдаа удаан учир гурилан идэх юмыг идэхээс татгалзах.

Дархлааны эмгэг идэвжилтийг дарангуйлах Селен бэлдмэлийг өдөрт 1-3 удаа ууж заримдаа селен ихтэй хоол хүнсийг Бразил самар өдөрт 1-2 ширхэг наранцэцгийн хар самар, грек самрыг ихээр идэх Селен нь бамбайн дааврыг дэмждэг бүтээгдэхүүн.
Бамбайн дутагдлын үед бодисын солилцооны бүх хэлбэр удааширдаг учир илч ялгаралт буурдагаас тарган мөртлөө их даарамхай байдаг Дорнын анагаахын хэллэгээр гал нь унтарсан, ус нь ихэдсэн тул жин багасгах зорилгоор махан хоолны оронд мацаг барих хэрэггүй Иймд хоолоо аль болох халуун уураглаг, тос багатай, ногоо жимс элбэг идэх.

Зарим хоол судлаач нар голтой ногоон байцаа броккли, цэцэгт байцаа нь дааврыг багасагаж бамбайг томруулдаг гэж үздэг.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн их удаан болдогоос өтгөн хатна. Өтгөн хаталтын эсрэг хамгийн энгийн зөвөлгөө нь уух шингэний хэмжээг 1 кг жинд 40 гр байхаар Жишээ нь 60 кг х 40гр=2400гр цэвэр ус өдөр бүр ууж өтгөнийг зөөлөн болгоно 10%-н давсны уусмалаар цэвэрлэх бургуй тавих, гэдэс гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах сайжруулах Прозерин тариагаар,Лактулоза ууж болно Эмнэлгийн эмийн санд бэлтгэдэг Янгийн уусмалыг уулгах нь маш сайн нөлөө өгдөг. Спирулина буюу далайн замаг өдөр бүр идэх хэрэгтэй.

Өөх тосны солилцоо удааширсанаар цусанд холестерин ихэссэн байдгаас судасны хатуурал эрт эхэлдэг Холестерин бууруулах Омега-3, Мертенил зэрэг эмийг өдөрт 1 удаа шинжилгээний үзүүлэлтийг хэвийн болтол уух.
Тархины бодисын сайжруулах. Мексидол, Луотай, Гингко Билоба зэрэг эм тарианаас гадна оюун ухааны дасгалууд гадаад хэл сурах, үг цээжлэх, үгийн сүлжээ, оньсого таах, оюуны эвлүүлдэг тоглоомуудаар тогтмол удаан хугацаагаар оролдож хичээллэх.

Тироксин эм нь биед ямар ч гаж нөлөө байхгүй учир жирэмсэн үед уг эмийн хэрэгцээ ихэсдэгээс тунг 50 хувиар нэмэгдүүлж TSH дааврыг жирэмсэн үед 2,5 дотор барих хэрэгтэй. Урагт гаж нөлөө үзүүлэхгүй.
Тун тохироогүй үед ялангуяа эмийг анх өндөр тунгаар уухад зүрх дэлсэх, даралт ихэсдэг учир бага тунгаас ихэсгэж шинжилгээгээр үзүүлэлтийг хянаж байх ёстой. Настай хүмүүст гол төлөв 12,5 – 25 мкг бага тунгаар удаан уулгаж зүрхний цохилтын тоо, зүрхний ишеми, шигдээстэй бол зүрхний цахилгаан бичлэг хийж хянана. Өндөр тунгаар уулгавал зүрхний ишемийн атак өгч зүрх өвдөж хэм алдагдал ихэсч өвчтөн Тироксин уухаас айж эмийг орхидог.

Эмийг удаан хугацаагаар тасалсан тохиолдолд:
Гипотиреозын комад орж амь наснд аюултай байдалд хүргэдэг
Зүрхний унхэлцэг хальсны доор шингэн их хуралдаж унхэлцэгийг мэс заслаар нээж шингэнийг авахад хүргэдэг
Судасны хатуурал даамжирч наснаас эрт хөгшрөлийн шинжүүд гарна
Бамбай булчирхай хатуурч хэмжээгээр жижгэрч бамбайн үйл ажиллагаагүй болно

Ясны сийрэгжилт эрчимтэй явагдаж эмгэг яс хугарна
Үс ихээр унаж гоо сайхан гундана
Хүүхдэд бол өсөлт зогсож, сурлагын илэрхий хоцрогдолд орно
Биеийн юм алдагдаж үр тогтолт удааширна
Жирэмсэн эмэгтэйчүүд ураг зулбах, амьгүй төрөлт, өсөлт хөгжилгүй ураг

Төмөр дутлын цус багадалт
Өнчин тархинаас ялгардаг хөхний сүүний даавар ихдэхээс улбаатай хөх өвдөх, хөхнөөс сүү гарах
Сэтгэл гутралд их орж байнга нойр нь хүрч нүд сүүмийж гал цоггүй нүдтэй явах
Оюун ухаан эрс суларч эрт мартамхай болж, согтуу хүн шиг хэл нь орооцолдож удаан ярина, хоолойны өнгө царгиж бүдүүрнэ
Цусны даралт багасаж ухаан алдах, зүрхний цохилт цөөрч зүрхний дутагдалд орох

Бамбайн дутлын үеийн хавагналыг бөөрний хаван гэж андуурч эмчлэгдэх
Дээрхи зөвөлгөөнүүдийг уншсан хүмүүс даруй Хашимотогийн гаралтай бамбай дутагдал өөртөө байгаа эсэхийг шинжилгээ өгч Дотоод шүүрлийн булчирхайн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Энэ өвчин маш удаан аажим явцтай бодисын солилцоо унадагаас өөр өвчний доор эмчлэгдэж ирэх нь ховор биш юм. Ялангуяа ирээдүйн эх болох төлөвлөж буй охидууд, жирэмсэн бүх эмэгтэйчүүд, төрөлтийн дараа хэт таргалж байгаа ээж нар, ойр төрлийн хамаатнууд тань бамбайн эмгэгээр удаан өвдөж байгаа бол цаг алдахгүй үзүүлэхийг зөвөлж байна
Танд эрүүл мэндийнхээ төлөө боловсролоо байнга дээшлүүлж явахыг хүсье.
Эх сурвалж: Yogi Цай