Categories
Uncategorized

Цагаан хорхойг бүрэн гүйцэд эмчилэх энгийн арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хялгасан хорхойтох өвчний үүсгэгч нь Enterobius vermicularis хэмээх шимэгч хорхой юм. 6-12 насны хүүхдүүд хамгийн их өвчилдөг.

Хялгасан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварлана. Гэдэсний хөндийд өндөгнөөс авгалдай гарч, өсөж бие гүйцсэн хорхой болоод, хошногоор гарч өндгөө гаргаж үрждэг.

Халдвар авснаас хойш хорхой өндөглөх хүртэл дунджаар 30-50 хоног байдаг. Энэ хугацаа болоход эм хорхой бүдүүн гэдэснээс доош нүүж, хошногын амсраар гарч явах зуураа ойр орчимд өндгөө гаргана. Эдгээр өндөгнүүд бохир гар, хоол хүнсээр дамжин дахин залгигдаж халдварлана.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Шинж тэмдэг:

Цагаан хорхой нь хошногоны амсар дээр өндөглөх үед хошногоны амсар загатнах зовиур илэрнэ.

Бусад үед хошного загатнах зовиур илэрэхгүй

Хүүхэд их тайван бус, нойрондоо муу

Амархан ядарч, сульдах

Хоолонд дургүй болох

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхой өндөглөж байгаа үед хүүхдийн бэлэг эрхтэн орчим улайж, үрэвсэх

Цагаан хорхойн гэдсэнд байх хугацаандаа хортой бодис ялгаруулж, хүүхдийг хордлогонд оруулдаг, Үүнээс болж хүүхдийн тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд удааширч, сурах чадвар эрс мууддаг

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхойн шинжилгээ

Энэ шинжилгээ _нь 3-4 удаа 7 хоногийн зайтай өгч байж, цагаан хорхой байгаа эсэхийг бүрэн оношлох боломжтой. Ганц удаа өгөөд цагаан хорхой байхгүй гэсэн шинжилгээний хариуд итгэж болохгүй. Учир цагаан хорхой өндөглөөгүй үед цагаан хорхой гэдсэнд байгаа учир хошногоны амсараас юу ч илрэхгүй. Иймээс 2-4 удаа өгдөг шүү

Эмчилгээ

Цагаан хорхойн эмийг жин, насанд тохируулан уулгана. 14 хоногийн зайтай уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхойн эмчилгээг гэр бүлээрээ хийнэ. Насанд хүрсэн хүмүүс цагаан хорхой байж, шинж тэмдэг бүдэг байдаг тул бүгдээрээ эмийг хамтдаа ууж, эмчилгээг хийнэ.

Эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина. Бүх хувцас, хэрэглэл, гэрийг бүгдийг цэвэрлэж, индүүднэ. Энэ дэглэмийг 1-2 сар заавал баримтална. Гарын ариун цэвэр бас чухал. Тэгэж байж гэрт байгаа бүх цагаан хорхойн өндгийг устгаж, дахин халдвар авахаас сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Хүүхэд маш их хордлогонд орсон байдаг тул 14 төрлийн аминдэм, эрдэс агуулсан хүүхдийн витамин 3-6 сар уулгана. Ингэснээр хүүхдийн хордлого тайлагдаж, аминдэм, эрдсээ нөхөн, хүүхдийн тархи мэдрэл болон бусад эрхтэн тогтолцооны өсөлт хөгжилт хэвийн болно.

Уламжлалт анагаах ухаанд хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/, дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой гэж үздэг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдэд нь загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томрох, их, бага өвдөлт мэдрэгддэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Хүүхэд оройгоор уйлж, олон хүний дуу чимээнд уурлан, эвхэрч хэвтэх, унтаж байхдаа яраглах, бөх унтаж чадахгүй байх зэргээр бие нь тавгүйрхвэл цагаан хорхойтсон байж магадгүй гэж үзэн эмчид үзүүлэх шаардлагатай. Цагаан хорхойг тоохгүй байж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарахгүй бол өвчилсөн тохиолдолд хор нөлөө ихтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Хүүхдийн хошногоны амсар загатнах нь унтахын өмнө буюу шөнө оройн цагаар илүүтэй нэмэгддэг. Маажсанаас болоод хошногоны амсар шалбарч халдвар орж үрэвсэх эрсдэлтэй. Хялгасан хорхой идэвхитэй үедээ ойр орчимдоо өндгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруулын завсар, үтрээнд орж үрэвсүүлдэг.

Тиймээс бэлгийн уруул загатнах, цагаан ялгадас гарах, шээхэд өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Өвчилсөн тохиолдолд сайн эмчлүүлэхгүй бол хүндэрдэг өвчнүүдийн нэг бөгөөд эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай. Дээрээс нь хүүхдийн дархлаа суларч, тэжээлийн доройтолд орох эрсдэлтэй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхой өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайн сахиулах, дотуур хувцсыг нь өдөр болгон солих, амтлаг идээг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Цагаан хорхой нь хүүхдийн хумс болон бохир гараар дамждаг тул ариун цэвэр муу сахиснаар дахин дахин өвчлөх магадлалтай. Мөн хүүхдийн ор хөнжлийн даавуугаар дамждаг тул тогтмол угааж, индүүдэх, дотуур хувцсыг нь тусад нь угааж индүүдэж өмсгөх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Цагаан хорхойн эм зөвхөн хошногоны амсар дээр байгаа хорхойг туулгаж гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ загатнаа, зовиур арилж, намжмал байдалд ордог ч өндөг нь үлдсэн байдаг учир эргэж сэдэрдэг. Энэ болгонд эм өгөх нь сөрөг нөлөөтэй бөгөөд төгс үр дүнтэй эмчилгээ болж чадахгүй.

Тиймээс хүүхдийн дархлааг тэтгэсэн эм тан уулгах, уламжлалт анагаах ухааны нируха, зөөлөн шимт, угаалга зэрэг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх нь үр дүнтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Харин гэрийн нөхцөлд авч байгаа арга хэмжээнүүд шинж тэмдгийг дарж байгаа ч бүрэн эмчилж чадахгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-328-1024x546.png

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *