Categories
Uncategorized

Манла бурхан нь хүн төрөлхтөн төдийгүй зургаан зүйл хамаг амьтныг авран хамгаалж, тэтгэж энэрч байдаг. Манла бурханы тарнийг нэгэн удаа уншихад найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана ХАДГАЛААД АВААРАЙ

Манла бурханы айлдсан анагаах ухаан нь хүн төрөлхтөн төдийгүй зургаан зүйл хамаг амьтны тусад айлдсан ухаан юм.

• Лусын төрөл

Бидний амьдарч буй замбуулин дэлхий дээр хүн төрөлхтөн төдийгүй олон төрөлт амьтад харилцан бие биедээ шүтэлцэн зэрэгцэн оршиж байдаг.

Үүний нэг томоохон төрөл нь Лусын төрөлхтөн юм. Лусын төрөлхтөн хаан, түшмэл, харц, боол гэх мэт олон язгуур угсаатай бөгөөд тэр бүү хэл Бурхан багшийн дээдийн номын жүд дамжлага ч дэлгэрсэн байдаг. Энэ талаар нэгэн түүхийг дурьдвал: “…Нэгэн удаа Нагаржунай гэгээнтэн гурван аймаг савын ном айлдаж байхад хоёр лус ирж ном сонсож байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Тэднийг байх үед зандангийн сайхан үнэр үнэртэн түгэхийг анзаарсан Нагаржунай гэгээнтэн тэднээс хэн болохыг асуухад, тэд өөрсдийгөө Таксаза хэмээх лусын хүүхдүүд хэмээгээд, хүний эвгүй үнэрээс болоод өөрсдийнхөө биед зандангийн тос түрхсэн хэмээжээ.

Нагаржунай гэгээнтэн тэднээс Дарь эх бүтээх болон сүм босгоход эрдэнэсээр туслахыг хүсэхэд, хариуд нь тэд Лусын оронд очиж дээдийн ном зарлиглахыг айлтгажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Тийнхүү айлтгалын хариуд Нагаржунай гэгээнтэн Лусын оронд заларч дээдийн номыг зарлигласан байна. Тэрээр Лусын оронд хадгалагдаж байсан 100.0 мянган мөрт Билэг билгийн барамид судрыг Энэтхэг залан авчирсан байна.”хэмээжээ.

• Хүнд тусдаг лусын өвчин

Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалд Лусын өвчин (Уяман өвчин, Лусын адын өвчин) хэмээх нэг хэсэг бүлэг өвчнийг авч үзсэн байдаг. Энэ нь хүний биеийн шар усыг бүхэлд хямрааж ихэвчлэн арьсны олон төрлийн өвчнийг үүсгэх төдийгүй таван цул, зургаан сав зэрэг дотор эрхтнийг ч гэмтээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Ерөнхийдөө биеийн дотор, гадна эрхтэнд хаван, усархаг, яр шарх үүсгэдэг, лусын адын гаралтай учир эдгэхдээ машид бэрх өвчин. Ихэвчлэн бөөр, давсаг, өндгөвч, умай, түрүү булчирхай зэрэг хий, усан махбод зонхилсон эрхтнийг өвчлүүлдэг.

Энэ өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан нь байгал бохирдуулсан, зүй бус харьцсан, гол горхи далай булаг шандыг бохирдуулсан, загас жараахай, мэлхий, аалз, өт хорхой зэргийг алж устгасан, уул усыг ухаж сэндийчсэн, олон амьтан алж устгасан зэрэг Лус, Савдагт учруулсан буруутай үйлийн үрд Лусын адад хорлогдсоноос үүсдэг хэмээн үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

•Лусад тусдаг элдэв олон өвчин, эмчилгээ

Лусын төрөлхтөнд хамаарах олон зүйлийн амьтад элдэв олон шалтгаан, нөхцөлийн улмаас олон төрлийн өвчнөөр өвдөж зовж байдаг. Тэдний өвчний зовлонгийн талаар олон судар номонд үзүүлсэн байдаг бөгөөд түүнд тохирох эмчилгээ, эмийн жорыг ч үзүүлсэн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Манла бурханы айлдсан уламжлалт анагаах ухаан нь хүн, төдийгүй зургаан зүйл хамаг амьтны тусад зориулагдсан анагаах ухаан юм. Тиймээс Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, хамба лам Д.Нацагдорж бээр олон жил судлаж, лусын өвчин бүгдэд тустай хамгийн чухал жорыг олж, түүний орц найрлагыг бүрэн ёсоор нь бүрдүүлж, бясалгал бүтээлийг нь хийж, дээдийн номын адис тидийг оршоож гаргасан билээ.

Та энэхүү Лусын эмийг Лусад өргөснөөр лусын төрөлхтөнд ихэд туслах төдийгүй, өөрсдөө Лус, Савдагт хорлолтой үйлийн улмаас Лусын гаралтай элдэв өвчнөөр шаналж байгаа бол түүнээсээ хагацахад ч дэм болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Манал бурханы тариныг уншсаны тус эрдэм Манал бурханы тарнийг тоолох эргэл мөргөл хийх тахих соёрхолыг үйлдсэний тус эрдэм хязгааргүй бөлгөө. Манал бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана.

Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна. Түүнчлэн заларсан долоон Mанлад соёрхолыг талбиваас өвчин зовлонд нэрвэгдсэн түүнээс амар хялбар хагацаж урт наслах ба өвчин зовлонгүй болж дайсан хулгайчийн хийгээд хүн болон хүн бусын хорлол амьдралд тохилдож болох хорлол хөнөөл бүгд амирлах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Буян хишиг нь багасаж хийморь лундаа доройтож ядарсан түдсэн нугууд сэргэх бөгөөд буяныг ихээр хураах тэргүүтэн сайн сайхан бүхэнтэй учирч буяны үрийг эдэлж амсаж болдогыг судар номонд олонтоо айлдсан байдаг.

Урьд насанд хийсэн их нүгэл хилэнцүүд машид түргэн арилах бөгөөд түүнээс гэтлэх болно. Ялгавартайд анагаах ухааныг хөгжүүлэх эм, эмнэлэг, эмч, анагаах ухааны үйл ажиллагааг болгоон тэтгэх бөгөөд өвчний зовлонгоос огоот гэтэлгэх сайн ерөөл тавьсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Өвчтөнд туслахаар 7 удаа алхваас тэр буян нь бурхан бүгдийг эргэж мөргөл үйлдсэнтэй адил буян хураана. Нэг өвчтөнд ч бодь сэтгэлийг үүсгэж нэг тун эм өгвөөс тэрхүү буян нь амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил.

Өвчтний хүслийг хангаваас тахих зохилтой амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил болой. Манал бурханд сүжиглэн эргэл мөргөл үйлдэж тахил өргөн соёрхолыг тавих алдрыг сонсох дүрийг харах (зурмал, баримал, шуумал, хатгамал) түүнд аврал эрж хандсан төдийд таарамжгүй бүтэхгүй ажил амьдрал үзэл бодол тэргүүтэн үл зохилдох бүгд зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олох болой.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Муу ёр өлзий бусын үйл явдлыг сонсох харах учрах ба муу ёрын зүүдийг зүүдлэх тэргүүтнээс аврагдах болно Хүн араатан амьтан, гал, ус, салхи, шуурга байгалийн гай гамшиг, хууль цаазын аюул, цэрэг дайны аюул зэрэг элдэв аюултай үл тулгарах элдэв аюулаас хамгаалагдах болно.

Үхэхийн цагт амьсгал хураахын сацуу Манал бурханы алдарыг сонсох ба сэтгэлдээ дурдан бодсон төдийд ч оньс мултрахын зовлон үл ирэх бөгөөд гурван муу заяанаас магадтай гэтэлж сайн төрлийг олно хэмээн номолсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Түүгээрч үл барам үхэл егүүтгэсэн дараах зуурдын төрөл зовлонгоос гэтэлгэж ангижируулахын тулд 49 хоногт Доди жажа, их бага Манлыг уншуулах цаглашгүй их тус эрдэмтэй болой.

Мөн Манла бурханы айлдсан судар тарни, ерөөлийг сонссон бурхад бодьсадва нар машид ихээр таалан болгоож Цанба жажин тэргүүтэн тэнгэр ноджингийн аймаг сэлт дөрвөн махранз, арвисыг баригч арш нугууд ихэд таалан баясан цэнгэж сүсэглэн найман оточийн өмнө судар тарнийг нь ёсоор болгоож амьтан бүгдэд туслан тэтгэх, авран хамгаалахаар ерөөл тангараг тавьсан болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-322-1024x546.png

Тарни нь: Ум намо вага вадэ Вэханзэ гүрү бэндүрья брава разаяа Дата гада яа архадэ самяг сам вүдда яа . Дадята Ум вэханзэ вэханзэ Маха вэханзэ Pаза самүд гадэ суха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *