Categories
Uncategorized

Мөөгийг эрт үеэс сүрьеэ болон халдварт өвчнийг анагаахад хэрэглэж иржээ. Мөөгий ач тус, ХЭРЭГЛЭХ ЗААВАР. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%), тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальци, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм.

Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг. Хатаасан мөөгөнд 20-30 хувь орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Цагаан мөөг нь дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биеэс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.

Хүн өдөрт 100-150 грамм шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал биеийн байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг. Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс…гээд байхгүй бодис бараг үгүй. Монголчууд мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгөнд 30-40% уураг агуулагддаг.

Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Цагаан мөөгийг уламжлалт анагаах ухаанд хүүхэд нялхас болон эхчүүдийн савны халуун, дотор халуун бууруулахад, элэгний өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн булчингийн агшилтыг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг учраас амаржсан эх болон хагалгаа хийлгэсэн хүн хэрэглэхэд нэн сайн гэдэг.

Цагаан мөөг артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд саяхан нээн илрүүлсэн бөгөөд бодисын солилцооны хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлж, савханцрын эсрэг антибиотик агуулдгийг тогтоожээ. Дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биенээс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Монгол оронд хортой мөөг цөөнгүй тааралддаг. Хортой мөөгийг өнгөөр нь таньж болно. Мөөг хэдий л хурц өнгөтэй гоё өнгөтэй байх тусмаа хортой байх магадлал өндөр.. Мөн хортой мөөгийг хагалж наранд тавихад хэсэг хугацааны дараа өнгө нь хувирч эхэлдэг. Эсвэл хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийж үзэхэд харладаг шинж чанараар нь бас таньж болно. Мөөг хөгшрөхөд түүнд агуулагдаж буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.

• Цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургадаггүй, хугалж үзэхэд цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг бороо орсны маргааш өглөө нь эрт түүхэд мөөг өтөөгүй эрүүл чанга байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

• Ойгоос мөөг түүхдээ хортой эсэхийг нь сайн нягтлаарай

• Мөөгийг хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана.

• Хатаахад анхаарах зүйл бас бий. Бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг учир мөөгийг нарийн зүсэж, хэлхэж хатаана.

• Цахилгаан зууханд хатаахдаа мөөгөө жигд тарааж тавин 50 хэмийн халуунд 5-6 цаг болгоно. Сайн хатаагүй бол 60-70 хэм болгоод бүрэн хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Оyster mushrooms буюу хясаан мөөгний талаар та хэр их зүйл мэдэх вэ? Таны эрүүл мэнд болоод мэдлэгт тань нэмэр болох үүднээс бид энэ удаад Хясаан мөөг гэж юу болох, түүний төрлүүд, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар цогц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Монголоор хясаан, Оросоор вешенка, устричный гриб, Англиар oyster mushrooms, шинжлэх ухааны нэршил нь Pleurotus.

Энэ мөөг нь Өмнөд мөсөн тивээс бусад бүх тив, эх газарт үхсэн модны  холтос, амьд модны ялзарч хөгцөрсөн гадаргуу дээр ургадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Иш нь малгайн хажуу талдаа байрлах ба далайн хясааны хэлбэр бүхий малгай нь багц болон давхарлан ургадаг. 8-20 см хүртэл томрох бөгөөд шим тэжээлээ бүрэн хуримтлуулах хэмжээ нь 8-10 см.

Хясаан мөөг 202 зүйл байдаг бөгөөд өнгө, үнэр, амт, ашиг тусын хувьд өөр өөрийн гэсэн онцлог, давуу талуудтай.

Хясаан мөөгийг дэлхийн өнцөг булан бүрт тариалдаг бөгөөд Зүүн Өмнөд Ази, Европ, Африкийн иргэд, тариаланчид түгээмэл тариалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

Монгол улсад анхлан хясаан мөөгийг 1986 онд Доктор, Профессор Х.Алтанцэцэг лабораторын нөхцөлд тарималжуулж байсан түүхтэй. Өнөөдөр хясаан мөөгийг монголдоо тарьж борлуулж буй хэд хэдэн хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо уншигч та бүхэнд хясаан мөөгний нийтлэг төрлүүдийг танилцуулья.

1. Сувдан хясаан мөөг

Хойд Америкт түлхүү ургадаг. Амт нь модлог боловч бага зэрэг чихэрлэг. Шиитаке мөөгийг бодвол амт нь арай зөөлөн.

This image has an empty alt attribute; its file name is 1-310-1024x576.png

2. Цэнхэр хясаан мөөг

Мөөг анх ургаж эхлэхдээ малгай нь цэнхэр өнгөтэй байдаг учраас цэнхэр хясаан гэж нэрлэсэн. Нас биед хүрмэгц өнгө нь саарал болон хувирдаг. Малгай нь бараан, заламгай нь цайвар өнгөтэй.

3.  Шар хясаан мөөг

Ихэнхдээ Азийн хойд бүс нутагт ургадаг. Шар хясаан мөөг нь нимгэн нарийн, тод шар өнгийн малгайтай учир маш болгоомтой хураах, тээвэрлэх шаардлагатай. Бусдаасаа илүү хурц үнэртэй. Алтан хясаан мөөг ихэвчлэн хайлаас, царс зэрэг модонд ургадаг.

4.  Ягаан хаясаан мөөг

Зарим газар “Фламинго хясаан” гэж нэрлэдэг. Халуун уур амьсгалд ургадаг учир ихэвчлэн халуун, чийглэг цаг агаартай бүс нутагт ургадаг. Маш хурц, модлог үнэртэй, бусдаасаа хатуу, бага зэрэг зажлууртай байдаг. Хадгалах хугацаа богино мөөг учир түүсэн даруйдаа хэрэглэвэл зохимжтой. Чанаж болгоход ягаан өнгөө алдаж цайвар өнгөтэй болдог. Далайн хоолыг санагдуулам амттай учир далайн бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэхэд тохиромжтой мөөг юм.

5.  Галт шувуу хясаан мөөг

Энэтхэгийн хясаан мөөг, уушгины хясаан мөөг ч гэж нэрлэдэг. Сувдан хясаан мөөгтэй төстэй харагддаг ч сайн анзаарвал малгай нь арай жижиг, цайвар өнгөтэй байдаг. Дулаан цаг агаартай оронд түлхүү ургадаг. Мөн сувдан хясаан мөөгнөөс урт иштэй, зөөлөн чихэрлэг амттай. Ихэвчлэн шилмүүст модонд ургадаг.

6.  Хаан хясаан мөөг

Бусад төрлийн хясаан мөөгтэй харьцуулахад хэд дахин том хэмжээтэй учраас “хаан хясаан” гэж нэрлэсэн байна. Хаан хясаан мөөг бөөгнөрч биш тус тусдаа ургадаг. Залуу үед малгай нь муруй байдаг ч нас ахих тусам хавтгай болдог. Гэрэл ихтэй, цэвэр агаартай газар жижиг иш, том бараан малгайтай болон ургадаг. Гэрэл агаар хангалтгүй, үед ялангуяа байшинд тариалахад өндөр бүдүүн иш, жижиг малгайтай ургадаг.

7.  Модны хясаан мөөг

Хойд Америкт түгээмэл ургадаг. Шиитаке мөөгтэй харьцуулахад арай зөөлөн модлог, чихэрлэг амттай.

8.  Абалоны буюу агч хясаан мөөг

Азийн царс мод, Тайвань, Өмнөд Африкт ургадаг. 2-5 см өргөн малгайтай, цагаан өнгөтэй, анхилуун үнэртэй.

9.  Таррагон хясаан мөөг

Өвслөг ургамалтай төстэй өвөрмөц үнэртэй. Хайлаасны хожуул, гуалин модонд ургадаг. 15 см хүртэл өргөн малгайтай, цайвар шаргалаас бүдэг бор өнгөтэй. Анхилуун үнэр амттай, гоньдтой бага зэрэг төстэй.

Хясаан мөөг нь хүний биеийг хорт бодисоос хамгаалдаг витамин, амин хүчил болон менаралаар баялаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Хясаан мөөгний 7 гайхамшигт ашиг тусыг та мэдэх үү?

1. Шим тэжээлээр баялаг

Хясаан мөөг нь эслэг, витамин, эрдэс бодис болон бусад чухал тэжээллэг бодисоор дүүрэн байдаг. Тэд нүүрс ус багатай байдаг тул нүүрс ус багатай хоолны дэглэм баримталдаг хүмүүст тохиромжтой сонголт юм.

100гр хясаан мөөгөнд:

Илчлэг 35 ккал

Тослог 0,44гр

Кали 0,42гр

Натри  0,018гр

Калори 28

Нүүрс ус 5 гр

Уураг 3 гр

Эслэг 2 гр

Витамин В  17%

Ниацин 27%

Фолийн хүчил 8%

Холин 8%

Кали 8%

Төмөр 6%

Фосфор 8%

Цайр 6%

– Пантотений хүчил (витамин В5) 22% тус тус агуулагддаг. Мөн витамин Д, селен зэрэг бусад шим тэжээлийг бага хэмжээгээр агуулдаг.

2. Зүрхний эрүүл мэндэд тустай

Хясаан мөөг нь холестерол, цусны даралт ихсэх зэрэг зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулж зүрхний эрүүл мэндийг дэмждэг.

3. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг

Хясаан мөөг нь зүрхний эрүүл мэндийг дэмжихээс гадна цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг.

2007 онд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй эмнэлэгт хэвтсэн 30 хүнд хийсэн судалгаагаар 7 хоногийн турш өдөр бүр 150 грамм чанаж болгосон хясаан мөөг идэх нь өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээг 22%, хоолны дараах цусан дахь сахарын хэмжээг дунджаар 23% бууруулдаг болохыг тогтоожээ.

4. Антиоксидант/Илүүдэл исэлдэлт явагдахаас урьдчилан сэргийлдэг бодисууд/-ын эх үүсвэр

Амьтны болон туршилтын хуруу шилний судалгаагаар хясаа мөөг нь антиоксидант бодисоор хангадаг бөгөөд эсийн гэмтлээс хамгаалдаг байна.

5. Дархлаа дэмжих үйлчилгээтэй

Хясаан мөөг нь вирусын эсрэг болон бактерийн эсрэг нөлөөтэй байдаг.

6. Ямар ч хоол хүнстэй хамт хэрэглэж болно

Энэхүү гайхалтай олон талын ашиг тустай мөөгийг бүх төрлийн хоол хүнсэнд ашиглахаас гадна хоолны дэглэм барьж байгаа үед хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг.

Бүх төрлийн шөлөнд гайхалтай амт нэмнэ.

Гоймон, бүх төрлийн үр тариатай хамт хэрэглэх боломжтой.

Чидун жимсний тос, армистай хамт хэрэглэвэл танд төгс амтыг мэдрүүлэх болно.

Бүх төрлийн сүмс, соусанд хэрэглэнэ.

Бүх төрлийн хүнсний ногоо, сам хорхой, тахианы мах үэрэг уургийн эх үүсвэрүүдтэй хамт хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

7. Бусад ашиг тус

Дээр дурдсан ашиг тусаас гадна эрүүл мэндийн өөр олон ашиг тустай болохыг эрдэмтэд баталсаар байна.

– Гэдэсний эрүүл мэндэд тустай. 2021 онд мэрэгч амьтдын судалгаагаар тарган хархыг мөөгөөр хоололсноор эмгэг төрүүлэгч нянгийн өсөлтийг бууруулж, гэдсэнд нь ашигтай тосны хүчлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

– Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Эдгээр мөөг нь үрэвслийн эсрэг нэгдлүүдийг агуулдаг. 2020 оны харханд хийсэн судалгаагаар мөөгний хандыг уулгаж эмчлэх нь сарвууны үрэвслийг эрс багасгасан байна.

Хясаан мөөг эрүүл мэндийн ашиг тус өндөртэй болохыг дээрх мэдээлэл бүрэн харуулж байна. Тиймээс өдөр тутмын хэрэглээндээ өргөн хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс урдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих, эрүүлээр жингээ барихыг эрмэлзэж байгаа хүмүүст нэн тохиромтой хүнсний бүтээгдэхүүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *