Categories
Uncategorized

Архи уухын 36 гэм, амьдрал болоод эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг. ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Архи уухын 36 гэмийг Бурхан багш ийн айлдажээ:

1.Эд барагдах

2.Өвчин олшрох

3.Зодолдох

4.Хүний мууг уудлах

5.Тэмцэлдэх

6.Ичгүүргүй болох

7.Сонжуургүй болох

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

8.Билиг оюун доройтох

9.Ой тогтоол доройтох

10.Эд үл олох

11.Олсон нь үгүйрэх

12.Нууц задрах

13.Муу үйлийн эцсийг хийх

14.Зовж гаслахын үндэс болох

15.Хүч дорой болох

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

16.Эцэгээ үл мэдэх

17.Эхээ үл мэдэх

18.Буянтанг үл мэдэх

19.Ариун явдалтанг үл мэдэх

20.Хүндлэлгүй болох

21.Бурхан, номд хүндлэлгүй болох

22.Хилэнцийн нөхөрт баригдах

23.Буяны садангууд тэвчих

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

24.Мууг үл цээрлэх

25.Өөрийгөө удирдаж чадахгүй болох

26.Сэрэмжгүй болох

27.Олны сэтгэлд үл нийцэх

28.Олонтой үл зохилдох

29.Садангууд муулах

30.Номыг тэвчиж ном бусруу орох

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

31.Мэргэд үл итгэх

32.Ухаан нь сатаарах

33.Амгалангаас улам холдох

34.Өөрөө согтох

35.Бусдыг согтууруулах

36.Үхээд мууд төрөх

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Эрт дээр үеэс хүмүүс согтууруулах ундааг үр тариа, жимс сүүг исгэж гарган авч, түүний сэтгэл санааг хөөрлийн байдалд оруулдаг түр зуурын ид шидийг буруу ойлгон хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлж байжээ.

Гэвч хожим нь хүн төрөлхтөн түүний албин шинж чанар, хор уршгийг бүрэн ухаарч “үхлийн ус” хэмээн нэрийджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Хүнсний зориулалтын эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2%-иас дээш этилийн спирт агууулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна. Этилийн спиртийн агууламж ихсэх тусмаа хорт чанар нь ихэсдэг.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөө

Тархи- Зан төрхийн өөрчлөлт илэрч, сэтгэл гутрах, ой санамжаа алдах шинж илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Мэдрэл- Хөл гар чичрэн мэдрэлийн ширхэгээр өвдөж тэнцвэр алддаг.

Зүрх- Судсыг өргөсгөн, цусны эргэлтийг ихэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ. Архины задралаар үүсэх цууны хүчлийн нөлөөгөөр зүрхний булчингийн эд эс гэмтэнэ.

Уушиг- Халдвар эсэргүүцэх чадвар суларч, ханиаданд өртөмтгий болж хатгаа тусах эрсдэл нэмэгдэнэ.

Элэг- Уусан архины 90% нь элгэнд задарч, исэлдэлтийн үр дүнд үүссэн бодис нь элгийг гэмтээдэг тул элэгний хатуурал өвчинг үүсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Ходоод- Хүчлийг ихэсгэснээр ходоодны салст бүрхэвч шархалж ам залгиурын хорт хавдар архаг архичдад илүүтэй тохиолддог.

Нойр булчирхай- архаг үрэвслийн 80% нь архины гаралтай байдаг.

Бөөр- Шээсний ялгаралт ихсэж шингэнээ алддаг. Бөөрний судас гэмтсэнээр бөөрний гаралтай даралт ихсэх болон шээс хаагдах, чулуу үүсэх зэрэг хортой үр дагавартай.

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Эдгээрээс гадна жирэмсний эхний 3 сард согтууруулах ундааны аль нэг төрлийг 1-2 удаа хэрэглэхэд л урагт сөргөөр нөлөөлж, архины хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэлтэй. Ийм хүүхэд нь оюуны болон өсөлтийн хоцрогдолтой, хараа сонсголын болон гол эрхтэнүүдийн гажигтай төрдөг.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр гарах бусад сөрөг үр дагаврууд:

Согтуугаар жолоо барих, замаар алхах нь зам тээврийн осолд орох аюултай

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Өөртөө тавих хяналтыг алдагдуулж гэмт хэрэг, хүчирхийллийн гол шалтгаан нь болдог

Таны халаасыг нимгэлээд зогсохгүй өөрийн болон гэр бүлдээ зориулах төсвийг бууруулна

Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардал өснө

Согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй хүмүүс:

21-ээс доош насны

Тээврийн хэрэгсэлтэй харьцаж байгаа

Жирэмсэн ба хөхүүл эмэгтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Сэтгэцийн өвчтэй

Эм тан хэрэглэж байгаа

Элэгний архаг үрэвсэлтэй

Хэт туранхай (эрэгтэй 60 кг-аас доош, эмэгтэй 50 кг-аас доош)

Өндөр настай

Эцэг, эх болон гэр бүлийнхний нэг нь архинд донтох өвчтэй

Согтууруулах ундааны зохистой хэрэглээ:

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэснээр өмнө дурьдсан хортой, сөрөг үр дагавраас та өөрийгөө болон бусдыг хамгаалах бололцоотой.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор эмэгтэй хүн долоо хоногт 1 стандарт, эрэгтэй хүн 2 стандарт уултыг зөвшөөрдөг боловч архины үйлчлэл нь хүн бүхэнл биеийн байдал, орчин нөхцөлөөс хамаарч харилцан адилгүй байдгийг анхаарна уу!

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Стандарт уулт нь:

330 мл-5% (1 лааз) пиво эсвэл 40 мл-40% (1 хундага) архи, виски эсвэл 90 мл-18% (1 хундага) дарстай тэнцэнэ.

Архины өнгө нь цагаан ч хамрыг чинь улайлгаж, элгийг чинь харлуулж, биеийг чинь ногооруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-316-1024x576.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *