Categories
Uncategorized

Эцэг эхчүүдийн хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа. Хүүхдэд эм уулгах зөвлөмж ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг.

Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн.

Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Эмчид хандалгүйгээр эм өгөх

Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан, ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай.

Та халуурах, ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3 өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Аминдэмүүд ч бас эм

Зарим эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэггүйгээс өвчлөх явдал гардаг. Тиймээс та эмчид хандалгүйгээр аминдэмийг ч хэрэглэх ёсгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав

Эмч жор бичиж, та эмийн санчаас эм авлаа. Эмийн санчид эмчийн бичсэн эмийг өлсгөлөн эсвэл хэт цатгалан байгаа үедээ уухгүй байхыг зөвлөдөг. Харин заримдаа эмийн саван дээр тэмдэглээгүй өөр нөхцөл байдал үүсэх нь бий. Тиймээс та болгоомжтой байж сав, боодлын дээр хэрэгтэй зүйлсийг нь бичүүлж ав. Мөн та олон дахин хэрэглэдэг эмнийхээ хэрэглэх зааврыг санахгүй үе гарч магадгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Хүчинтэй хугацааг нь хар

Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Ихэнхдээ саван дээр, хааяа шошго дээр нь бичээтэй байдаг. Та эм худалдаж авахдаа хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай.

Ээж нар дутуу үлдсэн эмийг хадгалдаг нь зарим үед хэрэг болох нь бий. Гэхдээ та гэртээ байгаа дутуу үлдсэн эмийг хэрэглэх гэж байгаа бол хугацааг нь дахин нэг хараарай. Учир нь хугацаа нь дууссан эм тус болохоосоо ус болно. Тиймээс та 3 сар тутам эмийн савандаа байгаа эмнүүдээ шалган, хугацаа нь дууссаныг хаяж байгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага

Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр тунасан бодисыг шингэнд уусган, эмний нөлөөг сайжруулдаг. Тиймээс хэрэв сайтар сэгсэр гэсэн заавар байгаа бол холилдтол нь сэгсэрвэл хүүхдэд тань илүү сайн нөлөөлнө.

  1. Шошгыг нь унш

Эм болгоны дээр эмийн тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг бүгдийг нь ойлгохгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. Зарим эмийг өдрөөр, заримыг нь долоо хоногоор хэрэглэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Тагийг нь нээсний дараа хэдэн өдөр хэрэглэх шаардлагатайг бичсэн заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин, нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй.

  1. Эмээ өөр саванд битгий хий

Зарим ээж нар хайрцгийг нь хаясан эмээ өөр эмийн хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюултай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдсэн эмийн хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглах болоход хэрэгтэй. Үүнээс гадна өөр хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол их байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Дутуу үлдсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй

Зарим эхчүүд өөр өөр үед онгойлсон эмийг, ялангуяа усан эмүүдийг нэг нэгтэй хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай. Жишээ нь хэрэглэх хугацаа нь өөр байж болно. Тиймээс эм бүрийг дундуур ч гэсэн холилгүй өөр өөрийн саванд нь хадгал.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ

Эхчүүдийн хийдэг нэг алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Энэ халбагыг нь хэрэглэвэл эмийнхээ хэмжээг тохируулна. Ихэнхдээ нэг хэмжүүр 5 мл шингэн багтаамжтай байдаг.

Харин хоолны эсвэл цайны халбагад 4-9 мл шингэн ордог. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжих боломжгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг нь хэрэглэж “Эм, хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг санаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png
  1. Албан хүчээр эм бүү өг

Хүүхдүүд эмийн амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг.

Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмийн ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно.

Танд хүүхдэдээ эм өгөх туйлын хүнд даваа мэт санагддаг уу?

Хүүхэд эмийг юуны учир, хэрхэн уух ёстой вэ гэдгээ ойлгочихвол маш сайн эмээ уудаг болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ эм өгөхдөө илүү бүтээлч байж амархан өгөх аргыг олоорой.

Эм өгөхдөө эелдэг, зөөлөн байгаарай.
Таныг эм өгөхөд хүүхэд тань бэлэн болж буйг мэдэх хэрэгтэй.Thumbs up – Closeup of a kid giving you a white pill

Нярай, хөхүүл хүүхдэд эм өгөх

Хөхүүл, бага насны хүүхдэд эм өгөхөд уурлаж, уцаарлан д эм өгч буй гарыг түлхэж асгадаг шүү дээ. Тэгвэл гарыг нь алчуураар даруулан боох буюу өлгийдөж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Эмийг тусгай зориулалтын шприцээр эсвэл дусаалгаар хацарны дотор талд хийж уулгана. Ингэснээр эмний муухай амтыг мэдрэхгүй байх давуу талтайгаас гадна хүүхэд эмээ шууд залгихад хүрдэг.

Хүүхдийнхээ аяга эсвэл угжинд эмийг хийж өгөх нь төдийлөн сайн биш. Учир нь хүүхэд бүрэн ууж дуусгахгүй бол эмийн тунг гүйцэт хэмжээгээр нь авч чадахгүй байх магадлалтай. Эмийг зарим шингэнд (хөхний сүү, тараг, жүүс гэх мэт) хольж өгч болдог тул эм зүйч, эмчийн зааврыг сайтар асуугаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-320-1024x576.png

Бага насны болон хөлд орж байгаа хүүхдэд эм өгөх

Шингэн эмийг өгөхдөө дуртай, сонирхлыг татах аяга халбаганаас соруулаар соруулж уулгаарай.

Мэдээж ус, жүүстэй хольж эмийг өгч байгаа бол заавал дуустал нь өгөөрэй.

emchild1
Хэрвээ таны хүүхэд эм муухай амттай байна гэж гомдолловол:

Эмээ уусных нь дараа арай амттай санагдах эрүүл мэндэд ээлтэй зүйлс өгөхийг амлаарай. Тухайлбал алим эсвэл жимсний жүүс уулгах, ганцхан нүд шоколад өгөх гэх мэт.


Эм өгөхөөсөө өмнө мөс хөхүүлж болох ба амт мэдрэх байдлыг нь бууруулдаг.

Хүүхэд эмээ ууж байхад хүүхдийн хамрыг баривал амт мэдрэх байдлыг багасгадаг.

Зарим хүүхдүүд шингэн эмнээс илүүтэй шахмал, капсул хэлбэрээр савласан эмийн бэлдмэлийг уучихдаг. Тэгэхээр уух дургүй байвал өөр хэлбэрийнхийг өгч болох талаар эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.

Эм өгч болох бүхий л аргыг хэрэглээд үзээрэй. Эмээ уусных нь дараа эсвэл өмнө нь усанд орох дуртай бол оруулах, уухыгхүссэн жүүсийг нь уулгах, дуртай наалтыг нь дэвтэр дээр нь наалгах гэх мэт аргуудыг туршаад үзээрэй.emchild2

Миний хүү/охин маш сайн эмээ уудаг мундаг гэж урамшуулж магтаарай.

Тайван байж хүлээцтэй байгаарай- хүчээр эмийг нь өгөхөөс татгалзаарай. Эм уухгүй гэж байнга дургүйлхэж байвал дахин 30 мин хүлээгээд үз.

Хэрвээ эмийг уулгахаа мартсан бол өгөх ёстой цагийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн өг. Давхарлаж өгч болохгүй.

Хүүхдэдээ эмээ уувал бие нь сайжирч эдгэрээд хүүхдүүдтэй тоглож чаддаг болно гэх мэт өөрийнх нь хийх дуртай зүйлсээр жишээ авч тайлбарлаж өгөөрэй.

Буруу бодлыг нь өөрчлөөрэй- эмийг өдөрт заавал тэдэн удаа уух хэрэгтэй, энэ эм бол маш чухал, ууххэрэгтэй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай- хүүхдэдээ тайлбарлаж өгөх нь маш гайхамшигтай үр дүнд хүргэдэг.

Нүдний дусаалга

Хүүхдээ өвөр дээрээ толгойг нь тавьж нүдийг нь аниулан хэвтүүлээд- нүдний дотор талд буюу хамартай ойр нүдний ирмэгт эмийг зааврын дагуу, хийх ёстой дуслын тоогоор дусаана. Дусаасны дараа хүүхдийг нүдээ нээхэд эм нүдээр бүрэн тархдаг.

Шахмал / капсул

Капсултай эмийг зажлуулахгүй уулгах бөгөөд бүрхүүлгүйгээр эмийг уухад үйлчилдэггүй. Шахмал эмийг бага зэрэг алимны нухаш, мөхөөлдөс, тарагтай хольж халбаган дээр тавьж өгч болно.

Шингэн эм

Эмийн заасан тунгаар зориулалтын шприц, халбагыг ашиглан уулгана. Цайны халбагаар гэж хэлээгүй л бол түүгээр хэмжээ авах нь буруу шүү!

Хүүхдэд эмийг ууж байх хүгацаанд илэрч болох гаж нөлөөний талаар заавал эмчээс асуугаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *