Categories
Uncategorized

Уур, хүсэл тачаал, тэнэг мунхаг сэтгэлээс өвчин бүгд үүсдэг. УУРЛАВАЛ ЭЛЭГ, БОДОЛ ХЭТЭРВЭЛ ДЭЛҮҮ, ГУНЬЖ ГУТАРВАЛ УУШИГ, АЙЖ ЦОЧВОЛ БӨӨР ГЭМТЭНЭ ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн өвдөнө гэдэг бидэнд байдаг нисваанисын сэтгэлтэй холбоотой. Уур, хүсэл тачаал, тэнэг мунхаг сэтгэлээс өвчин бүгд үүсдэг.

Жишээ нь, уурлахад хамгийн түрүүнд ходоод, мэдрэлийн систем хөндөгддөг. Улмаар зүрх, цөс, бөөр, мэдрэлийн эрхтэнүүд гэмтэнэ. Хүмүүст “Та уурлаад цөсний чулуутай болжээ” гэвэл үнэмшихгүй. Яаж сэтгэлээс чулуу үүсэх вэ гэдэг.

Өнөөдөр хүмүүс эрүүл мэндээ эмнэлэг, эмч хоёрт даатгаж байгаа нь нэг талаар буруу. Эрүүл мэнд хувь хүний хоол унд, оюун санаа, явдал мөртэй 100 хувь холбоотой. Хүн өвдөх үйлээ өөрөө хийдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Эмч, иргэн аль аль нь ёс суртахууны хүмүүжилтэй байх хэрэгтэй. Зовлонгийн мөн чанарыг эхнээс нь зөв ойлгох учиртай юм. Зовлон гэж юу байдгийг ойлгоогүй хүн эрүүл мэнддээ санаа тавихгүй. Үйлийн үрийг судалснаар хүн эрүүл мэндээ хамгаалах, жаргалд хүрэх ухааныг олж авна.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Хүн зовлонгийн шалтгааныг өөрөө хийдэг. Өөрөө хийсэн үйлийг хүлээн зөвшөөрдөг мэргэд цөөхөн гэдэг. Өвдөхөөрөө хэн нэгнээс болчихлоо гэдэг.

Үнэн чанартаа өөрөөс нь болсон байдаг. Хүн эдгэрнэ гэдэг асар том буяны үр дагавар юм. Нүгэл ихтэй байх тусам хүн их өвддөг. Эмч нь ч буянтай байх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Эмнэлэгт очиж буй хүн өвчин зовлон надаас хамааралтай гэж ойлгож өвчнөөсөө салж эдгэрэх гэсэн зөв бодолтой байх ёстой. Хүмүүс эмнэлэгт үзүүлэхдээ эмчийг сайн уу, муу юу гээд түмэн юм бодож ирдэг. Бас өнөөдөр тэр эмчид, маргааш тэр эмчид очиж үзүүлнэ гэдэг. Ингэхээр яаж эдгэх вэ?

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Хүний биеийн хүйсний доор хоёр ямхын зайнд Хятад уламжлалт эмчилгээний зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал цэг байдаг.

Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргад хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж 30-40 минутаар амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна хэмээн бодох дасгал орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Энэхүү дасгалыг тогтмол удаан хугацаанд хийж чадсанаар эрүүл мэндэд асар их ач болбогдолтой гэдэг. Зүү төөнүүр энэ газар хүний биеийн цог золбоо, бие чийрэгжихэд их ач холбогдолтой хэмээн үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Эртний йогийн дасгалаар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чадцаг гэсэн түүхэн уламжлал бий.

Бас нэгэн сэтгэл засах арга бол эрх тоолох. Бурхны сургаалд эрх тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Эртний Хятад эмнэлгийн “Дотор өвчний судар”-т уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-334-1024x546.png

Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь эрүүл байхын үндэс юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *