Categories
Uncategorized

Хүүхдийг сайн амрааж, унтуулж байх нь өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг. Хүүхдийг эрт, зөв амраах зөвлөмж ХАДГАЛААД АВААРАЙ

Хүүхдийн эрүүл хэвийн өсөлтөнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бол:

Хангалттай унтаж амрах

Аминдэмээр баялаг шим тэжээлтэй хоол, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх

Идэвхтэй хөдөлгөөн хийх явдал юм.

Орчин үед амьдралын эдгээр нэн чухал дадал хэвшил жил ирэх тусам алдагдсаар байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Таны хүүхэд өдөр бүр оройтож унтаад байгаа юм биш биз? Хүүхэд өдөр бүр оройтож унтах үед хүүхдийн өсөлт удааширч мэдрэл сульдал, ядаргаанд ордог Учир нь Хүүхэд өдөр бүр оройтож унтах үед хүний бие дахь нойрыг хариуцдаг мелатонин даавар болон өсөлтийн дааврын нийлэгжилт буурдаг.

Мелатонин дааврын нийлэгжилт буурсаны улмаас хүүхэд бүтэн шөнийн турш тайван бус нойрсож улмаар ядрах, сэтгэл гутрах, мэдрэл сульдалд орж, хүүхдийн анхаарал төвлөрөлт буурдаг, нүдээ хурдан хурдан анивчих, дуу хоолойгоо засах зэрэг тиктэй болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Өсөлтийн дааврын нийлэгжилт буурсны улмаас хүүхдийн өсөлт удааширдаг учир та хүүхдээ өдөр бүр орой эрт унтуулж хэвшүүлээрэй. Эдгээр дааврыг хэвийн тэнцвэртэй байлгахын тулд сайн унтаж амрахаас гадна аминдэм эрдэс бодисоо нөхөх хэрэгтэй.

Бид хэрхэн аминдэм, эрдэс бодисоо нөхөх вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Хүний биед зарим амин дэм буюу витамин нийлэгждэггүй учраас бид бүхэн хоол хүнсээрээ болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан нөхдөг. Иймд хүүхдүүдээ бүтэн амрааж, шим тэжээлтэй, амин дэм, уургаар баялаг хүнс тэжээл, жимс ногоо хэрэглүүлж байх хэрэгтэй.

Take your vitamins?

Хүүхдийн амин дэм, эрдэс баялгийн хэрэгцээг хангаснаар

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Анхаарал төвлөрөлт сайжирч, тогтвортой сууж сурна

Сайн унтаж амарснаар ачаалал даах чадвар нэмэгдэнэ

Хүүхдийн мэдрэл сульдал нүдээ хурдан хурдан анивчих, дуу хоолойгоо засах зэрэг тик засна

Хүүхэд хангалттай сайн бат бөх унтаж байх үед хүүхдийн өсөлт хамгийн эрчимтэй явагдаж байдаг

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Нярай хүүхдийн унтах хугацаа хүүхэд бүрд харилцан адилгүй ч хоногт дунджаар 16 цаг байна. Эхний 1.5-2 сар орчим өдөр, шөнийн ялгаа бараг үгүй. Хүүхэд өдөр сайн унтаад харин шөнөдөө илүү урт хугацаанд сэрүүн байх нь хэвийн үзэгдэл.

Амьдралын эхний 3 сар шөнөдөө олон сэрэх боловч зөв сургаж чадвал 3 сартайгаас хойш шөнөдөө сэрэлгүй 6 цаг унтах боломжтой. Нярай хүүхдийн ходоодны хэмжээ жижиг учир тэд 2-3-4 цагийн зайтай сэрж хөхөө хөхнө. Хугацаандаа хэвийн жинтэй төрсөн нярайг 5 хүртэл цаг хөхүүлэхгүй унтуулж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Харин дутуу, бага жинтэй төрсөн, тураалтай гэж үзвэл хүүхдийг 2-3 цаг болоод өөрөө сэрэхгүй тохиолдолд ч сэрээж хөхүүлэхийг зөвлөдөг.

Хүүхдээ гар дээрээ зөөлөн бүүвэйлж, хөхүүлж/угжиж унтуулж болох боловч бүрэн унтахаас нь өмнө, зүүрмэглэж эхлэхэд нь орон дээр тавьж өөрөөр нь унтуулж сургавал сайн. Ингэвэл шөнө сэрэх тохиолдолд хүүхэд өөрөө эргээд унтаж сурдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Унтахын өмнө усанд оруулах, бүүвэйн дуу дуулах, иллэг хийх, намуухан хөгжим сонсгох зэргийг аль нэгийг тогтмол хийж сургавал энэ нь хүүхдийг унтах цаг болсныг ойлгоход туслах болно. Арай том болоход нь үлгэр ярих, ном уншиж өгөх, унтлагын хувцас өмсүүлэх зэрэг арга хэмжээг авна.

Зарим хүүхэд унтахын өмнө шилээ шөргөөж уйлан тайван биш болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд түүнийг намуухан тайван дуу хоолойгоор ярьж тайвшруулах, соска хөхүүлэх зэрэг аргыг хэрэглээрэй. Хүүхэдтэйгээ өдрийн цагаар байнга ярих, түүнтэй тоглох, эрхлүүлэх ба харин унтахын өмнө тайван байлгавал зохино.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Цай, кофе, кока кола ундаанд агуулагддаг каффеин нь хөхний сүүгээр ялгардаг тул эдгээрийг бага ууж жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан каффеин агуулаагүй цай уух нь хүүхдийг тайван унтахад болон хөхний сүүний гарцад сайнаар нөлөөлнө. Нярай, хөхүүл хүүхэд нойрондоо гэнэт цочих, арвагнах, татвалзах, дуу авиа гаргах зэрэг нь хэвийн үзэгдэл болно. Иймд хүүхдийг энэ үед нь сэрээхгүй тайван орхих нь зүйтэй.

Шөнө сэрэх үед бүдэг гэрэл асаах, цочмог хөдөлгөөн хийхгүй байх, түүнтэй ярихгүй, аль болох тайван байлгах нь шөнө бол унтах цаг гэдгийг ойлгуулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Хүүхдийн унтах өрөө сэрүүхэн байх нь зүйтэй. Халуун бүгчим орчинд хүүхэд муу унтдаг(t-23.0 хэмээс дээш). Хөхүүл хүүхэд гүн нойрондоо хөлрөх нь хэвийн үзэгдэл юм.

Томчууд бидний ихэнх нь өдөр идэвхитэй ажиллаж шөнийг унтаж өнгөрүүлдэг боловч зарим маань шөнө илүү сайн ажиллаж үд хүртэл унтдаг “шар шувуу” байдаг бол зарим нь дөнгөж оройн бүрэнхий болмогц нойр нь хүрч унтаад үүрээр маш эрт сэрж уураг тархины үйл ажиллагаа нь өглөө хамгийн идэвхитэй байдаг “эртэч шувуу” билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Тэгвэл хүүхэд ч мөн ийм байх нь ховор биш. Энэ тохиолдолд амьдралынхаа хэв маягийг хүүхдийнхээ нойрны дэглэмд түр зуур тохируулахаас өөр аргагүй. Хэсэг хугацаа өнгөрөхөд хүүхдийн нойр эцэг, эхийн нойртой адил шөнөдөө сайн унтдаг болно.

Ээжүүд хүүхдээ унтахад нь дагаж унтах, заримдаа ойр дотны хүнээрээ хүүхдээ харуулж өөрөө унтах боломж гаргаж сайн амарч байгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-315-1024x576.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *