Categories
Uncategorized

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих “Савны хий” гэж юу вэ? Хэрхэн анагаах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Савны хий гэдэг өвчин байдаг ч өнөөгийн ихэнх эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг, савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш юм.

Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбод тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг. Хий махбод нь өвчин үүсгэх дараахи шалтгаануудын улмаас арвидан нэгэн төрлийн сав эрхтэн болох умайд шунаснаар савны хий өвчин үүснэ гэж үздэг. Үүнд:

Идээ ундааны

Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Цаг улирлын

Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах.

Явдал мөрийн

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,төрсний дараа ядрах айж цочих,тамирдаж ядрах.

Этгээд нөхцөлийн /Цус алдах,үр зулбах гэх мэт/

Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох, биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх, биений юм бага ирэх, үтрээнээс хөдлөх, босох суух үед унгаж байгаа мэт хий гарах, умай давсаг орчим хүйт оргиж дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх, бачимдах, голоор юм дээшээ өгсөх, амархан уурлах, уйлах мэт сэтгэл тогтворгүй болох шинж хавсарч илэрнэ. Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ.

Бөөрний хий хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед үед амархан ядрах, амархан даарах, хөл хүйт оргих, нуруу хөших, шээс том том хөөстэй гарах, чих шуугих шинж бас илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих, сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж ухаан солиорох хүртэл хүндрэл гардаг. Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан.

Дээрхи шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах, хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг.

Үүний тулд хий дарах, илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах, бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, бумба, тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо, савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ гэж ойлгодог нь нэг талын өрөөсгөл ойлголт юм байна гэдгийг сайн ойлговол зохилтой.

Мөн савны хий өвчнөөс салахын тулд эмчилгээнээс гадна өөрийн тань хоол, хувцаслалт, ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Савандаа асуудалтай, үрэвсэлтэй, өндгөвчний үрэвсэл, киста уйланхай, хагалгаагаар төрсөний дараа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах, аарцаг ясны гажигтай эмэгтэйчүүд савны хий үүсэх магадлал өндөр болдог.

Савны хийтэй байх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

1.Савнаас хийх гарах: Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, с екс хийх үед хий гардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

2.Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдэгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.

3.Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.

4.Сарын тэмдэгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

5.Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг.

6.Саваар үе үе хатгана. Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.

Савны хий үүсэх шалтгаан

1.Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав, нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

2.Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.

3.Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог.

4.Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

5.Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ.
Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…

Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүлж байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм.

Савны хийгээс урьдчилан сэргийлэх дасгал

Амьсгалаа авахдаа та аарцагны булчингаа дотогш нь татаж өгнө. Амьсгалаа гаргахдаа суллана.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Ер нь хошного, үтрээ, шээсний сүвийг амьсгалаа авч байхдаа сорж буй мэтээр хийхэд энэ дасгалыг зөв хийж байгаа гэсэн үг шүү.

Уг дасгал үтрээний булчин чангалж, савны хий орохоос сэргийлнэ, мөн шээс нь савирч дусалдгийг анагаадаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-335-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *