Categories
Uncategorized

Чага мөөгийг ардын уламжлалт эмчилгээ болон гоо сайхан, хүнсэнд хэрэглэхийн ач тус, бэлтгэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

ЧАГА МӨӨГИЙГ ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНД ХЭРЭГЛЭХ

Хус модон дээр ургасан хатуу хар өнгийн мөөгийг чага буюу хусны мөөг гэж нэрлэдэг. Чага мөөгийг ардын уламжлалт эмчилгээ болон гоо сайханд өргөнөөр хэрэглэдэг.

XI-р зууны Оросын түүхэн баримтад Их Гэгээнтэн Владимир Мономахын уруул дээр гарсан зүйлийг чага мөөгний хандаар эмчилсэн тухай дурьдсан байдаг юм.

16-р зуунд Сибирийн ард түмэн бараг бүх өвчинг чага мөөгөөр эмчилдэг байжээ. Чага мөөгний хандаар зүрх судасны систем, элэг, бөөр, уушиг, ходоод, гэдэс дотрын өвчнийг эмчилж байсан байна. Мөн хатиг, үе мөчний өвчинийг чага мөөгний уусмалаар нойтон жин тавих замаар эмчилж байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

18-р зуунд Оросын эм баригч нар хусны чага мөөгөөр хавдар, ходоод гэдэсний өвчнийг эмчлэх жор гаргаж ирсэн байдаг байна. Бид хусны мөөгний анагаах чадлыг судалсан судлаач Велимудра Ткачеваас чага мөөгний талаар зарим нэг зүйлийг олж мэдсэн юм.

ЧАГА МӨӨГНИЙ ШИНЖ ЧАНАР

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Чага нь маш их эрдэс давс агуулдаг. Түүний үнсжилтийн хэмжээ 15%. Хусны чага мөөгөнд цахиур, төмөр, кальци, магни, натри, кали, цайр, зэс, манган агуулагддаг.

Чага нь яс, зүрх, дархлаанд маш сайн нөлөө үзүүлдэг. Чага мөөгөнд хурган чихний хүчил болон шоргоолжны хүчил агуулагддаг. Чага мөөгөнд агуулагдах органик хүчлүүд нь хүчил-суурын тэнцвэрийг хэвийн болгож зохицуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Чага мөөгөнд фармакологийн идэвхит бодис байдаггүй, иймд бодисын солилцоог идэвхжүүлэх зорилгоор үүнийг бүх эрүүл хүмүүст, ялангуяа өндөр настнуудад хэрэглэж болно.

Чаг мөөг нь уургийн коагуляцид нөлөөлдөг өвөрмөц таннин агуулдаг бөгөөд энэ нь арьс, салст бүрхэвч дээр хамгаалалтын нимгэн хальс үүсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

ЧАГА МӨӨГНИЙ АШИГ ТУС

Энерги, эрч хүч өгч, биеийг тамиржуулна.

Цусны найрлагыг сайжруулна.

Нянгийн эсрэг үйлчилгээтэй.

Ходоод, гэдэсний замыг хэвийн болгож, гэдэсний микрофлорыг сэргээж, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархийг анагаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Чага нь шээс хөөхөөс гадна саажилтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Цусны даралтыг буулгаж, зүрхний цохилтыг хэвийн болгоно.

Ходоод халуу оргиж цээж хорсохыг намжаадаг. Ямар ч хүчиллэг зүйлтэй хамт хэрэглэж болно.

Амны хөндийн үрэвслийг эмчилнэ.

Мэдрэлийн системийг тайвшруулан нойргүйдэлийг арилгаж, стресс тайлна.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Радионуклид болон хүнд металлуудыг гадагшлуулна.

Гормоныг тэнцвэржүүлж, бие махбодыг залуужуулна.

Чага мөөгний цай нь дотоод эрхтэнүүдийн гөлгөр булчингууд болон цусны судасны хананд тайвшруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна шөрмөс, булчин татах үзэгдэлд тайвшруулах нөлөө үзүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Мөн түүнчлэн, хусны чага мөөгийг гоо сайхны салбарт арьс, үсны асуудалыг эмчлэх зорилгоор ашигладаг.

ЧАГА МӨӨГИЙГ ГОО САЙХАНД ХЭРЭГЛЭХ НЬ:

Нүүрний торлог бүрхэвчинд

¼ аяга халуун усанд 1 дессертны халбага нунтаг чага мөөг хийж хутгаад 1 цаг идээшүүлээд, 1 х/х төмсний цардуул нэмж хийнэ. Даавуун юмуу цаасан маск давхарлаад хооронд нь бэлдэцээ хийгээд нүүрэн дээрээ 15 минут тавина. Дараа нь бүлээн усаар угаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Хагны эсрэг

1 амны халбага чага мөөгийг 1 аяга халуун усанд хийж, 6-8 цаг хандлаж идээшүүлнэ. Мөөгөө шүүгээд үснийхээ угт сайн хүргээд үсээ нийтэд нь сайтар шавшиж угаагаад гялгар малгай өмсөөрэй. 40 минутын дараа толгойгоо бүлээн усаар угаагаарай.

Чага мөөгний тамиржуулан эрүүлжүүлэх ванн

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

1х/х нунтаг чага мөөгийг 1х/х нунтаг ногоон гоньд, 1 х/х нил цэцэг болон 1 х/х хусны навчтай холиод 1 литр усанд хийж буцалгаад, буцлахаар нь галыг багасгаж 15 минут зөөлөн галаар буцалгаарай. Үүнийгээ хөрөхөөр нь шүүгээд 37 хэмийн халуунтай усандаа хийгээд ваннандаа ороорой.

Чага мөөгийг хэрэглэх эсрэг заалт бол байхгүй. Чага мөөгнөөс харшилж байгаа хүн үүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Ерөнхий

Чага мөөг нь хус модон дээр шимэгчлэн ургадаг мөөг юм. Хагас дугуй хэлбэртэй, гаднаас харахад барзгар, хар өнгийн, олон тооны цууралт, хагархай, зураастай гадаргатай, завсраар нь улбар шаравтар хэм цухуйсан чулуу мэт хатуу бодис юм. Намар 9 сараас 6 сар хүртэл түүхэд тохиромжтой, 2 жилийн дотор чанараа алдахгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Чага мөөг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст АНУ, Канад, Оросын Сибир, Европын зүүн, хойд хэсэг, Солонгос, Монголд ургадаг эмчилгээний шинж чанартай мөөг юм. Оросын Холбооны Улсын Санктпетербургт Мөөг эмчилгээний төв байдаг ба энд чага, шийтаке зэрэг мөөгийг хавдрын эмчилгээнд хэрэглэдэг байна. Мөн Орос эрдэмтэн, судлаачид чага мөөгнөөс “Бифенгим” нэртэй бэлдмэл гаргаж авч, үүнийг ходоод, гэдэсний өвчин, хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Чага мөөг

Найрлага

Идэвхитэй полисахаридууд (бета-глюканууд) нь дархлаа Т-эсийн идэвхи, эсрэг биеийн нийлэгжлийг нэмэгдүүлэх дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Түүнчлэн дархлааны үйл ажиллагаа ихэдсэн үед зохицуулах үйлчилгээ үзүүлдэг учраас псориаз буюу хайрст үлд өвчний эмчилгээнд үр дүнтэй байдгийг Орост хийгдсэн судалгаануудаар тогтоосон байна.

Найрлагандаа элэг цэвэршүүлж, хоргүйжүүлж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог тритерпенүүд, хавдрын эсийг хордуулж устгадаг, үржлийг дарангуйлдаг бетулиний хүчлийг агуулдаг. Чага мөөг нь хус модноос бетулиний хүчлийг шимэгдүүлэн авч, өөртөө хуримтлуулж, хүний биед шимэгдэх хэлбэрт оруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Үйлчилгээ

Антиоксидант. Бета-глюкан, бетулиний хүчил гэх мэт антиоксидантуудын өндөр агууламжтай. Антиоксидант үйлчилгээ нь эсийн ДНХ гэмтэж, мутаци үүсч, хавдрын эс болон хувирахаас сэргийлдэг.

Хавдрын эсрэг үйлчилгээтэй Бетулиний хүчлийн өндөр агууламжтай. Чага мөөг нь хус модноос шимт бодисуудыг шимэгдүүлэн авч, хүний биед шингэх хэлбэрт нь оруулдаг. Нэг жишээ дурьдвал Чага мөөг нь хус модны бетулин гэх тритерпенийг бетулиний хүчил болгон хувиргадаг. Бетулиний хүчил нь хавдрын эсийн өөрөө өөрөө устгах механизм /апоптоз/-ыг идэвхижүүлдэг. Мөн хавдрын эсийн ургалтыг удаашруулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-314-1024x576.png

Дархлаа дэмжих үйлчилгээ. Чага мөөгний найрлага дах бета-глюкан полисахарид нь анхан шатны хамгаалалт болдог дархлааны эсүүдийн үйл ажиллагаа, ясны чөмөгний үүдэл эсүүдийг идэвхижүүлдэг. Дархлааны үйл ажиллагааг тэнцвэржүүлж, дасан зохицох, ачаалал даах чадвар /адаптоген/, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. 

Үрэвслийн эсрэг үйлчилгээ. Чага мөөгний найрлага дах олон төрлийн бодисууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр архаг үрэвсэлт өвчнүүд болон гэдэс үрэвсэлт өвчнүүдэд үр дүнтэй нь батлагдсан байдаг.

Элэг хамгаалах, тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй.

Цусны сахар бууруулдаг учраас чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэдэг тустай.

Бэлдэх арга

Хөгширч үйрч байгаа чага нь эмчилгээнд тохирохгүй. Эрүүл модон дээрхийг нь түүнэ. Хатсан мод, модны доод хэсгийнхийг түүдэггүй. Чагаагаас өөр төрлийн мөөгийг түүж, бэлдэж болохгүй.Чаганы дотор талын цайвар зөөлөн, хөвсгөр хэсэг, модны холтсыг нь зайлуулна. Гадна талын хатуу хэсэг нь хурдан чийг татаж, хөгцөрдөг тул жижиглээд +50 дээшгүй халуунтай хуурай газар хатаана.

1.    Шинэ түүсэн, эсвэл хатаасан чагааг буцалгасан хүйтэн усанд 4-5 цаг дэвтээнэ. Мөөг усанд бүхэлдээ далд орсон байх шаардлагатай. Дэвтсэн мөөгийг үрэгч дээр үрж, эсвэл махны машинаар машиндан жижиглэнэ. Ингэж жижиглэсэн 1 стакан чага мөөгөн дээр 5 стакан буцалгасан бүлээн /+50 хэмээс илүүгүй/ ус хийгээд 2-3 өдөр хандална. Дараа нь хандыг давхарласан самбайгаар сайн шүүнэ. Гарсан өтгөн хандыг өмнө нь мөөгийг дэвтээсэн усан дээрээ хийнэ. Ингэж бэлдсэн хандыг ердийн нөхцөлд 5-6 өдөр, хөргөгчинд арай илүү удаан хадгалж болно. Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аягаар өдөрт хоёроос гурван удаа, эсвэл хагас аягаар өдөрт зургаан удаа ууж хэрэглэнэ.

2.    Хатаасан, шинээр түүсэн мөөгийг нунтаглан, 1 цайны халбагыг 1 аяга 80-900С халуун усанд хийж, 10-15 минут байлгаж, цай болгож ууж болно.

3.    Чага мөөгийг нунтаглан шилэнд хийж, дээр нь 40%-ийн архи далд орохуйц хэмжээгээр хийж, хутгана. Энэ бэлдмэлээ өглөө, оройд нэг нэг удаа сайн сэгсэрнэ. 1 сарын дараа бэлэн болох үед нь марлиар шүүж авна. Шүүж авсан эдээ хөлдөөгөөд (эсийн хана нь задлахад хүндрэлтэй байдаг), халуун усанд чанаж, усыг нь ширгээгээд, спиртэн хандтайгаа холиж, дуслаар хэрэглэнэ. Ойролцоогоор 40-60 дуслаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

Анхаарах зүйл

Чага мөөгөөр эмчилгээ хийж байх үед сүү, ногоо голлосон хоол хүнс хэрэглэж, мах, өөх тосны хэрэглээг багасгана. Консерв, утсан мах, халуун ногоо, хиам г.м. зүйлсийг цээрлэнэ. Глюкозыг судсаар хийх, пенициллинийг уух болон тариулах хориотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *