Categories
Uncategorized

Ядаргааг хашраагч Долоон банштай цайны жор ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчууд банштай цай, тэр дундаа долоон банштай цайг хий хуй дарах, ядаргаа тайлах зэрэгт сайн хэмээдэг.

Хавар, намрын улиралд хүний биеийн дархлаа суларч, ядрах нь их тул дээрх банштай цайг хэрхэн хийж бэлтгэх аргыг оруулъя.

Хийж бэлтгэх: Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж, сонгино давсаар амталж, жижгэвтэр банш хийнэ. Дараа нь хар цай чанаж, шаарыг нь шүүгээд юүлж бэлтгэнэ.

Халаасан тогоонд шар тос хийж хайлуулаад, бага зэрэг хуурай гурил цацаж хуурна. Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж, хонины дунд чөмөг орхиод, хэсэг буцалгасны дараа баншаа нэмж, нэг буцалгасны дараа сүлнэ. Аяндаа баншны гурил махнаасаа хөндийрч хөвсийхөд банш болчихсон байдаг.

Нэг аяганд 7 ширхэг банш орохоор бодож хийгээд, цайгаа халуунаар нь аягална. Эсвэл анхнаасаа тусгайлан 7 ширхэг банш хийгээд ууж ч болно. Энэ цайг 7 өдөр уувал архаг ядаргаа тайлагдаж, биеийн тамир тэнхээ нэмэгддэг гэх бөгөөд ядарч тамирдсан үед хамгийн хэрэгтэй цай гэж үздэг аж.

Амралтын өдрийн өглөөний эсвэл өдрийн хоолон дээр хийцтэй цай чанаж гэр бүлээрээ тойрон суунгаа уух шиг аз жаргалыг зөвхөн бид л мэдэх буй за. Тэгвэл та бүхэнд Халх хийцтэй цайг хэрхэн хийх тухай багахан мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Юун түрүүнд та бидэнд цайны ус, цайны идээ, сүү, шар эсвэл цагаан будаа, сүүлний өөх, борц, хатаасан хавирга, давс зэрэг хэрэг болно.

Хийх аргачлал:

Юун түрүүнд хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар эсвэл цагаан будааг сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ.

Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцалгана.

Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж аяганд хийгээд хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ. Ингээд л Төв халхын борцтой цай бэлэн болох нь тэр.

Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таны гэр бүлд аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *